Улаанбаатар хотод 142 гэрэл дохиог авто замын уулзвар болон явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулах зорилгоор ашиглаж байгаа. Гэхдээ автомашины тоо өсч, зам дээрх ачаалал улам нэмэгдсээр байгаа. Тиймээс гэрлэн дохионы тоо ч нэмэгдэх нь ойлгомжтой юм.
Явган зорчигчид санаа амар зам хөндлөн гарна гэдэг жолооч нар түгжрэлгүй явахтай ижил бэрх болсон цаг.
Гэрлэн дохио нь зарим үед удаан асаж, эсрэг хөдөлгөөнөө хэт ачаалалд оруулдаг. Харин заримдаа хурдан асаж явган зорчигчийг зам хөндлөн гарч амжаагүй байхад нь унтарчихдаг. Ногоон гэрэл ассан ч гэрлэн дохио мөрддөггүй жолооч, машинуудтай нь амь өрсөн шахуу уралдах нь тун ярвигтай. Мөн цахилгаан тасармагц гэрэлгүй болчихдог гэхчлэн яриад байвал дуусахгүй олон асуудал бий. Энэ талаар Замын цагдаагийн газраас тодруулахад “Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гэрлэн дохионы зохицуулалтыг хийдэг. Замын эрчим ачааллаас хамаараад гэрлэн дохионы асаж, унтрах хугацаа нь өөр өөр байдаг” гэсэн хариултыг өглөө.
Харин замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гэрлэн дохиог хэрхэн зохицуулалт хийдэг талаар тодруулахыг хүссэн боловч үнэндээ мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Тус газрын хэвлэлийн ажилтантай нь утсаар холбогдоход “Маргааш мэдээлэл өгье. Өнөөдөр завгүй байна” гэсэн юм.
Замын хөдөлгөөний удирдлагын төвийн цахим сайтаас авсан мэдээллээр авто замын өргөн буюу явган хүний гарцны урт 14 метр гэж бодоход явган зорчигчийн хурдыг 1.2 м/ сек гэж үзээд ногоон гэрлийн асаах хугацааг хамгийн багадаа 12 секундээр тооцож асаадаг гэнэ. Явган зорчигчийн аюулгүй зам хөндлөн гарах нөхцөлийг хангах үүднээс ногоон гэрлийн асах хугацааг тухайн явган хүний гарцын урт буюу авто замын зорчих хэсгийн өргөн, тухайн гарцаар нэвтрэн өнгөрч буй явган зорчигчийн тоо зэргээс хамааруулан олон улсын стандартыг дагуу явган хүний алхааны хурдыг 1м/с-ээс 1,4м/с-ээр тооцоолон бодож өгдөг байна.
Тиймээс гэрлэн дохиог нэг бол ойрхон ойрхон, хурдан давтамжтай асаах, эсвэл явган хүний гарцыг өөр аргаар шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Нэг гарцаас нөгөө гарцын хооронд зарим зам дээрх цагаан гарц хоёр км хүртэл байхад зарим нь маш ойрхон байж байх жишээтэй. Явган хүний энгийн алхалтаар гэрлэн дохиогоо тааруулах шаардлагатай юу. Гэхдээ автомашин нь багталцаж ядаж байхад аль болох хүнээ хурдан гаргах хэрэг бас гарна. Харин үүнийг шийдсэн томоохон уулзваруудын дээгүүр явах гүүрэн гарц бий. Магадгүй гүүрэн гарц ахмад настнууд болон хүүхдүүдэд тийм ч таатай бус. Ихэнхдээ маш өндөр эвгүй шаттай бас лифт нь ажиллахгүй байх нь элбэг. Авто зам дээрх гэрлэн дохиог сайжруулах, олон улсын стандартад хүргэх, ажлуудыг хиймээр байна.
Хүннү 2018-03-21 202.179.26.142
Явган хүний гарцаал шийдэх ёстой. Гүүрэн, нүхэн гарцуудыг хүний хөдөлгөөн ихтэй газруудад байгуулах хэрэгтэй. Бусад улсууд дээрх хоёр гарцыг олноор барьж байж түгжирлээ сааруулж байна. Манай хурган дарга нар их зовлонтой төсвийн мөнгөнөөс нь хусах гээд байж ядцгаах юм.
Зочин 2018-03-21 64.119.20.198
Ter gartsaar yavgan khun gargadaggui ukhchikh geed bdag jolooch nariig erkhiig n khasdag khuulitai bolmoor bna. Khudlaa tugjrel buuruakh nereer yavgan khune martsan ene zamiin durmee shinchilmeer bna shuu!!!!!!
мгл 2018-03-21 43.228.129.77
Төслөөс мөнгө хусах гэж ийм гажигтай гэрлэн дохиог өндөр үнээр авсан. Хүүг нь ард түмэн төлөөд явж байна. Хэдэн хүн баяжсан. Бид өөрсдөө гэрлэн дохио хийж бүрэн боломжтой.
Зочин 2018-03-21 202.131.248.54
Явган зорчигчтой адилхан асдаг гэрлүүд байна. Жишээлбэл: Модны 2 луу зүүн эргэдэг гэрлэн дохио асахаар явган хүнийх ч бас асч байдаг. Нөгөө талдаа 25-ын уулзвар яг тийм, зэрэг асдаг. Явган зорчигчоо гарахыг хүлээхээр араас сигналдаад байдаг…
Дэлдэгч 2018-03-21 202.21.124.18
Унэндээ бид дэлхийн хэм хэмжээгээр ажиллана амьдарна гэж ярих их дуртай байж Ечуухэн Гэрэл дохиогоо ч тэр стандартаар нь ажиллуулж чадахгуй замын хеделгеенее боомилж гацаа тугжээ уусгэж байгаа нь энэ уеийн залуу нэрт мэдлэггуйчуудийн арми бий болгосоны гай даа. Удирлага нэртэй нэг заваан газар байна. Тэнд нь хэдэн дуракууд зориуд беглее гацаа уусгэж инээлдэж суугааг харахаар дургуй хурдэг. Чадахгуй бол 30-45 секунд 20секунд гэх мэтээр тасралтгуй ажиллуулбал таарна даа.
Зочин 2018-03-21 202.179.24.204
Суулд тавьсан явган хуний гарц дээрх гэрлэн дохиогууд хэт ондорт байрласан учир жолоочийн харааны талбайд ортохгуй спмбаачлах хугацааг удаашруулж байна
зочин 2018-03-21 93.26.122.49
гэрлэн дохионы эхлэл , үргэжлэх хугацааг дараагийн уулзварт хүрч саадгүй нэвтэрч байхаар харилцан уяалдаатай тогтоож байнга мөрдөж байх номограммийг гаргах хэрэгтэй байна шүү Ингэснээр уулзварын нэвтрүүлэх хурд нэмэгдэж түгжрэл багасах болно.Гадаадын улс оронуудад ийм журам байдаг юм.
Зочин 2018-03-21 103.10.21.59
стандарт яриад эхлэхээр л удахгүй хэн нэгэн солих бизнес хийх гэж байгаагийн бэлтгэл ажил даа. жолооны үнэмлэх, машины номер гээд л гэнэт олон улсын жишиг стандарт ярьж олон нийтийг дасгаж байгаад л солихоор шидсэн дээ. үнэндээ манайд яг стандартын дагуу байгаа юу байна зам нь гэж хатуу хучилттай юу эсхүл шороо нь уу бүү мэд, тэмдэг тэмдэглэгээ нь хаана байгаа нь бүү мэд баримжаагаар явдаг. монголын машиныг угаасаа хятад угаасаа явуулдаггүй, Казахстан руу үйлчилгээнд явдаг 10-д машиныг эс тооцвол ОХУ-ын нутгийн гүнд орж явдаг машин өдрийн од шиг цөөхөн байхад л гадаадад манай машины номер стандартад тэнцэхгүй байна сурталчилаад байж номер солихоор шийдэж байгаа хүмүүс дараагийн бизнесээ бэлтгээд эхэлсэн байна
билэгээ 2018-03-21 203.91.119.102
тантай санал нэг байна. стандарт яриад эхлэх нь бизнес хийхийн өмнөх тархи угаалт. үүнээс илүү тэр стандарт энэ тэр байхгүй л дээ. оргил ачааллын үеэр нэг талын урсгалын гэрлэн дохиог хэтэрхий их хугацаагаар асаах нь явган зорчигчдод төвөгтэй байдаг. цахилгаан тасарсан үед замын зохицуулагч хэдэн цагдаа байдгаараа хичээж байдгыг онцгойлон тэмдэглэх хэрэгтэй дээ.
Зочин 2018-03-21 202.131.227.82
nogoon gereld naidaj zam garahad hetsuu shte. mashin ni irj dairch alchih geed
Зочин 2018-03-21 64.119.21.236
Хоорондоо ямар ч уялдаагүй гэрэл, түүнийг удирадх төв гээчийг MCS солонгосуудтай хамтран шахсан. Эсэргүүцсэн цагдаагийн дэд хурандааг Нямдорж сайдаар дарамтлуулаад ажлаас нь сольж байсан юм даа.
Дарга, сэтгүүлчид гарцаар, гэрлэн дохиогоор гарах гээд оролд доо
Зочин 2018-03-21 202.70.42.102
ugaasaa shaardlaga yaj hangahinbe
Муу 2018-03-21 202.72.245.207
БААХАН СЭКОНДХАНД ГЭРЛҮҮД АВЧИРЧ ШАХСАННЬ ШААРДЛАГАД ХАНГАДАГГҮЙ УЧИР ХӨДӨЛГӨӨНИЙ ХУРДЫГ СААРУУЛДАГ, ЯДАЖ Л ЭРЭЭНИЙ ГЭРЛЭН ДОХИОНЫ ХЭМЖЭЭНД ХҮРЧИХ Л ДЭЭ ИЧМЭЭР ЮМ