“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв | News.MN

“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

Энэ сарын 18-нд зохион байгуулагдсан “Дүнжингарав-2018” уралдааны талаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас өнөөдөр /2018.03.21/  мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын зүгээс хариуцлага нэхэж өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргал “Гуравдугаар сарын 18-нд болсон “Дүнжингарав-2018” уралдааныг хууль ёсны дагуу болсон мэтээр ярьж байна. Гэтэл Дүнжингарав уралдаан хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон гэдгийг хэлмээр байна. 2017 онд байгуулсан Дүнжингарав уралдаантай холбогдуулан долоон төрийн бус байгууллага нэгдээд шүүхэд хандсан. Уг нь бол уралдааны тов гармагц буюу уралдаан болохоос өмнө шүүхэд хандаж анхан шатны шүүхээс хориглосон шийдвэр гарсан хэдий ч шийдвэр гарснаас хоёрхон хоногийн дараа ‘Дүнжингарав-2017’ уралдааныг зохион байгуулсан.

Уралдаан хууль бусаар зохион байгуулагдсаар байгаа ч бид үргэлжлүүлэн шүүхээр явсан. Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байгаа юм.

Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна. 12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэж байна. Мөн Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

Э.Бурам 

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 66.181.186.137

ЗГ ЫН ТОГТООЛГҮЙ УРАЛДААН ШҮҮ ДЭЭ ЭНЭ УДААНИЙХ

Avatar

зочин 2018-03-21 64.119.19.41

Монгол ес заншил нэрээр МОНГОЛын минь ирээдүйг эрэмдэг зэрэмдэг болгоод хэрэггүй л байх Сүүлийн 10 жилд 10 аад хүүхдийн амь насаар наадсан шүү

Avatar

зочин 2018-03-21 64.119.19.41

Уяач нараа өөрсдөө уна эсвэл өөрийнхөө хүүхдээр унуул

Avatar

зочин 2018-03-21 64.119.19.41

Уяач нараа та нар өөрийнхөө хүүхдийн 4 хурууг 400000 төгрөгөөр өгөх үү

Avatar

зочин 2018-03-21 64.119.19.41

Тэр хэдэн адгуус уралдлаа гээд яах ч юм билээ Харин монголынхоо ирээдүй хойч үеэ эрхтэн бүтэн гэдэс цатгалан байлгах юм сан даа Наадмаас бусад уралдааныг морь уяадаг нөхдүүд өөрсдөө унах хууль гаргах хэрэгтэй Нэгэн түүх яръя -Нэг нэртэй уяач өөрийнхөө хүүхдээр унуулахгүй гаднаас хүүхэд авч ирж унуулдаг байж дээ Тэр уяачийн хүүхдээс чи яагаад морь унаж уралддаггүй юм Морь унаж чаддаггүй юм уу гэж асуухад аав намайг морьны хөлсөнд давжаа жижиг биетэй болно гээд унуулдаггүй гэж хариулсан даа тэгээд ч хөлсөлж сунгахад хичээл ном чинь тасрана гээд байдаг юм гэсэн шүү

Avatar

12 наснаас дээш 2018-03-21 66.181.188.233

Уралдаанч хүүхдүүдийн насыг 12 наснаас дээш байхаар зохицуулсан тогтоол шадар сайд энхтүвшин оруулж батлуулаагүй бол яах байсан бэ. Бүр 7 8 настнуудыг адгуусны нуруун дээр гаргаад байсан хүмүүс шүү дээ

Avatar

Цэц 2018-03-21 66.181.189.243

Энэ одоо өмгөөлөгч энэ тэрээ нэр барьсан энэ мэт луйварчид чоно борооноор гэгчээр мөнгөний үнэр аваад цээжээ дэлдсэн сэгсгэр авгайчууд их болж. нэг юм болохоор л Засгийн газар луугаа дайрч байдаг. Бат-Үүл эднийг цаанаас турхирдаг байх л даа. Энэ авгайг хар л даа, байж байгааг нь.

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.114

уяачид өөрсдөө унаж уралдах хууль батлах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-21 202.9.43.67

ДЭЛХИЙД ГАНЦХАН МОНГОЛ НААДАМ монгол эр хүн ингэж өсч боиждог юм.ТӨСЛИЙН АВГАИ НАР ЯРШИГ Л БАИНА

Avatar

zochin 2018-03-21 202.179.25.94

M.Enchbold bolon tuunii bayn tansag yaachdiin uivargui uildliig nen turgen zogsoo!! bid chuuchduudee chamgaalmaar bna.

Avatar

зочин 2018-03-21 119.40.99.2

арай дэнднээ, хүнээ бодохгүй төр засгийг яанаа, толгойд нь юм бодогдуулах хүчтэй хөшүүрэг юу байхуу эцсийн эцэст хүний эрүүл мэнд амь насыг хэнч юугаар ч төлөхгүй

Avatar

Зочин 2018-03-21 202.170.80.25

энэ асуудлаар жагсаал зохион байгуулах хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-03-21 202.170.80.25

хүүхдийн эрхийн талаар жагсаал зохион байгуулбал ямар вэ

Avatar

Зочин 2018-03-21 66.181.185.25

ter enkhtuwshin geji uuriin bodolguy , guliisun buurunkhii durakaas l bolji baygaa yum

Avatar

зочин судлаач 2018-03-21 202.9.42.230

ЕРӨӨСӨӨ ХУУЛИА БАРИВАЛ НАСАНД ХҮРЧ ИРГНЭИЙ ҮНЭМЛЭХТЭЙ ӨӨРИЙН ЭРХЭЭ ХАМГААЛАХ ЧАДАВХИТАЙ ХҮН МОРИНЫ ЭЗЭНТЭЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ АМЬ НАСНЫ ДААТГАЛАА ХИЙЛГЭЭД УРАЛДДАГ БАЙХ ЁСТОЙ,,МӨН МОРЬ УНАЖ УРАЛДСАНЫ ЦАЛИНГ ГЭРЭЭНДЭЭ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ,,ОДОО БОЛ ЗҮГЭЭР ЯДУУСЫН ХҮҮХДИЙН АМИАР ТОГЛОЖ ХҮН АЛД НААДААД ТОЛГОЙ ДЭЭРЭЭ МАРЗАН ТЭМДЭГ ЗҮҮЖ ЯРВАА ЦОЛ АВАХЫН ТӨЛӨӨ ШУНАЖ ТЭНЭГТЭЖ БАЙНА,,БҮХ ЦОЛ ТЭМДЭГ МЭТИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНООР МОРЬ Ч БӨХ Ч ЦЭВЭР БОЛНО,,,

Avatar

зочин 2018-03-21 202.55.191.205

Биднийг, ард түмнээ доромжлоод байгаа юмуу хаашаа юм бэ,Наад хүүхдүүд чинь эрүүл мэнд сэтгэл санаагаараа маш их хохирч байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж