ХААН Банктай бизнесийн байгууллагуудын төлөөлөл танилцлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

ХААН Банктай бизнесийн байгууллагуудын төлөөлөл танилцлаа

ХААН Банктай бизнесийн байгууллагуудын төлөөлөл танилцлаа

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас жил бүр зохион байгуулдаг ENTREPRENUER-2017 шалгаруулалтаас Оны онцлох аж ахуйн нэгж байгууллагаар тодорсон ХААН Банк бусад аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг хүлээн авч, ХААН Банк Цамхагтай танилцах аяллыг 03-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.    

Онцлох аж ахуйн нэгж ХААН Банктай танилцах аялалд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн болон 20 гаруй шилдэг аж ахуйн нэгж байгууллагын 30 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл нээлтийн үг хэлж зочдыг угтлаа.

ХААН Банк оны Онцлох аж ахуйн нэгж байгууллагаар шалгарсны хувьд банкны салбарт нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт технологи, тэргүүлэгч нийгмийн хариуцлагын туршлага, ажлын арга барилаасаа бусад аж ахуйн нэг байгууллагууддаа хуваалцаж, туршлага солилцлоо.

Танилцах аяллын үеэр аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд ХААН Банкны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ ХААН Банкны 3-р давхарт байрлах ХААН Галерейд тавигдсан үзэсгэлэнг үзэж сонирхон үдийн зоог барилаа.

Ирсэн зочид төлөөлөгчид ХААН Банктай танилцахын зэрэгцээ танилын хүрээгээ тэлж, мэдлэг мэдээллээ хуваалцсан үр дүнтэй уулзалт, аялал  болж өнгөрлөө.

Цаашид шилдэг аж ахуйн нэгж байгууллагатай танилцах энэхүү аялал бусад байгууллагуудаар мөн үргэлжилж, харилцан туршлага солилцох юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж