“Харри Поттер: Үхлийн тахил 2” “Тэнгис”-т ирлээ | News.MN

“Харри Поттер: Үхлийн тахил 2” “Тэнгис”-т ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Харри Поттер: Үхлийн тахил 2” “Тэнгис”-т ирлээ

Харри Поттерийн цуврал кинонууд бүтэн 10 жилийн турш үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Тэгвэл эл цувралын хамгийн сүүлчийн бүтээл “Харри Поттер. Үхлийн тахил: хоёрдугаар хэсэг” кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ ирэх пүрэв гаригаас эхлэн гарах гэж байна. Тус кино нь АНУ, Канадын кино театруудаар гарсан анхны өдрөө тасалбар борлуулалтаараа дээд амжилт тогтоосон. Варнер Брос компанийн бүтээсэн тус дэлгэцийн бүтээл АНУ, Канадад өнгөрсөн долдугаар сарын 8-нд нээлтээ хийсэн бөгөөд тус өдөр 92,1 сая долларын ашиг олсон байна. “Харри Поттер. Үхлийн тахил: хоёрдугаар хэсэг” нь Варнер Брос компани Ж. К. Роулинсын долдугаар романыг хувааж хоёр кино болгосон сүүлийн ангийг оруулахгүйгээр нийт дөрвөн тэрбум долларын ашиг олж дэлхийн киноны ертөнцөд шуугиан тарьсан бүтээл болж чадсан юм. Цувралын анхны кино болох “Харри Поттер ба шидэт чулуу” 10 жилийн өмнө дэлгэцнээ гарсан бөгөөд киноны гол дүрд тоглосон  жүжигчин Даниэл Рэдклифф, Эмма Ватсон, Руперт Гринт нар  одоо дэлхийд нэртэй одууд болсон билээ. 

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж