Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль автобустай боллоо | News.MN

Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль автобустай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль автобустай боллоо

Сонгинохайрхан дүүргийн 74-р сургууль автобустай боллоо

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Жаргалант тосгонд байрлах 74 дүгээр дунд сургууль автобустай боллоо. Нийслэлийн алслагдсан сургууль сурагчдаа зөөх автобустай болсон ёслолын ажиллагаанд Д.Сумъяабазар гишүүний зөвлөх Ж.Одбаяр, Нийслэлийн боловсролын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлийн хэлтсийн дарга Ж.Энхтөр, Нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Ч.Бадамханд, “Экобус” компанийн зөвлөх Д.Жаргалсайхан, 74-р сургуулийн захирал Ө.Энхцэцэг нарын хүмүүс оролцсон юм.

Хотын төвөөс 60 орчим км-т байрладаг 74-р сургуульд голдуу малчдын хүүхдүүд суралцдаг. Энэ хичээлийн жилд хол гэртэй 170 хүүхэд  сургуулийн дотуур байранд амьдарч байгаа аж. Эдгээр хүүхдүүд амралтын өдрүүдэд 100 гаруй км зам туулж гэр болон сургууль руугаа явдаг болохыг сургуулийн захирал ярьж байв. Бартаа ихтэй, хол замыг туулж сургуульдаа ирдэг хүүхдүүд хичээлээсээ хоцрох, таслах зэрэг үзэгдэл цөөнгүй байдаг аж. Иймд өнөөдөр Монголдоо угсарч үйлдвэрлэсэн, 24 хүүхдийн багтаамжтай тохилог автобустай болсондоо сургуулийн захирал маш их баяртай байгаагаа хэлж байв. Мөн тэрбээр хотын төвд болдог олимпиад, спортын уралдаан тэмцээн зэрэг арга хэмжээнд сурагчдаа оролцуулахын тулд хол газраас олон унаа дамждаг байсан бэрхшээл арилж байгааг онцлон хэллээ. Тус автобусанд эвдрэл гэмтэл гарвал “Экобус” компани бүтэн жилийн хугацаанд хариуцан ажиллах юм.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-03-21 103.9.90.130

10 garan jil harj baina. chi ingej yarisar l huursaar, hulgailsaar l, odoo buur diildehee baisaar l, egel ardiig zagnaj baigaad luivaraa hiideg bolj de. chi eronhiilogchiin tarhiig ugaaj baigaad ajliig ni alj bna da. chi monkh bish shu. chinii jaahan hodoodond her hool, 1 metr 60 cm bied chin heden metr daavuu shardlagatai bilee dee. kk. uildverlesen ni unen geed guriigeed bgaa avtobusniihaa uniig ni bich dee. gaaliar yamar zardaltai orj ireed, yamar unetei bolood garch shahaand orj baigaag chin medeh erh nadad bii. es tegvees chi uildverleegui, harin nugel uildsen bolj taarlaa.

Avatar

Зочин 2018-03-21 27.123.214.119

За чи дуугүй эрээнээс бандаажаа зөөгөөл явж бай чиний толгой ч хүрэхгүй

Avatar

Зочин 2018-03-21 103.57.94.124

Sonin ym be!
Mongold uildwerlesen geed bhiin, Mongol autobus geed bhiin, yaag yu g uildwerleed bgam be,
Hytadiin autobus zadlaj tatvargui oruulj ireed ugsarsanaa uildwerlel gej bga bol bitii h*** gej helmeer bn shu,
Yadaj gants ch gesen booltiig ni uildwerleldee, humuusiin tarhiig ugaaj mungu huulehee bolildoo.
ayulguin turshilt hiigeegui autobus nd huuhdee ywuulsnaa uuruu sanaa amar hurgej ugsun ni deer.

Avatar

Зочин 2018-03-21 66.160.201.65

Чадаж байгаа юманд арга байхгүй л дээ. Чам мэтийн газрын бөөснүүдэд энийг ойлгож харах нүд байхгүй. Жак Хошууд фэйс хаягаар орж хар. Ихэнх юмыг өөрсдөө хийж, бас гаднаас авчирч угсарч байгаа. Хятадаас аваагүй угсраагүй юм байна уу? Битгий ингэж өөрийхөө амьдардаг баасны нүхэндээ бүх хүнийг чирч унагах гээд бай даа. 10 жилийн дараа гэхэд энэ хамт олон юу хийдэг болсон байхыг чи хараарай.

Avatar

Зочин 2018-03-21 27.123.212.136

Оюу толгой Ханбогдын чиглэлд 50ш автобус худалдаж авъя гэвэл хэр хугацаанд нийлүүлдэг юм болдоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж