Сан Франциско хотын даргын ажлын албанаас тус хотод оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нарыг урьсан арга хэмжээнд Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал оролцов.
Арга хэмжээг Сан Франциско хотын Захирагчийн Тамгын газрын Ёслолын хэлтсийн дарга хатагтай Шарлотт Шүлц нээн нийт хүрэлцэн ирсэн ДТГ-ын тэргүүн болон өргөмжит консулуудад Сан Франциско хотын 44 дэх хотын дарга ноён Марк Фаррел-ыг албан ёсоор танилцуулсан болно.
Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий консул Э.Галбадрал Сан Франциско хотын дарга Марк Фаррел-тэй уулзаж хоёр талын хамтын ажиллагаа, Улаанбаатар хот, АНУ-ын Сан Франциско хотын хооронд шууд харилцаа тогтоох, хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал бодлоо солилцов. Манай хоёр улсын хооронд улс төр, батлан хамгаалах, эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, ялангуяа хоёр орны ард түмэн хоорондын нягт, дотно харилцаа гүнзгийрч, батжиж байгааг уламжлахын сацуу хоёр хотын хооронд эгч дүү хотын харилцаа тогтоох асуудлыг урагшлуулах, улмаар хоёр талын хамтын ажиллагааг өрнүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцолсон болно.
Эх сурвалж: sanfrancisco.consul.mn
Зочин 2018-03-22 107.77.212.196
mundag zaluu shuu ene ued ene zaluu shig chadaltai zaluus daanch algadaa
Зочин 2018-03-22 123.243.153.126
Энэ мэтийн хулхины нөхдүүдийг яагаад ийм харицлагатай албанд томилдог юм бол? Мон- Атомын захирал байхдаа сая доллар шамшигдуулаад шалгагдаж байгаа.
Санал солилцлоо гэнэ шүү, англи хэлний А байхгүй нөхөр юу ярьж чадахын. Hi, ok, yes, bye гээ биз үсрээд. Ийм алиа нөхдүүд Монгол Улсыг төлөөлж байна гэхээр, ичмээр…