Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй | News.MN

Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Эдийн засгийн хямралд орсон Венесуэл улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа Хятад улс сунгаж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улсаас газрын тосны арвин нөөцтэй Венесуэлд 50 гаруй тэрбум ам.долларыг газрын тосны зээлээр дамжуулан олгосон аж. АНУ-ын нөлөөллийг эсэргүүцэгч, коммунист Венесуэл улс нь Хятадын эрчим хүчний хэрэгцээгээ хангахад чухал үүрэгтэй. Гэвч гурван жилийн өмнө Венесуэлийн засгийн газраас эргэн төлөлтийн нөхцөлөө өөрчлөх санал гаргаснаар Хятадаас нийлүүлэх мөнгөний урсгал зогсчээ. Тухайн үед газрын тосны үнэ унаснаар газрын тосны олборлолт буурч, түүний орлогоос хамааралтай Венесуэлийн эдийн засаг огцом уналтад орж орж эхэлсэн аж.

Венесуэлийн санхүүгийн байдал өр зээлээ төлөх боломж муу зэргийг харгалзан Хятадын төрийн өмчийн Хөгжлийн банкаас (CDB) тус улсад шинээр зээл олгохын оронд 2016 онд авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар төлөвлөжээ. Ингэснээр Венесуэл улс зөвхөн хүүгийн төлөлтөө хийгээд явах нөхцөл бүрдэх аж. Энэхүү зээлийн эргэн төлөлт ирэх сард хийгдэх ёстой. Өмнө нь Венесуэлийн засгийн газраас Хятад улсаас шинээр зээл авах хүсэлтийг олон удаа тавьсан боловч хариу өгөөгүй гэнэ. Хятадын ардын зүйр үгэнд “Худаг руу унасан хүний дээрээс чулуу шиддэггүй” гэх үг байдаг. Үүний адилаар газрын тосны үнэ унаж, олборлолтыг хязгаарласнаас шалтгаалан санхүүгийн хямралд орсон Каракаст боломж олгож буй хэрэг юм.

Венесуэл улс нь өдгөө Хятадад 19,3 тэрбум ам.долларын өртэй. Үүний 10,4 нь 2010 онд урт хугацаатай 20 тэрбум зээлийн үлдэгдэл бол 8,4 тэрбум нь гурав таслан олгосон хамтарсан сангийн өр аж.

Хятадын гадаад хэргийн сайдын мэдэгдэлд хоёр орны харилцаа аажмаар сайжирч байгааг хэлдэг. Гэвч Хятадын талаас өмнөх зээлээ төлөхөөс нааш Венесуэл улсад шинээр зээл олгохгүй байх нь хамгийн зөв шийдвэр гэж харж байна. Ажиглагчдын үзэж буйгаар Бээжин нь сүүлийн үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог Африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабэтэй адилтгах болжээ. Роберт Мугабэ нь нэгэн цагт чинээлэг байсан орныг 40 жил төрийн эрхийг барихдаа эдийн засгийн хямрал руу хөтөлсөн нэгэн юм. Хятадын засгийн газар Мадуро болон Мугабэг суудлаас буух эсэхэд анхаарал хандуулахгүй боловч түүний эсрэг арга хэмжээг авахгүй гэж харж байна. Хятадын Дандонг олон улсын зээлийн үнэлгээний агентлагаас өнгөрсөн арваннэгдүгээр сард Венесуэлийн засгийн газрын өрийн нөхцөл байдлыг үнэлэхдээ бондын эрсдэлийг өндрөөр дүгнэжээ.

Газрын тосны борлуулалтаас хамааралтай Венесуэл улсын эсрэг АНУ-аас авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь тус улсын санхүүгийн хямралыг улам нэмэгдүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд хүргэжээ. Өнгөрсөн жилийн сүүлээр өргөн хэрэглээний барааны хомсдол, инфляцийн өсөлт, ажилгүйдэл зэргээс шалтгаалан ард олон ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан хэдэн сарын турш жагсаал зохион байгуулсан. Гэхдээ Венесуэлийн засгийн газраас эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах арга хэмжээ авсан юм.  Венесуэл нь 2014 онд Хятад улсаас авсан 1.5 тэрбум ам.долларын зээлээ төлөхийн тулд хямд үнээр газрын тосоо Бээжин рүү нийлүүлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил Хятад болон ОХУ-руу нийлүүлэх газрын тосны нийлүүлэлт буурсан үзүүлэлттэй байна.

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зальбирлаа өөрчилцгөө. 2018-03-21 66.181.160.75

Бусдын тэнэгийг гайхаад байх юм байхгүйээ … Бидч ийм болход тун ойрхон байна . Монгол орныг минь бурхан ивээг….

Avatar

Зочин 2018-03-21 27.123.214.107

Хүрэлсүхээ Хятад танд 4 тэрбум доллар бэлдээд сууж байгаа оронд нь юу авна гээч…. та удахгүй айлчилна хавханд нь байгаа 4 тэрбумыг арай зээлчээд ирэхгүй байлгүй дээ

Avatar

АРД 2018-03-21 202.131.243.162

Жанхуу, урвагч дүлзэн ухна 2-ын төлөө амиа өгөхөөс буцахгүй оркуудын бүхэл бүтэн арми бий болжээ. Жанхуу, урвагч дүлзэн ухна 2 их юм хийнэ гэж горьдоод байгаа бололтой. Тархины багтаамж нь хүрэхгүй, хулгай луйвар хүчин хийхээс өөр бодол толгойд нь орж чадахгүй 2 пиздец маш богино хугацаанд Монгол улсыг Венесуэль шиг дампууруулах болно. Тэгээд жанхуу ухна 2 ард түмний саналаар огцроход энд дэмжээд байсан оркууд “би энэ мууг огцруул гэж анх хэлж байсан гээд яриад зогсож байхаас сийхгүй.

Avatar

adfasf 2018-03-21 170.52.77.123

халтар царайт халтар царайт хэвээрээ үлдлээ орк монголчууд орк хэвээрээ үлдэх үү яах бол?

Avatar

dasfas 2018-03-21 170.52.77.123

Венесуэл ялсан

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.119

Оросуудтай найзалбал Венесуэл шиг болно. Уг Чаавас Пүтэнтэй нийлж байгаад АНУ-н эсрэг ажиллаад байсны үр дүн нь энэ.

Avatar

Зочин 2018-03-21 103.10.21.59

хятад гоё хэлжээ худаг уруу унасан хүний дээрээс чулуу шиддэггүй гэж. өөрсдөө худагт унагаачаад гаргахгүй харин ч чулуу шиддэггүй юмаа гээд зээлээ зогсоогоод худагт нь байлгахаар шийдэж дээ. монгол ч удахгүй нэмж чулуу авах эрхгүй болж худагтаа орилоод суух бий

Avatar

Зочин 2018-03-21 202.131.225.197

Энэ мэдээ, мэдээ ч гэж дээ, утга авцалдаагүй хэдэн үгний хэлхээ юм даа. Венесуэл Венесуэлд өртэй ч гэх шиг. Юу хэлэх гээд байгаа юм бэ? Ийм мэдээ арай дэндэнэ ээ

Avatar

Зочин 2018-03-21 202.9.43.48

Манай монголоос л бага өртэй юм.

Avatar

Зочин 2018-03-21 122.201.24.58

Путинтай найзлавал Венесуэл болно Монгол ардын зүйр цэцэн үгнээс

Avatar

Чук 2018-03-21 112.72.11.107

Мугабе өмнөд Родези хэмээх Африкын барыг эх оронч өвчитүүдийн дэмжлэгтэйгээр хэрхэн дампууруулж инфляцийн рекорд Зимбабве болгосонтой адил л да. Орос бол эхлээд хөөргөж шүрүүпдэж байгаад цаашдаа хаячидгийм дө. Туслах чадалч байхгүй бодит байдал дээр Орос бол өөрийгөө арай гэж авч яваа архичин айл..

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.126

өмнөх ерөнхийлөгчийнхөө хаана нь ч хүрэхгүй жолооч юм даа. ядаж л Орос юмуу Хятадаас сайн зөвлөгч, банк санхүүгийн сайн баг урьж авчирч ажиллуулсан бол энэ улсын байдал одоо ийм байхгүй байх байлаа.

Avatar

haha 2018-03-21 202.55.191.130

Венесуэл улс нь өдгөө Венесуэлд 19,3 тэрбум ам.долларын өртэй. OOROO OORTOO ORTEIMU?

Avatar

Ха ха 2018-03-21 202.72.245.207

ЛАТИН АМЕРИКЫН ХАМГИЙН БАЯН ТАНСАГ ОРНЫГ ХАМГИЙН ЯДУУ ТАРЧИГ ОРОН БОЛГОЖ ХУВИРГАНА ГЭДЭГ ЁСОЙ Л ГИНЕССЫН НОМОНД ОРОХ ХАСАХ АМЖИЛТ ШҮҮ, ПУТИНЫ САЙН НАЙЗ ДАА, ХАМГИЙН ТҮРҮҮН БАЯР ХҮРГЭСЭН БАЙНА ЛЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж