Хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолт болох Оросын бүх хотод tax free систем үйлчилнэ хэмээн ОХУ-ын Гаалийн албаны орлогч дарга Тимур Максимов сэтгүүлчдэд мэдээллээ.
“Засгийн газар шийдвэрээ гаргасан. Бүгд үр шимийг хүртэж болно” хэмээн Тимур Максимов Мягмар гаригт зохиогдсон “ОХУ-ын тээврийн салбарын өсөлт, саад бэрхшээл” сэдэвт чуулганы дундуур сэтгүүлчдэд хэлжээ. Энэ арга хэмжээг “Ведомости” сонин зохион байгуулсан юм.
Системийг турших шаардлагатай учраас тэмцээн эхлэхээс өмнө нэвтрүүлэх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ