Юзуру Ханю, Хавьер Фернандес, Патрик Чангүй дэлхийн аварга

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Юзуру Ханю, Хавьер Фернандес, Патрик Чангүй дэлхийн аварга

Юзуру Ханю, Хавьер Фернандес, Патрик Чангүй дэлхийн аварга

Уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр өнөөдөр болно. Энэ удаагийн дэлхийн аваргыг Японы Ю.Ханю, Испаний Х.Фернандес болон Канадын Патрик Чан нарыг шилдэг тамирчидгүй болж байгаа. Эдгээр залуус 2011 оны дэлхийн аваргаас хойш 2017 он хүртэл алтан медалийг ээлж дарааллан хувааж хүртэцгээсэн. Олимпийн алт, хошой мөнгө, дэлхийн аваргын 3 алт, хошой мөнгөн медальт П.Чаны хувьд Пёнчаны олимпийн дараа зодог тайлсан. Тэгвэл олимпийн хүрэл, дэлхийн аваргын хошой алт, хошой хүрэл медальт Испаний шилдэг тамирчин Х.Фернандес тодорхой шалтгааны улмаас дэлхийн аваргыг өнжиж байна. Харин хэдхэн хоногийн өмнө олимпийн аваргаа хамгаалан олимпийн хошой аварга болж 1948-Санкт-Мориц, 1952-Ослогийн олимпийн наадмуудад алтан медаль хүртсэн Америкийн Д.Баттоны амжилтыг нэгэн жарны дараа давтсан Японы Ю.Ханю баруун хөлний шагайн бэртлийн улмаас оролцож чадахгүй болсон.

Ингэснээр Миланы дэлхийн аваргаар 8 жилийн дараа Ю.Ханю, П.Чан болон Х.Фернандес нарааас өөр аварга төрөх нь тодорхой болоод байна. Тэгвэл тэдний эзгүйд медалийн төлөө өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай тамирчид бол өнгөрсөн оны 12 сард болсон Гранпри тэмцээний финалын аварга, Пёнчаны олимпийн 5-р байранд шалгарсан АНУ-ын Натан Чен, 2017 оны өсвөрийн дэлхийн аварга, Пёнчаны олимпийн наадмын 6-р байранд орсон АНУ-ын Винсент Жоу, энэ оны 4 тивийн аварга, Пёнчаны олимпийн наадмын 4-р байрын эзэн Хятадын Жин Боян, Пёнчаны олимпийн мөнгө, энэ оны 4 тивийн аваргын мөнгөн медаль, Гранпри финалын мөнгөн медальт Японы Шома Уно, мөн Европын аваргын мөнгө, хүрэл медальт Орос залуус болох Д.Алиев болон М.Коляда нар байх юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж