Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Хятад Венесуэлд дахин зээл олгохгүй

Эдийн засгийн хямралд орсон Венесуэл улсад олгосон хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа Хятад улс сунгаж магадгүй хэмээн эх сурвалж мэдээлжээ. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Хятад улсаас газрын тосны арвин нөөцтэй Венесуэлд 50 гаруй тэрбум ам.долларыг газрын тосны зээлээр дамжуулан олгосон аж. АНУ-ын нөлөөллийг эсэргүүцэгч, коммунист Венесуэл улс нь Хятадын эрчим хүчний хэрэгцээгээ хангахад чухал үүрэгтэй. Гэвч гурван жилийн өмнө Венесуэлийн засгийн газраас эргэн төлөлтийн нөхцөлөө өөрчлөх санал гаргаснаар Хятадаас нийлүүлэх мөнгөний урсгал зогсчээ. Тухайн үед газрын тосны үнэ унаснаар газрын тосны олборлолт буурч, түүний орлогоос хамааралтай Венесуэлийн эдийн засаг огцом уналтад орж орж эхэлсэн аж.

Венесуэлийн санхүүгийн байдал өр зээлээ төлөх боломж муу зэргийг харгалзан Хятадын төрийн өмчийн Хөгжлийн банкаас (CDB) тус улсад шинээр зээл олгохын оронд 2016 онд авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгахаар төлөвлөжээ. Ингэснээр Венесуэл улс зөвхөн хүүгийн төлөлтөө хийгээд явах нөхцөл бүрдэх аж. Энэхүү зээлийн эргэн төлөлт ирэх сард хийгдэх ёстой. Өмнө нь Венесуэлийн засгийн газраас Хятад улсаас шинээр зээл авах хүсэлтийг олон удаа тавьсан боловч хариу өгөөгүй гэнэ. Хятадын ардын зүйр үгэнд “Худаг руу унасан хүний дээрээс чулуу шиддэггүй” гэх үг байдаг. Үүний адилаар газрын тосны үнэ унаж, олборлолтыг хязгаарласнаас шалтгаалан санхүүгийн хямралд орсон Каракаст боломж олгож буй хэрэг юм.

Венесуэл улс нь өдгөө Хятадад 19,3 тэрбум ам.долларын өртэй. Үүний 10,4 нь 2010 онд урт хугацаатай 20 тэрбум зээлийн үлдэгдэл бол 8,4 тэрбум нь гурав таслан олгосон хамтарсан сангийн өр аж.

Хятадын гадаад хэргийн сайдын мэдэгдэлд хоёр орны харилцаа аажмаар сайжирч байгааг хэлдэг. Гэвч Хятадын талаас өмнөх зээлээ төлөхөөс нааш Венесуэл улсад шинээр зээл олгохгүй байх нь хамгийн зөв шийдвэр гэж харж байна. Ажиглагчдын үзэж буйгаар Бээжин нь сүүлийн үед Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог Африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабэтэй адилтгах болжээ. Роберт Мугабэ нь нэгэн цагт чинээлэг байсан орныг 40 жил төрийн эрхийг барихдаа эдийн засгийн хямрал руу хөтөлсөн нэгэн юм. Хятадын засгийн газар Мадуро болон Мугабэг суудлаас буух эсэхэд анхаарал хандуулахгүй боловч түүний эсрэг арга хэмжээг авахгүй гэж харж байна. Хятадын Дандонг олон улсын зээлийн үнэлгээний агентлагаас өнгөрсөн арваннэгдүгээр сард Венесуэлийн засгийн газрын өрийн нөхцөл байдлыг үнэлэхдээ бондын эрсдэлийг өндрөөр дүгнэжээ.

Газрын тосны борлуулалтаас хамааралтай Венесуэл улсын эсрэг АНУ-аас авсан эдийн засгийн хориг арга хэмжээ нь тус улсын санхүүгийн хямралыг улам нэмэгдүүлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдолд хүргэжээ. Өнгөрсөн жилийн сүүлээр өргөн хэрэглээний барааны хомсдол, инфляцийн өсөлт, ажилгүйдэл зэргээс шалтгаалан ард олон ерөнхийлөгч Николас Мадурог огцрохыг шаардан хэдэн сарын турш жагсаал зохион байгуулсан. Гэхдээ Венесуэлийн засгийн газраас эсэргүүцлийн жагсаалыг хүчээр дарах арга хэмжээ авсан юм.  Венесуэл нь 2014 онд Хятад улсаас авсан 1.5 тэрбум ам.долларын зээлээ төлөхийн тулд хямд үнээр газрын тосоо Бээжин рүү нийлүүлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн жил Хятад болон ОХУ-руу нийлүүлэх газрын тосны нийлүүлэлт буурсан үзүүлэлттэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж