Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа.
“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл 2016 онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд гэрт нь гаргана. 2020 он гэхэд ажилд нь оруулна” гэлээ.
Цаашид бүх шатанд сахилга, хариуцлага, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахиж, шударга бус, дэг журамгүй байдлыг таслан зогсооно гээд зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг дарга нар, төрийн албан хаагчдаас шаардаж байгаагаа хэлэв.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж савладаг эдийн засагтай хол явахгүй. Иймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, хос эдийн засагтай, улмаар олон тулгуурт эдийн засагтай болох ёстой гэв.
Засгийн газар иргэдээ эрүүл бие бялдартай, ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байлгахын төлөө зүтгэнэ. Иргэд ч үүний төлөө хичээж ажиллахыг уриалав. Эрүүл хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлох, найдвартай эрчим хүчний сүлжээтэй, сайн замтай, газрын тос боловсруулах үйлдвэртэй, улс орнуудтай харилцах харилцаагаа сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
Энэ жил болон 2019 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ. Өндөр настнууд, хүүхэд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аль болох дэмжиж, шаардлагатай арга хэмжээг авч байх болно гэв.
10 жил ярьсан эмнэлэг, сургуулийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэнд аймгийн иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлж байлаа. Цаашид автовокзал барих, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цөлжилт, бэлчээрийн доройтолтой тэмцэх, Бүгд Найрамдах Казахстан Улс руу хийж байсан нислэгийг сэргээх, үндэсний цөөнхийн асуудалд анхаарах, хүүхдийн ордон, цементийн үйлдвэртэй болоход Засгийн газар дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Мөн шударга бус байдалтай эвлэрэхгүй гэсэн эрч хүчээ алдахгүй байхыг Ерөнхий сайдад захиж, төлөвлөсөн ажлаа бүрэн хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлэв.
Монголд Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх казах түмний хаврын баяр-Наурызын баярын нээлтэд оролцсоны дараа Увс аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Зочин 2018-03-22 103.10.23.89
Үнэн*Монголоо*ард*түмнээ*гэж*бодож*байгаа*юм*болМонголын*хуулийн*дагууС*Баяр*ХятадынМонгол*****Баярцогт*нарын*эхний
ээлжэнд*бариж*хоръ
зочин 2018-03-22 49.0.149.72
засгийн газар ардынхаа төлөө юм хийгээл байгаа хийжгаа ажлын дэмжих хэрэгтэй хүрэлсүх шиг ард түмэндээ хүрж ажилжгаа хүн байхгүй л байна
ard 2018-03-22 49.0.149.72
Ard irgediinhee itgeliig huleesen hun iim shiidver gargah heregtei
ЗОЧИН 2018-03-22 103.57.95.140
ЕРӨНХИЙ САЙД ХӨДӨӨГҮҮР ЯВЖ МАЛЧИН , ҮЙЛДВЭРЭЭР ОРЖ САНТЕХНИКЧ , ДУУЧИН АРИЙНААГИЙНД ОЧООД ДУУЧИН , ХАСАГИЙН УЛАМЖЛАЛТ БАЯРААР ОРЖ УДМЫН КАЗАХ БОЛЖ ХИЙХ ЮМГҮЙ , ХЭРЖ ХЭССЭН ХЭРҮҮЛИЙН НЭГЭН АЖЭЭ .
зочин 2018-03-22 139.59.84.2
Ард иргэдтэйгээ ойр байх нь зөв. Баярын мэндийг хүргэхийн ялдамд сайддаа цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөе
ЗОЧИН 2018-03-22 103.57.95.140
ЗАСГИЙН ГАЗАР ЧИНЬ ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭХЭД БЭЛЭН БОЛ АХМАД БИДНИЙ ТЭТГЭВРИЙГ ДАРУЙ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА .
Зочин 2018-03-22 83.76.167.76
Yuch hiideggui end tend hudalaa loozon shaasan yanhanii zulbadas bnaa
Зочин 2018-03-22 66.181.187.59
УГ НЬ ЧАМАЙГ НИЙГМИЙГ ШУДРАГА БОЛГОЖ ӨГӨӨЧ Л ГЭЖ ДЭМСЭН ШҮҮ ДЭЭ ЧАМААР ЗҮТГҮҮЛЭЭД БАЙХ ЮМ АЛГА ГУРИЛСҮХЭЭ
Zochin 2018-03-22 66.181.181.251
Zalhaj baina shuuu buh l umand loozognoood chuhal tsarailaad
Зочин 2018-03-22 66.181.184.118
Энэ нэг зүтгэнэ , чөмгөө дундруулна , ясаа цайлгана гэж л энд тэнд ярьж явдаг баатар гарч ирлээ шүү. Зүгээр олон юм ярилгүй том төслүүдээ явуулаачдээ.
Хотын залуу 2018-03-22 43.228.131.110
Яриад л явах юм даа. Юу гэдэг билээ хөдлөөч чи гэдэг билүү.
Зочин 2018-03-22 202.179.27.108
Ийм аль дээр цагт хоцрогдсон лозунг хэлээд л явах юм, Үндсэн хуулинд төр иргэнийхээ өмнө хүлээх үүргийг заагаад өгчихсөн байдаг шүү дээ. ЗГ – ын үүрэг нь үүргээ давтан давтан хэлэх биш үүргээ биелүүлэх л байдаг юм шүү.
Зүтгэн гэвэл... 2018-03-22 202.131.225.197
60 ТЭРБУМ, АВИЛГА ХЭЭЛ ХАХУУЛЬ гэх мэт том зүйлээ чадал чинь хүрвэл эхлээд шийдчих. За дараа нь замын хөдөлгөөний дүрмийг /ер нь дарга нар, мөнгөтэй хүмүүс + оркууд хэмээх хотын соёлд суралцаж байгаа хэсэг л зөрчдөг шүү/ ягштал мөрдүүлдэг болчих. Замын хөдөлгөөний дүрмийг хир баримталж байгаагаар нь тухайн улсад ХУУЛЬ ХЭРЭГЖИДЭГ эсэх нь харагддаг гэж үг дуулсан шүү.
Зочин 2018-03-22 202.131.225.197
ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗҮТГЭНЭ гэж хэлээдэх гэвэл 8 настай балчираас 80 настай буурал ч хэлж чадна. 1000 ч хэлж чадна. Үйл хэрэг хэрэгтэй байна!!!!!!!
Зочин 2018-03-22 202.9.43.51
ЗҮТГЭЭЧ ЭЭ МАЛАА. ЗҮТГЭНЭ ГЭЭД ЗОГСООД БАЙХ ЮМ
зочин 2018-03-22 66.181.169.114
хамгийн түррүнд оюутолгойн буруу хийсэн гэрээгээ засаач буруу гэрээ хийсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцооч түүнээс чинь бүх юм эхэлнэ улс орны эрх ашиг тусгаар тогтнолтой холбоотой энэ мэт том асуудлаа эхлээд барь ав эрдэнэтийг бас хувь хүн барьцаанд тавьсан хаа ч байхгүй сонин үзэгдлийг учрыг нь олох хэрэгтэй эрүүл ухаантай хүний санаад багтамгүй юмыг харсаар байтал хийгээд байгаа нь монголчуудыг илт басамжлан доромжилж байна улаандаа гарна гэхэд арай хэтрээд байгаа юм шиг санагдахгүй байна уу доод шат руу дайрахаас өмнө эхлээд дээгүүрээ учраа ол тэгвэл бүх юм аяндаа цэгцэрнэ шүүх цагдаагаа бас цэгцэл
Зочин 2018-03-22 202.9.40.16
Цаашид бүх шатанд сахилга, хариуцлага, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахиж, шударга бус, дэг журамгүй байдлыг таслан зогсооно гээд зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг дарга нар, төрийн албан хаагчдаас шаардаж байгаагаа хэлэв. ГЭНЭ ҮҮ ? ХАА БАЙНА ТЭР ШУДАРГА ЁС, САХИЛГА ХАРИУЦЛАГА ЧИНЬ!!!! ЗГ ХЭНТЭЙ ХАРИУЦЛАГА ТООЦОВ ??? !!! БИД ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙНА. ТӨРИЙН ЗАХИРГААНЫ, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, АЖЛААС НЬ ХАЛАХ ЁСТОЙ ХҮМҮҮС ОЛОН БАЙНА. ИРГЭД БОЛИТ БАРИМТ , НОТОЛГОО , МЭДЭЭЛЭЛ ӨГСӨӨР БАЙТАЛ ДҮЛИЙ, СОХОР ЮМШИГ ЦАРАЙЛААД БАЙВАЛ БИД ЗГ- Г ОГЦРУУЛНА ШҮҮ !!!!!!!!!!!!!!!
Өөр хэлэх үг алга 2018-03-22 202.72.245.207
ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ БАЙГАА БОЛ ЭХЛЭЭД 60 ТЭРБУМЫН ХУЛ ГАЙЧДААСАА САЛ,
Зочин 2018-03-22 103.57.95.225
2020 OND DAHIAD ERUNHII SAID BOLNO GEJ BODOJ BAIVAL HOL ENDUUREL ..HUVIIN BOLOOD ALBANII AJLAA HII.YARIH CHIN ODOO ARAI HETERLEE