“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

“Тогтоол гаргасан Засгийн газраас хариуцлага нэхэж байна” гэв

Энэ сарын 18-нд зохион байгуулагдсан “Дүнжингарав-2018” уралдааны талаар хүүхдийн эрхийг хамгаалах төрийн бус байгууллагуудаас өнөөдөр /2018.03.21/  мэдээлэл хийлээ. Хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагуудын зүгээс хариуцлага нэхэж өнөөдрийн хурлыг зохион байгуулж байгаа аж.

Энэ үеэр хуульч, өмгөөлөгч Х.Баасанжаргал “Гуравдугаар сарын 18-нд болсон “Дүнжингарав-2018” уралдааныг хууль ёсны дагуу болсон мэтээр ярьж байна. Гэтэл Дүнжингарав уралдаан хууль бус байсан гэдгийг шүүх тогтоосон гэдгийг хэлмээр байна. 2017 онд байгуулсан Дүнжингарав уралдаантай холбогдуулан долоон төрийн бус байгууллага нэгдээд шүүхэд хандсан. Уг нь бол уралдааны тов гармагц буюу уралдаан болохоос өмнө шүүхэд хандаж анхан шатны шүүхээс хориглосон шийдвэр гарсан хэдий ч шийдвэр гарснаас хоёрхон хоногийн дараа ‘Дүнжингарав-2017’ уралдааныг зохион байгуулсан.

Уралдаан хууль бусаар зохион байгуулагдсаар байгаа ч бид үргэлжлүүлэн шүүхээр явсан. Шүүх дээр явж байхад уралдааны үеэр бэртэж гэмтсэн хүүхдүүдийн хохирлыг хэрхэн барагдуулсан талаар мэдээллүүд орж ирдэг. Наад захын жишээн дээр ярья. Дөрвөн хуруугаа тайруулсан хүүхэд даатгалын компаниас 400 мянган төгрөг авсан байгаа юм.

Хууль бус уралдаанд оролцсон хүүхдүүдийн хохирлыг ингэж л барагдуулж байна. 12 нас хүрсэн хүүхэд уралдаж болно гэсэн тогтоол гаргасан Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, шадар сайд Ө.Энхтүвшин нараас хариуцлага нэхэж байна. Мөн Уяачдын холбоотой хариуцлага тооцохыг шаардаж байна” гэв.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж