ШУ-ны хялбаршуулсан цувралыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

ШУ-ны хялбаршуулсан цувралыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно

ШУ-ны хялбаршуулсан цувралыг харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд олгоно

ШУА-иас  “Эрдмийн аян” хөтөлбөрийг ЕБС-иуд дээр өрнүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалаараа саяхан нийслэлийн 116-р тусгай сургууль дээр “Үлэг гүрвэлийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Энэ үеэрээ ШУА-иас эрхлэн гаргадаг хүүхдэд зориулсан  шинжлэх ухаан, танин мэдэхүйн хялбаршуулсан  цуврал номыг  харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зорилж электрон хэлбэрээр  өгөхөөр болсон байна. Энэхүү номыг сургуулийн захиргаанаас баррель бичигт буулган хэвлэх юм байна.  

Дашрамд дурдахад, Монгол улсын Шинжлэх ухааны Академийн шинжлэх ухааныг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд залуучууд, олон нийтэд зориулсан шинжлэх ухааны хялбаршуулсан цуврал номыг 2015 оноос эхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгоод байна. Тус цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичснээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.  

Одоогоор 33 цуврал номыг хэвлүүлж  олны хүртээл болгоод байгаа бөгөөд 2018 онд уламжлал ёсоор 10 цуврал гаргахаар төлөвлөөд байна.

Р.ГЭРЭЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж