Монгол, Туркийн засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Монгол, Туркийн засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан зохион байгуулагдлаа

Монгол, Туркийн засгийн газар хоорондын хамтарсан хуралдаан зохион байгуулагдлаа

ЭДИЙН ЗАСАГ, ХУДАЛДААНЫ МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН
ХОРООНЫ 8 ДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг 2018 оны 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцов.

Турк Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын өмнөхөн болсон энэ хуралдаан айлчлалын бэлтгэл, бодит үр дүнг хангахад чухал үүрэгтэй байлаа.

Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар сүүлийн жилүүдэд хоёр талын харилцааны хүрээнд яригдаж шийдэл хүлээж байсан олон асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар яриа хэлцэл хийв. Хоёр талаас дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцэл, арга хэмжээг тэдгээрийн ач холбогдол, цаг үеийн шаардлагын дагуу ойр давтамжтай хийж байхаар тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэхэд хамтран ажиллахаа нотлов.

Хамтарсан хорооны хуралдааны үеэр Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцэв. Энэ хүрээнд Монгол, Туркийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжпэг үзүүлэхэд хоёр талаас бүхий л дэмжлэгийг үзүүлэхээр болов. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEIК) Туркийн экспортлогчдын нийгэмлэг (ТIМ), Туркийн худалдааны танхимуудын холбоо (ТОВВ)-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа идэвхжүүлж, хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд дэм болохуйц бизнес уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохирлоо. Мөн хоёр улсын стандартчилал, хэмжилзүйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах үйл явцын эхлэлийг тавих талаар тохиролцоо, ойлголцолд хүрлээ.

 Түүнчлэн батлан хамгаалах, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон мах махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулан Турк Улсад экспортлох чиглэлээр хамтарсан судалгааг эхлүүлэх, Орхоны хөндий дэх аялал жуулчлалын цогцолбор, Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулах төслийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийллээ.

Хамтарсан хорооны комиссын хуралдаанд Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам, Батлан хамгаалахын яам, Байгаль орчны яам, Боловсрол, соёл, шинжпэх ухаан, спортын яам, Зам, тээврийн хөгжпийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, туркийн талаас Үндэсний их хурлын гишүүн, Хилийн чанад дахь туркууд, ах дүү нийгэмлэгийн захиргаа, Эдийн засгийн яам, Хилийн чанад дахь хөрөнгө оруулалт, үйлчилгээний ерөнхий газар, Гадаад хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих захиргаа, Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөл зэрэг байгууллагын төлөөлөл оролцсон байна.

Төгсгөлд нь төлөөлөгчдийн тэргүүн нар хуралдааны үр дүнд сэтгэл хангалуун буйг илэрхийлэн товч мэдэгдэл хийж ярилцан тохирсон асуудлыг тусгасан протоколд гарын үсэг зурав.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж