Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ | News.MN

Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Жил бүрийн хавар болдог хурдан морины “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаан энэ жил зохион байгуулалт муутай болсноос гадна уяачдын ёс зүйг харуулсан наадам боллоо. Уралдааныг будлиантуулах уяачид олширсон нь цаашид дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудал яригдсан нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гарсан уралдаан харуулав.

Эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүдийг гарааны зурхай руу хөдөлгөсөн зэрэг ноцтой үйл явдал энэ наадмаас харагдсан.

Монголын морин, спортын уяачдын холбооноос өчигдөр мэдээлэл хийж, зохион байгуулах комисс ямар ч хариуцлага үүрэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Мөн соёолон насны морьдын уралдаанд будлиан гарч, албан ёсоор уралдааны дүнг танилцуулаагүй байгааг мэдэгдсэн юм. 

“Дүнжингарав” уралдаан уяачдын цолонд их нэмэр болдог учраас уяачид, наадам олны хүсэн хүлээдэг уралдаан болжээ.

Уралдааны эрлийз дээд ангилалд 100 гаруй хурдан ажнай тоосоо өргөсөнөөс эхний аравт орсон морьдыг танилцуулж байна.

ЭРЛИЙЗ ДЭЭД НАС:

  1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг зээрд. Аргамаг зээрдийг 1 дугаартай, 12 настай Золжаргалын Мөнгөншагай унасан 
  2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн зээрд. Хурдан зээрдийг 28 дугаартай, 14 настай Дашнямын Өлзий бат унасан. 
  3. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор. Хурдан борыг 36 дугаартай, 15 настай Ч.Өнөрхүү унасан. 
  4. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр. Хурдан хээрийг 119 дугаартай, 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлуулжээ. 
  5. Улаанбаатар хот. Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор. Хурдан борыг 56 дугаартай, 13 настай Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдлуулжээ.
  6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Хурдан зээрдийг 70 дугаартай, 12 настай Лхагва-Очирын Мөнхдалай унасан. 
  7. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар. Хурдан халтрыг 37 дугаартай, 16 настай Төмөрчөдөрийн Сүххуяг унасан. 
  8. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Баянбатын хээр. Хурдан хээрийг 39 дугаартай, 16 настай Энхцэцэгийн Томхүү унасан. 
  9. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд. Хурдан зээрдийг 12 дугаартай, 13 настай Гүндэгмаагийн Отгонбаяр унасан. 
  10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Бадамын Махбалын хээр халзан. Хурдан хээрийг 69 дугаартай, 13 настай Цагаанхүүгийн Батхүү унаж аравт хурдлуулсан байна.

 

 

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 202.9.43.193

Евел битгий морь уралдуул гээд байхад тэдний тухай мэдээ бичдэг тэнэг мал чинь

Avatar

Сэтгүүлч танаа 2018-03-21 103.11.195.18

урдан ажнай тоосоо өргөсөн, соёолон насанд уралдах хүлгүүд – хэл шинжээчийн хувьд энэ бичвэрийн үгний сонголт, найруулгын онцлогт шинжилгээ хийж үзэхэд их дэврүүн, хүмүүсийн сэтгэл хөндөлийг өдөөх гэсэн, уран яруу утга зохиолын найруулгатай болжээ. Унаач хүүхдийн тухай дэврүүн бичсэнийг харамсалтай нь олж чадсангүй. Шүүмжлэлтэй асуудлыг дурдсан хэрнээ агуулгыг бүрэн гүйцэт гаргаагүй,"будлиантуулах уяачид олширсон нь цаашид дүгнэлт хийж, хариуцлага тооцох" зэргээр "бөөрөнхийлөөд" орхисон нь учир битүүлэг байдал, ойлгомжгүй, бүх хардах сэрдэх сэтгэл төрүүлэв.

Avatar

Зочин 2018-03-21 66.181.166.134

Avliga, ulsin horongiig zavshsan huuli bus mongooroo mori uralduulj belgiin gaj dongoo hangadag edniig uyach geed, uraldangaa huuhed unagaj alaad bgaa adguusuudiig ni ajnai ene ter gej hoorgodoh hereggui dee.

Avatar

zochin 2018-03-21 66.181.181.94

Mongol hun gemtjee geed bhad mopi yriad bg sonin gajig be. Mongol hun mongoliin baylag gedeg chin haan bna.Hun hundee nyalhi ur sadaaraa ingej bologui. Ur ubduj setgel sharhirj bmaar umdaa.

Avatar

Зочин 2018-03-21 27.123.212.136

Эр лийзүүд өөрсдөө адгуусаа унаад уралдаарай та нарын наадахыг чинь сонирхож байгаа нохой ч байхгүй шүү, хүүхдийн амиар тоглоод байвал харин өөсдийн чинь амиар наадий шүү

Avatar

Хархорин 2018-03-21 103.26.194.94

"Хятадын [Хориотой Үг]"-ийг үзэн яддаг монгол араншин нь эдүгээ бүр даамжраад адуунд хүртэл халдаж, одоо хурдан морио [Хориотой Үг] гэж гадуурхан үзэн яддаг сэтгэцийн эмгэг бий болжээ!!! Ийм хүмүүс эдгэшгүй өвчтэй байдаг ажээ!!!

Avatar

МУУСАЙН ЭР ЛИЙЗҮҮД 2018-03-21 202.72.245.207

ЭР ЛИЙЗ ЭЗЭДТЭЙ ЭР ЛИЙЗ МОРЬДОО ЭР ЛИЙЗҮҮДИЙГЭЭ АВЧРААД УНУУЛААД УРАЛДАЦГАА

Avatar

Зочин 2018-03-21 66.181.183.115

ERlLIIZ geed bichsen chin <Хориотой Үг] geed garaad ire um. Uul n GARCHIG N e****z GEED BICHSEN BAIGAA SHUU DEE XE XE

Avatar

Зочин 2018-03-21 66.181.183.115

[Хориотой Үг] ДЭЭД НАСАНД get yu Baina aaaa?

Avatar

санал 2018-03-21 202.5.196.66

Уяачид гэдгийг энгийн ардууд малчид гэж бүү ойлгоорой. Энэ цаг үед малчид зудтай хэдэн малынхаа араас нойр хоолгүй явж байгаа. Уяачид гэдэг бол хотын БАЯчууд, дарга нар, тэр тусмаа хууль бусаар гэнэт баяжсан хүмүүс хүний амь насаар НААДАЖ байгаагаа мэдэх хэрэгтэй. Хууль цааз байгаа бол мэдрүүлэх хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-21 103.57.95.75

Уяачид цол авч л байвал хүүхэд хамаагүй л юм байна даа.Хариуцлага хүлээлгэж энэ холбоог тараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж