Ньюс хөтөч: С.Баярцогт болон Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: С.Баярцогт болон Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: С.Баярцогт болон Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 22

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн программын албаны дарга нарт зориулсан ”ТЕЛЕВИЗИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ БА ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг 2018 оны 3-р сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Харилцаа холбооны зохицуулах хорооны 12-р давхрын хурлын зааланд болно.

09.00

  • ‘Монголын геологи хайгуул-2018’ чуулга уулзалт Корпорейт Конвеншн төвд болно. Холбоо барих утас: 99160069

  • Монголын ахмадын холбооны удирдах ажилтны зевлегеен Бишрэлт зочид буудалд эхэлнэ

10.00

  • Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа МОНГОЛБАНКНЫ 5 ДАВХРЫН ХУРЛЫН ЗААЛАНД БОЛНО.

  • ‘Монголын эрдэс баялаг-Уул уурхай-2018’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд болно. Холбоо барих утас:99089666, 99209315

11.00

  • Үндэсний мэдээллийн төвд С.Баярцогттой холбоотой асуудлаар Швейцарын прокуророос ирсэн албан ёсны хариуг ‘Нэг цонх’ клубын залуучууд танилцуулж мэдээлэл хийнэ.

11.30

  • Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно. Арга хэмжээнд Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон Азийн сангийн Төрийн албанд засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх төслийн менежер, УЕПГ-ын хэлтсийн дарга нар , Дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурорууд оролцоно. 

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-аас Оюутолгойн гэрээний талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1923.03.22 Монгол Улсын олон засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг батлав. Энэ нь Монгол Улсын бүх иргэдийг хуулийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлэх анхны алхам болжээ.

1936.03.22 Улсын XX Бага хурлаар Д.Догсомыг Улсын Бага хурлын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус баталжээ.

1963.03.22 Гадаад худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өндөрлөснөөр БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид тусгай үүргийн галт тэргээр эх орондоо буцав. 

1981.03.22 Монгол хүн сансарт нисэв. Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийв.

1990.03.22 Хятад монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр тал хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв. Монголын шинээр томилогдсон сайд нарын зөвлөлийн дарга Ш.Гунгаадорж Цэн Шэнлин тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. 

1990.03.22-24 АИХ-ын 11 дэх удаагийн VIII чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгогдов.

2008.03.22-25 Монгол Улсын ГХ-ний сайд С.Оюун БНХАУ-д айлчлал хийв.

2013.03.22 Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимид хүнд өвчний улмаас таалал төгсчээ.

2013.03.22 Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй тус тус уулзалт хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж