Сибирийн эрдэмтэд шинэ сортын чинжүү, улаан лооль гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Сибирийн эрдэмтэд шинэ сортын чинжүү, улаан лооль гаргажээ

Сибирийн эрдэмтэд шинэ сортын чинжүү, улаан лооль гаргажээ

ОХУ-ын Сибирийн Циталог, генетикийн хүрээлэнгийн эрдэмтэд өвөрмөц чанар бүхий “Семеновна” улаан лооль, “Египетская сила” гэж нэрлэсэн чинжүүний сорт гаргаж авснаа Улсын комисст батлуулахаар өглөө хэмээн хүрээлэнгийн албаны хүн Лхагва гаригт /2018.03.21/ мэдээлжээ.

Эдгээр шинэ сортын ногоонууд тун удахгүй хэрэглэгчийн гарт очно гэж найдаж байгаа ажээ. Шинэ сортын давуу чанар нь Сибирийн эрс тэс цаг уурын нөхцөлд ургах боломжтойд байгаа юм.

“Семеновна” улаан лооль нь харьцангуй богино хугацаанд буюу 84-95 хоногт боловсрох чадвартай. Харин “Египетская сила” чинжүү нь витамин С-гийн баялаг агууламжтай ажээ. Ер нь чинжүүний төрлүүд улирлаас хамаарч витамин С-гийн агууламж нь өөрчлөгдөж байдаг бол “Египетская сила” нь улирал хамаарахгүйгээр витамин С-гээ барьж чадаж байгаа нь гол давуу тал юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж