Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Эрлийз дээд насанд 100 гаруй хурдан ажнай уралджээ

Жил бүрийн хавар болдог хурдан морины “Дүнжингарав” төвийн бүсийн уралдаан энэ жил зохион байгуулалт муутай болсноос гадна уяачдын ёс зүйг харуулсан наадам боллоо. Уралдааныг будлиантуулах уяачид олширсон нь цаашид дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудал яригдсан нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд гарсан уралдаан харуулав.

Эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүдийг гарааны зурхай руу хөдөлгөсөн зэрэг ноцтой үйл явдал энэ наадмаас харагдсан.

Монголын морин, спортын уяачдын холбооноос өчигдөр мэдээлэл хийж, зохион байгуулах комисс ямар ч хариуцлага үүрэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Мөн соёолон насны морьдын уралдаанд будлиан гарч, албан ёсоор уралдааны дүнг танилцуулаагүй байгааг мэдэгдсэн юм. 

“Дүнжингарав” уралдаан уяачдын цолонд их нэмэр болдог учраас уяачид, наадам олны хүсэн хүлээдэг уралдаан болжээ.

Уралдааны эрлийз дээд ангилалд 100 гаруй хурдан ажнай тоосоо өргөсөнөөс эхний аравт орсон морьдыг танилцуулж байна.

ЭРЛИЙЗ ДЭЭД НАС:

  1. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Тод манлай уяач Намжилцэрэнгийн Даш-Өлзийн Аргамаг зээрд. Аргамаг зээрдийг 1 дугаартай, 12 настай Золжаргалын Мөнгөншагай унасан 
  2. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Гантөмөрийн Чинзоригийн зээрд. Хурдан зээрдийг 28 дугаартай, 14 настай Дашнямын Өлзий бат унасан. 
  3. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Түргэнтөрийн Ганболдын бор. Хурдан борыг 36 дугаартай, 15 настай Ч.Өнөрхүү унасан. 
  4. Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэнгийн хээр. Хурдан хээрийг 119 дугаартай, 12 настай Саруулцогтын Төгс-Эрдэнэ унаж айргийн дөрөвт хурдлуулжээ. 
  5. Улаанбаатар хот. Хан-Уул дүүргийн харьяат Бадамын Оргилын бор. Хурдан борыг 56 дугаартай, 13 настай Чимэдмаагийн Энхдэмбэрэл унаж айргийн тавд хурдлуулжээ.
  6. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул, Манлай уяач Пэлжээгийн Одонбаатарын зээрд. Хурдан зээрдийг 70 дугаартай, 12 настай Лхагва-Очирын Мөнхдалай унасан. 
  7. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Лувсанбалдангийн Бат-Оргилын халтар. Хурдан халтрыг 37 дугаартай, 16 настай Төмөрчөдөрийн Сүххуяг унасан. 
  8. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ш.Баянбатын хээр. Хурдан хээрийг 39 дугаартай, 16 настай Энхцэцэгийн Томхүү унасан. 
  9. Дорнод аймгийн Хэрлэн сумын уугуул Г.Дорж-Алтангэрэлийн сартай зээрд. Хурдан зээрдийг 12 дугаартай, 13 настай Гүндэгмаагийн Отгонбаяр унасан. 
  10. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Бадамын Махбалын хээр халзан. Хурдан хээрийг 69 дугаартай, 13 настай Цагаанхүүгийн Батхүү унаж аравт хурдлуулсан байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж