Их Британиас хөөгдсөн Оросын дипломатчид нутаг буцжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Их Британиас хөөгдсөн Оросын дипломатчид нутаг буцжээ

Их Британиас хөөгдсөн Оросын дипломатчид нутаг буцжээ

Их Британид Оросын экс тагнуулчийг мэдрэлд нөлөөлөх химийн хортой бодисоор хордуулсан халдлага гарсны дараа хоёр улсын хооронд дипломат маргаан дэгдэж, ОХУ-ын дипломат 23 ажилтныг тус улсаас хөөсөн билээ.  Хөөгдсөн дипломат ажилтнууд гэр бүлийн хамтаар өчигдөр /2018.03.20/ Их Британиас гарч явсан байна.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй экс тагнуулч Сергей Скрипал болон түүний охиныг хордуулсан халдлагад  ОХУ-ыг буруутгаж, тайлбар хийхийг шаардсан билээ.

Харин ОХУ энэ хэрэгт ямар ч холбоогүй хэмээн мэдэгдэж, тайлбар өгөхөөс татгалзсаны дараа Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй тус улсад суугаа ОХУ-ын дипломат ажилтнуудыг хөөсөн.  Их Британийн энэ үйлдэлд Москва хариу арга хэмжээ авч, өнгөрсөн бямба гаригт ОХУ дахь Их Британийн Консулын газрыг хааж, дипломат 23 ажилтныг тус улсаас гарч явахад нэг долоо хоногийн хугацаа өгсөн.

Их Британиас хөөгдсөн дипломат ажилтнууд болон гэр бүлийнхнийг очиж авахаар Москвагаас Лондоны Станстед нисэх буудал руу төрийн өмчит Ил-96  онгоцыг илгээжээ.

Их Британид гарсан химийн халдлагад ОХУ ямар ч буруугүй хэмээн няцаалт хийж байгаа ч энэ хэргийн цаана Москва байгаа гэдэг Лондоны байр суурийг АНУ болон Европын холбоо дэмжиж байгаа ажээ.

Химийн зэвсгийн хяналтын олон улсын шинжээчид Их Британид гарсан халдлагад ашигласан  химийн бодисыг шинжилж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: Reuters

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж