Монголын морин спорт, уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан. ‘Дүнжингарав’ наадмаар соёолон насны морьд шөнөөр уралдаж, мөн мориноос унасан хүүхдийн тоо 16 хүрснээс, нэг хүүхэд Гэмтэл, согогийн үндэсний төвд эмчлүүлсэн зэрэг олон асуудал дагуулж байгаа.
Тус уралдааны зохион байгуулах хорооны комиссын дарга Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Энэ жилийн хурдан морины “Дүнжингарав” уралдаан зохион байгуулалтын хувьд маш муу болсныг иргэд шүүмжилж байна. Таныг уралдааны сүүлийн өдөр согтуу байсан гэдэг мэдээлэл гарлаа. Эндээс яриагаа эхлэе?
-Уралдааны хоёр дахь өдөр их нас, соёолон насны морьдын уралдаан болсон. Их насны морины уралдааны үеэр зөвшөөрөлгүй маш олон машин явснаас тоосжилт үүсч үзэгдэх орчин хүнд болсон. Тиймээс соёолон насны уралдааныг маргааш нь уралдуулах санал тавьсан ч уяачид хүлээж аваагүй. Миний бие сүүлийн өдөр согтуу байгаагүй ээ. Үүнийг албан ёсоор хэлье. Уралдааны үеэр маш их хүндрэл гарсан. Соёолонг явуулахгүй байх талаар ярилцаж, индэр гарч хэлсэн байгаа. Харамсалтай нь, уяачид өдөртөө багтааж явуулахыг хүссэн. Ингээд уралдааныг нар жаргахаас өмнө амжуулахыг хичээсэн байгаа. Говьд нар жаргах юм бол эрт харанхуй болчихдог. Соёолонгийн түрүү морьд барианд орж ирэхэд гэгээтэй байсан.
-Соёолон морьдын уралдааны үеэр маргаантай асуудал гарчээ. Одоог хүртэл айргийн тавд орсон морьдыг бүрэн зарлаагүй байна. Хэзээ зарлах вэ?
-Би дээр хэлсэн. Их насны морьдын дараа тоосжилт болж, багагүй хугацаанд цаг алдах үе гарсан. Соёолон мордохын өмнө монгол, эрлийзийг ялгах ажил сунжрах байсан учраас уралдааны дараа үүнийг шийдье гэдгийг уяач нартай тохиролцож мордуулсан. Соёолонгийн бай шагналыг өгч чадаагүй. Бай шагнал болон бүртгэлийн цувааг хотод авчирсан байгаа. Уралдааны журманд эрлийз морьдыг уралдуулахгүй гэдэг журамтай. Үүний дагуу соёолон насны морьдыг ирсний дараа эрлийз морьдыг хасаад зургаад орсон морь айргийн тавд орсон байгаа. Хэрвээ эрлийз морь уралдаад айрагдсан бол хасна гэдгийг журманд заасан.
-Энэ удаа та комиссын даргаар томилогдон ажилласан. Уралдааныг гуравдугаар сарын 18-ны цэргийн баяраар уралдуулах нь зөв байсан уу?
-Монголын морин, спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал хоёрдугаар 22-д болж, уралдааны товыг гаргасан. Цас багатай, дулаан газрыг сонгоод Говьсүмбэр аймгийн Баянталд явуулах нь зөв юм байна гэдэг шийдвэрт хүрсэн. Бид гуравдугаар сарын 18-д уяачдын хүсэлтээр уралдааныг зохион байгуулсан. Надад энэ удаагийн уралдааны комиссын даргаар ажиллах ээлж таарсан. Холбооны тэргүүлэгч гишүүд ээлжлэн комиссын даргаар ажилладаг байгаа.
Хамгийн түрүүнд санаа зовж байгаа зүйл бол морьноос унасан хүүхдүүдийн асуудал байна. 300 гаруй хүүхдээс 16 хүүхэд мориноос унасан. Эдгээр хүүхдээс гурвыг нь Улаанбаатар хотод авчирч эмнэлэгт үзүүлсэн. Тархины гэмтэлтэй нэг хүүхдийн зургийг авч эмчилгээ хийлгээд эмнэлгээс гаргасан байгаа.
-Уралдааны үеэр эмнэлэгийн тусламж үйлчилгээ хүрээлцээтэй байж чадсан уу?
-Говьсүмбэр аймгийн найман эмч, хоёр машинтай ажилласан. Мөн Хүүхдийн байгууллагад хяналтыг хийж, бүртгэлийн ажил болон бүхий л ажилд тусалсан. Бид бүхий л боломжтой зүйлийг хангаж өгсөн.
-“Дүнжингарав” уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоол албан ёсоор гарсан уу?
-Энэ жил Засгийн газрын тогтоол гараагүй. Урьдын уралдаанууд тогтоолтой гардаг байсан болохоор зохион байгуулалтад асуудал гардаггүй байсан. Хаврын төвийн бүсийн “Дүнжингарав” уралдаан уяачдын цолон дээр их нэмэр болдог. Тиймээс уяачид болон иргэд энэ уралдааныг хүсэн хүлээдэг. Уралдааны гол зорилго бол 12 наснаас доош насны хүүхдийг уралдуулахгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг барьж ажилласан.
-Бэртсэн нэг хүүхэд 11 настай байсныг та бүхэн өчигдөр мэдсэн. Гэтэл яагаад ийм асуудал гарав?
-Энэ асуудал дээр Хүүхдийн төлөө байгууллага болон уяачдын холбоо ажиллаж байна. Бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн 11 настай хүүхдийн нэр зөрсөн. Яагаад энэ хүүхэд уралдаанд оров гэдгийг шалгаж, тухайн уяачид хариуцлага тооцох асуудал гарна. Анхнаасаа энэ хүүхдийн нэр, нас зөрсөн байсан. Хүүхдийн төлөө байгууллагад бид уралдаан болохоос өмнө бүх хангамжийг өгч бүртгэлийн ажлыг хянуулсан. Хүүхдийг шалгах явцад бага насны хүүхдүүд уралдах гэж байсныг болиулсан. Бүртгэлийг нарийн хийж, хурууны хээ, цээж зураг зэрэг бүхий л шаардлагатай бичиг баримтыг нэхсэн. Хүүхдийн бүртгэл шөнө дунд үргэлжилсэн. Маргааш нь уралдааны өмнө ч хүүхдийг дахин бүртгэлийг баталгаажуулсан байгаа.
-Хариуцлагын талаар юу гэж бодож байна вэ?
-Монголын морин, спорт уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурал удахгүй болно. Энд уралдааны талаар ярилцлаж, зохион байгуулах комиссын хариуцлагын асуудал шийдэгдэнэ.
-Морин спорт, уяачдын холбооны зүгээс тойруулгын морин уралдааныг явуулж болдоггүй юм уу? Тавдугаар сарын нэгнээс өмнө уралдаан болохгүй гэдэг Засгийн газрын тогтоол байдаг. Яагаад энэ уралдааныг хийх болов?
-Тойруулгын уралдаан үндэсний уралдаанаас өөр. Үүнийг хөгжүүлэх талаар яригдаж байна. Олон улсын морин уяачдын холбооны гишүүн байгууллага учраас цаашид хөгжүүлэх бодолтой. 12-оос дээш насны хүүхдийг мордуулья, хүүхдэд зориулалтын хувцсыг өмсүүлье гэдгийг хатуу баримталсан байгаа. Энэ уралдааныг холбооны зүгээс олон жил амжилттай зохион байгуулсан учраас тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрийг гаргасан. Хаврын уралдаанд 12-оос доош насны хүүхдийг уралдаанд оролцуулахгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг барьж ажилласан.
-Хүүхдийн байгуулагаас та бүхэнд хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмж хүргүүлсэн үү?
-Бидэнд хүүхдийн аюулгүй байдлын талаар зөвлөмжийг өгсөн. Уралдааны үеэр удирдамж, зөвлөмжийг уяачдад хүргүүлсэн байгаа. Хүний эрхийн комисс үүн дээр ажиллаж, хяналт тавьсан.
-Зөвшөөрөлгүй машинуудыг яагаад явуулсан юм бэ?
-Албан ёсоор зөвшөөрөлтэй найман машин байсан. Гэтэл тухайн уралдаан болох үеэр машины тоо эрс нэмэгдэж, энд тэндээс машин морь дагах болсон. Баянтал сум тал газар. Их насны морьдын уралдааны үеэр 100 гаруй машин дагасан байсан.
Эндээс болж уяачид, наадамчидтай ярилцан машины асуудлыг цэгцлэхгүй бол соёолонг явуулахгүй гэдгийг хэлсэн байгаа. Соёолонг маргааш нь уралдуулах сонирхол байсан ч хоноглох газраас эхлээд асуудал байна гэсэн уяачдын санал, хүсэлтийг авч уралдуулсан. Морь мордоход 17.00 цаг болсон байсан. Морь эргэхэд нартай гэгээтэй байсан. Бүх зүйлийг аль болох шуурхай явуулахыг хичээсэн. Тиймээс уралдаад ирсэний дараа эрлийз, монголоор нь ялгахыг уяачид зөвшөөрсөн.
-Их тоос болсоны улмаас үзэгдэх орчин бага байжээ. Гэтэл морь машин мөргөсөн гэдэг мэдээлэл байна?
-Их насны уралдааны үеэр ийм зүйл болсон. Их тоосонд дунд машин морь мөргөсөн мэдээлэл комисст ирсэн. Мориноос унасан хүүхэд машин мөргөсөн гэдгийг хэлсэн. Цагдаагийн байгууллагад морь мөргөсөн машиныг олохыг хүссэн ч олдоогүй. Үнэхээр санаанд оромгүй машин байсан. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр үзэгчийн тоо 40 мянгад хүрч, машин 15 мянган орчим байсан гэсэн.
Зочин 2018-03-21 202.21.119.186
butehguiee neeree
Зочин 2018-03-21 103.50.207.150
Уралдааны хоёр дахь өдөр их нас, соёолон насны морьдын уралдаан болсон.
"болор дуран" юу шалгасан юм бол?
zochin 2018-03-21 202.179.25.123
odoo bolj uz ,buduuleg, targan bayan uuyaachiddaa ??, ta nar bugdeeree chuuliin chariuchlga chuuleech estoi
Зочин 2018-03-21 150.129.141.8
Цол цол л гээд үхчих гээд байх юм.Зун л тэр цолныхоо төлөө уралдана биз,тэнэгүүд чинь.
Зочин 2018-03-21 66.181.180.32
Энэ одоо юу хийдэг яадаг гар юм
зочин 2018-03-21 43.228.129.167
арай ч дээ нээрээ адгийн балиар юм хийчхээд хариуцлагаа хүлээнэ гэдэг нэг ч үг цухуйлгаагүй байх юм. үнэхээр эмгэнэлтэй хүмүүс юм аа. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ!!!!!!!!!!!!!!!!
Зочин 2018-03-21 103.26.194.94
Ажил зөв зохион байгуулах чадваргүй, хариуцлагагүй хөөргөн ойворгон юмнууд ийм юм хийж байгаа юм шдээ!!! Зохион байгуулж чадахгүй юм бол яах гэж ийм бантан хутгасан юм бэ, та нар!!!!!
Zochin 2018-03-21 122.201.26.169
Zasgiin gazrynhaa esreg ajilladag ded saidtai yu ch yarih ve dee.
ЗОЧИН 2018-03-21 43.228.129.167
ЯГ ҮНЭН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ МӨРДӨЖ ЧАДАХГҮЙ САЙД НАРААР ЯАДАГ ЮМ БЭ, ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ
Зочин 2018-03-21 122.201.19.99
Морь уралдуулах хэнд хэрэгтэй юм бэ
ard 2018-03-21 202.179.27.201
yakhaaraa mashin moritoi zergtsej davikhdag yum be?bur khorikh kheregtei, zurag avdag doronuud yanz bureeree bii bolchikhood baikhad
Тэгээд Хянаж чадаагүй юм чинь та нарын л буруу 2018-03-21 43.228.131.224
Хууль зөрчсөнөө яагаад хэлэхгүй байгаам бэ?
Sss 2018-03-21 202.70.43.218
Ta khuukdiin ami nasaar naadsan tukhaigaa tailagnaj baij yadaj uuchlal guij chadakhgui uy.
зочин 2018-03-21 66.181.166.196
энэ нөхөр чинь одоо ч согтуу байгаа юм биш үү
Мөнгөний уралднд ххд ашиглахгүй 2018-03-21 150.129.140.149
Энэ яг мэдрэл муутай байхаа.ярьж байгаа хийж байгааг нь харахад. Одоо бүүр уралдааны үед өрсөлдөгчид нь машинаар давхиж ирээд морь хүүхдийг мөргөх болсон юм бишүү. Энэ уралдаан уламжлал аас шал өөр болсон юм бна. Энд том мөнгө ний асуудал голлох болсон юм бна. Том мөнгө орохоор бөх юу болсныг бид мэднэ. Одо морин уралдаан адил болж. Тиймээс мөнгө ний уралдаанд хүүхэд морь унахын хуулиар хориглох хэрэгтэй. Зөвхөн улсын наадмаар хүүхэд морь унаж болох мэт. Бусад ямар ч уралдаанд хүүхдийг томчуудын мөнгөний тоглоомын хэрэгсэл болгож ашиглаж болохгүй
Мөнгөний уралднд ххд ашиглахгүй 2018-03-21 150.129.140.149
Энэ яг мэдрэл муутай байхаа.ярьж байгаа хийж байгааг нь харахад. Одоо бүүр уралдааны үед өрсөлдөгчид нь машинаар давхиж ирээд морь хүүхдийг мөргөх болсон юм бишүү. Энэ уралдаан уламжлал аас шал өөр болсон юм бна. Энд том мөнгө ний асуудал голлох болсон юм бна. Том мөнгө орохоор бөх юу болсныг бид мэднэ. Одо морин уралдаан адил болж. Тиймээс мөнгө ний уралдаанд хүүхэд морь унахын хуулиар хориглох хэрэгтэй. Зөвхөн улсын наадмаар хүүхэд морь унаж болох мэт. Бусад ямар ч уралдаанд хүүхдийг томчуудын мөнгөний тоглоомын хэрэгсэл болгож ашиглаж болохгүй
Зочин 2018-03-21 27.123.212.132
Уяачдын холбоо , болон тэргүүлэг ч нь буруутай, яагаад гэвэл 5сарын 1 ныг хүртэл морь уралдуулахгүй гэсэн тогтоол гарсан байдаг , үүнийг том толгойтой , хууль завхруулаг ч , Морин спортын ёрөнхийлөгчтэй хариуцлага тооцох хэрэгтэй ,доод тушаалын хүмүүс хамаагүй .Төр , айл гэрийн ноён нуруу , эрчүүд минь нэгийг бодох цаг иржээ , хэзээ эр хүн ийм [Хориотой Үг] , байсан юм бэ ? арй ч дэндэж байна , ийм тэнэг , эрчүүдтэй , монголын сайхан , охид , бүсгүйчүүд , суухгүйгээр барахуу , эр хүн гэдэг тэр сайхан хүндлэлээ ,монголын эрчүүд ,тэр тусмаа төрд ажиллаж байгаа , бүлэглэл , мафууд , арай дэндэж байна ,Одооны хүүхэнүүд чадалтай болсон шүү ! Төр улсаан эрчүүдээс илүү удирдаж ав ч явж чадах чадвартай болсон .Энэ эрчүүдийн нүдэнд мөнгө , хүүхэн , морь , эд хөрөнгө , албан тушаал , харагддаг болсон байна ,энэ нь улс орон мөхөхийн шинж .Ард түмэн минь эх орноо ,хой ч үёээн хамгаалцгаая.
Иргэн 2018-03-21 202.70.34.70
ХҮРЭЛСҮХ ЭЭ, ИЙМ ТОДОРХОЙ ИЛЭРХИЙ ЮМАН ДЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦЧИХ Л ДОО. ЦААШДАА СУРГАМЖ БОЛОГ.
Дээд сайдад 2018-03-21 202.179.26.95
Төрийн сайд минь … нэг бол Монгол Төрийн ажил хий. Эсвэл морь малаа дагаад хөдөө гар. Нэг талдаа багт. Ойлгов уу нөхөөр. Чамд чих бий юү
СОЁОЛОН МОРДООРОЙ 2018-03-21 66.181.189.70
ТА ЯАГААД "СОЁОЛОН МОРДООРОЙ" ГЭЖ ХАШГИРСАН БЭ? ГЭЖ АСУУСАНГҮЙ ЭЭ ХӨӨРХИЙ.
Зочин 2018-03-21 202.21.118.6
uudaggui hun de
Зочин 2018-03-21 64.119.19.212
[Хориотой Үг] [Хориотой Үг] чиний бичлэг нэтэр байж л бна лээ! Огцор нoвшоо !!!
Пп 2018-03-21 202.131.229.114
Одоо л Хүрэлсүх ё сайд хариуцлага тооцох байлгүй
Зочин 2018-03-21 64.119.17.194
Улс оронд минь сэтгэл эмзэглмээр зүйл , ар араасаа гар ч , төрд байгаа хүмүүс , эх орныг минь өрөнд оруул ж , ард түмэнийг ядууруулж ,эмс хүүхэнүүдээр наадаж , одоо бүр хүүхэдүүдээр морыор , зугаагаан хийдэг болсон байна , арайч дээ , энэ бүгэдийг уяачдын холбоо удырдаж байгаа шдээ , нэг согтуу албан тушаалтан үүнийг хийхгүй , үүний ард М.Энхболд байгаа шүүдээ ,энэ тэнэг зөвшөөрөл өг ч таараа , энэ чинь уяачдын холбооны ёрөнхийлөг ч шүү дээ . Манайхан нэг ноцтой асуудал гархаар , толгой удырдагчтай нь хариуцлага тооцдоггүй , доод тушаалын хүмүүст нь нялцаагаад хаядаг , энэ бол хамгийн шудрага бус явдал .Ёрөнхийлөгөө та энэ улс орныг цэвэрлэж цэгцэнд нь оруулаа ч та чадна ард түмэн чинь 100 хувь дэмжинэ ,цаазлахын цаазлаад хорьхийн хориод өгөө ч ард түмэн чинь үүнийг хүлээж байна та чадна амжилт .
Зочин 2018-03-21 202.9.41.118
Морь уях хорхойтой юм бол төрсөн хүүхэд. ач.зээгээрээ унуулаачээ. Ядарсан айлын хүүхдүүдийг насаар нь тахир дутуу болгож хахир хавар таашаал авдаг.
Зочин 2018-03-21 66.181.185.25
KHORIGLOSON BOLOWCH UYACHID YAWUULAKHYG SHAARDSAN GENEE , KHUTSDAG KHALTAR WE , UURUU SHUUD SOYOLON MORDOOROY GEED TUSHAASAN BICH:LEG GARSAN SHUU . MAL MINI
зочин 2018-03-21 103.9.88.210
үнэхээр тэнэг юм аа. за яахав сүүлийн өдөр согтуу байгаагүй юм бол эхний өдөр нь согтуу л байсан юм байна ш дээ. хөөрхий минь маргааш нь шартсан юм байна л даа. тэнэг
зочин 2018-03-21 202.179.24.76
БХБЯ-ны дэд сайд байнаа. 60 тэрбумын нөхөр байсан юм бнаа. Яамыг самарч байгаа хүн дээ. Одоо ажлаа өгч дээ. Огцорч үз. Хүрэлсүх ч хэлсэн. хариуцлага гэж.
Зочин 2018-03-21 202.179.24.76
"Үнэхээр санаанд оромгүй машин байсан…. " Энэ юу гэсэн үг. Болор дуран аа.
үнэнсайхан 2018-03-21 103.240.241.32
буруу ярив у буруу ойлгож бичиж ганцхан 18нд болсон ш тээ эхлээд [Хориотой Үг] дараа нь монгол азарга , их нас хамгийн сүүлд соёолон явсан, азарга их насанд [Хориотой Үг]ээ хасах гээд цаг алдсан ирсний дараа 15н адуунаас 5н монголыг ялгах гэж ард түмний нүдэн дээр гаргаж ирж цаг алдсан, ялгаж байлсан 5адууг ард түмэн монгол гэж нүдээрээ харж ялгасан шүү
согтуу 2018-03-21 202.70.33.242
Муу согтуу новшоо чи морь бариа луу гэж согтуу хоолойгоор хашгирч буй бичлэг чинь байсан даа. ЗГ-ын тогтоолгүй, хүүхдийн амь нас эрүүл мэндээр тоглосон явдлыг чинь танай уяачдын холбоо бус цагдаа шүүх хэрэг хүлээлгэх ёстой шүү. Танай холбоо МУ-ын хуулиас дээгүүр хуультай юмуу
Зочин 2018-03-21 122.201.21.144
Энэ архичин хэзээ эруул байх вэ.
mj 2018-03-21 202.179.3.246
ene n**** gazar shoroo uhaj sendiilj olson munguu urj yadaj baigaan bainal daa er n iimerhuu novshnuud uls ornoor duurlee yanaa
СОГТУУ ТОЛГОЙ . 2018-03-21 103.57.95.140
ШАЛ СОГТУУ ТОЛГОЙ УЛААН ЦАЙМ МОРИНЫ ТҮРҮҮГ ҮЙМҮҮЛЭН ЛУЙВАРДСАНЫ БИЧЛЭГЭЭР ХАРСААН …
Зочин 2018-03-21 64.119.21.216
Зөвшөөрөлгүй машинуудыг хол тусгай гортигт байралуулж явганаар очиж үздэг журамтай болгомоор байна.Даггах зөвшөөрөлтэй машинд холоос танигдах кант тэмдэг томоор тавихыг ЗЦГ хариуцаж ажиллах цаг болжээ.
Зочин 2018-03-21 202.179.26.178
их нас соёолон 2 насыг бүтэн 1 өдөрт явуулчиж амжихгүй нар жаргаачихна гэдэг мөн лут ухаан шүү
ББ 2018-03-21 66.181.176.198
Зүгээр зохион байгуулж чаддаггүй юм бол боличих л хэрэгтэй ш дээ.
Зочин 2018-03-21 64.119.21.216
Энэ удаагийн Дүнжингарав уралдааны барианд орсон морьдыг хүчингүй болгож цол зэрэгт хамаарахгүй болгох хэрэгтэй.
Аймшиг 2018-03-21 202.72.245.207
ХҮНИЙ НЯЛХ ҮРСИЙГ ХАЙРЛАДАГГҮЙ ЮМ ГЭХЭД ӨРӨВДӨХ СЭТГЭЛГҮЙ ИЙМ АЙМШИГТАЙ ХҮМҮҮС ЯАЖ ТӨРИЙН АЛБЫГ ХАШДАГ БАЙНА АА, ХЭНИЙГ Ч УЛСАА Ч ХАЙРЛАХГҮЙ СҮЙРҮҮЛНЭ ДЭЭ
bdbDAD 2018-03-21 202.9.43.100
SOGTUU MIN ZAILJ UZ