Цукерберг итгэл эвдсэнээ хүлээжээ | News.MN

Цукерберг итгэл эвдсэнээ хүлээжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Цукерберг итгэл эвдсэнээ хүлээжээ

Цукерберг итгэл эвдсэнээ хүлээжээ

Фэйсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг  тус компани алдаа гаргасны улмаас олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг улс төр, бизнесийн зөвлөх пүүс урвуугаар ашигласныг хүлээн зөвшөөрчээ. 50 сая цахим хэрэглэгчийн хувийн мэдээллийг 2016 оны АНУ-ын сонгуулийн үеэр урвуулан ашигласан энэ хэрэгт Их Британийн “Кэмбриж Аналитик” пүүсийг буруутгаж байгаа билээ.  

Дуулиан дэгдсэний дараа Марк Цукерберг Фэйсбүүк хуудсандаа “Итгэл эвдсэн явдал болсон” хэмээн бичсэн юм.  Тэрбээр мөн цахим хэрэглэгчийн хувийн мэдээлэлд нэвтэрдэг аппликэйшнуудад  ийм “боломж” олгохгүй гэдгээ амласан билээ.

Марк Цукерберг хэлэхдээ ‘Бид хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хадгалах үүрэгтэй. Хэрэв бид энэ үүргээ биелүүлж чадахгүй бол та бүхэнд үйлчлэх эрхгүй болно” гэжээ.

Тэрбээр үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор асар их мэдээллийг хуулж авсан Фэйсбүүк дэх бүх аппликэйшнуудыг шалгана гэжээ.

2014 онд Фэйсбүүк цахим сүлжээ “Кэмбриж Аналитик”пүүсээс боловсруулсан “Энэ бол таны дижитал амьдрал” нэртэй хүний зан араншинг тодорхойлох судалгааны аппликэйшн хэрэглэхийг уриалсан.

Энэхүү аппликэйшн 270,000 хэрэглэгчийн мэдээллийг цуглуулсан гэдэг боловч  тэдгээр хэрэглэгчидтэй найз бүх хэрэглэгчийн мэдээлэл мөн алдагдсан ажээ.

Фэйсбүүк компани 2014 онд аппликэйшн хөгжүүлэгчдийн хэрэглэгчийн хувийн мэдээлэлд хандах эрхийг  хязгаарлах шинэчлэлт явуулсан  юм.  Харин Кристофер Вайли гэгч “шүгэл үлээгч”-ийн мэдээлснээр Фэйсбүүк дээрх шинэчлэлийг явуулахаас өмнө “Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүк сүлжээний 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авсан байсан хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: BBC

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-22 202.179.25.174

tanii biologiin nas hed ve? ta olnii tanil hentei adilhan ve? g.m sudalgaanuudad anket bogloj orohgui baival zugeer. Iimerhuu app -diig ogt ashiglahgui bh ni zov.

Avatar

Бат 2018-03-22 208.54.44.208

Хүмүүсээ Цукэрбург биш ээ, Закэрбүрг гэвэл ойртоно.

Avatar

Зочин 2018-03-22 202.9.47.177

÷èõýðáýýðã ãýñýí çºâ ýñâýë ñààõàðáýðã

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж