Сүүлийн долоо хоногийн дотор гэрэл цацруулагчтай хүрмийн эрэлт оросуудын дунд эрс нэмэгджээ. Энэ нь замын хөдөлгөөний дүрэмд орсон өөрчлөлт гуравдугаар сарын 18-наас хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой хэмээн зар мэдээллийн Avito портал сайтын төлөөлөгч РИА Новостид мэдээллээ.
Шинэчилсэн дүрмээр хөдөлгөөнд оролцож яваад ямар нэг шалтгааны улмаас түр зогсон бага хэмжээний засвар үйлчилгээ хийхээр бол жолооч заавал гэрэл цацруулагч хүрэм өмсөх болж байгаа юм.
Avito-гийн төлөөлөгчийн хэлснээр сүүлийн арваад хоногт ийм хүрэм худалдан авах зарын тоо 29 хувиар нэмэгджээ. Гэрэл цацруулагч хүрэм төрөл бүрийн хэмжээтэй, тэр битгий хэл хүүхдэд зориулсан хүртэл хэмжээтэй зарагдаж байгаа бөгөөд үнэ нь 70-аас 130 рублийн хооронд хэлбэлзэж байгаа ажээ.
Avito нь Оросын зар мэдээллийн хамгийн том сайт бөгөөд Mediascope компанийн тооцсоноор сардаа тус сайт руу 32 сая хүн ханддаг байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ