Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд суралцлаа

Хуучирсан мэдээ: 2018.03.22-нд нийтлэгдсэн

Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд суралцлаа

Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд суралцлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хоорондын “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 20-нд “Цусны аюулгүй байдлыг хянах арга барилд сургах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын Чанарын албаны дарга, менежер зэрэг нийт 32 хүн оролцсон юм.

Сургалтанд оролцогчдоос “Цусны аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, Эрүүл мэндийн сайдын тушаалуудын талаарх мэдлэг сорил”-ыг авсан бөгөөд Хүрээ амаржих газрын цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагаа, хуралдааны үйл явцтай танилцлаа.

Мөн энэ үеэр лабораторийн болон цусны нөөц зохицуулах нэгжийн үйл ажиллагаа, цус сэлбэсэн өвчний түүхийг үнэлэх арга барилд сургах дадлагыг хийж, үр дүн тооцох аргад суралцсан байна. Энэхүү сургалтыг хийснээр цусны аюулгүй байдалд тавих хяналт сайжирна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж