Дэлхийн шилдэг жүдочид Монголд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Дэлхийн шилдэг жүдочид Монголд зодоглоно

Есдүгээр сарын 10, 11-нд Улаанбаатар хотноо дэлхийн шилдэг жүдочид хуран чуулах гэж байна. Манай оронд гуравдахь жилдээ морилох Дэлхийн цомын тэмцээнээс Лондоны олимпийн эрхийн оноо олгоно гэдгээрээ энэ удаа онцлогтой болж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Чингис хаан-2011 жүдо бөхийн тэмцээнд одоогоор 15 орны баг тамирчид мэдүүлгээ ирүүлээд байгаа ч уг тоо цаашид өсөх болно гэдгийг Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулагчид өгүүлэв.

Энэ дашрамд дуулгахад, жүдо бөхийн Дэлхийн цомыг сурвалжилж сурталчлах сонин хэвлэл, телевиз радиогийнхны бүртгэл эхэлжээ. Одоогоор МҮОНТ, TV9, С1 телевиз шууд дамжуулах эрхээ аваад байна.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж