Пхеньянтай гурван талт уулзалт явуулах боломжтой гэв | News.MN

Пхеньянтай гурван талт уулзалт явуулах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Пхеньянтай гурван талт уулзалт явуулах боломжтой гэв

Пхеньянтай гурван талт уулзалт явуулах боломжтой гэв

Пхеньяны төлөөлөгчидтэй ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж буй яриа хэлэлцээ, уулзалтууд амжилттай болвол Хойд, Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд гурван талт дээд хэмжээний уулзалт болох боломжтой хэмээн БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ярьжээ.

Хойд, Өмнөд Солонгосын талууд одоо Засгийн газар хоорондын дээд хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа юм байна. Мүн Жэ Ин хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай  түүхэн уулзалт зохион байгуулах тухай яриа хэлэлцээ ид үргэлжилж байна гэжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин дөрөвдүгээр сард Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гадаадын төрийн тэргүүнтэй хийх уулзалтыг анх удаа олон нийтэд телевизээр шууд дамжуулах боломж бүрдэх ажээ.

Мүн Жэ Ин ‘Энэ удаагийн болон дараа дараагийн уулзалтаар бид Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоож, Солонгосын хойгт энхтайван тогтоох асуудлыг эцэслэн шийдэх ёстой. Хойд, Өмнөд Солонгосын ард иргэд бие биедээ аюул занал учруулалгүй, энхтайвнаар орших боломж гарцаагүй бий” гэжээ.

Эх сурвалж:CNN

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 27.123.212.136

манай Эбэ мэднэ гээд давхиж явна лээ гүэ мөн хөөний намаг шүү ккк

Avatar

Anu 2018-03-21 67.81.182.161

Moon,Trumpaas iluu chuhal uureg guitsetgej tuuhen d uldev,ter uhaantai hun

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.137

Асуудлыг БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэх үү? Трамп мэдэх үү? кккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж