“Ханилснаас илүү амраг” олон ангит кино гарна | News.MN

“Ханилснаас илүү амраг” олон ангит кино гарна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

“Ханилснаас илүү амраг” олон ангит кино гарна

Олон ангит киноны ертөнцөд бүл нэмэхээр “25 дугаар суваг” телевизийнхэн 15 жилийн ойдоо зориулан “Ханилснаас илүү амраг” нэртэй шинэ уран бүтээлээ туурвиж байна. Үе тэнгийн таван найз бүсгүйн амьдралаар шинэ цагийн их хотын хэв маяг, бүтээн байгуулалт, хэрэглээ, өнгө төрхийг илэрхийлэх уг киноны зохиолыг тус телевизийн сэтгүүлч Ч.Бүрэнжаргал, П.Дэмбэрэл, найруулагч Ц.Энхтуяа нар бичжээ. Ерөнхий продюссерээр тус телевизийн тэргүүн дэд захирал Л.Жаргалсайхан ажиллаж байгаа бөгөөд таван өөр мэргэжил, хэв маяг, дүр төрхтэй ч нэг хүсэл тэмүүлэлтэй бүсгүйчүүдийн дүрд “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, “М Галакси” студийн захирал, жүжигчин Т.Өөдөө, жүжигчин Т.Нарангэрэл, Ө.Болормаа, М.Энхчимэг нар тогложээ. Өнгөрсөн долдугаар сарын 29-нд зураг авалтандаа орсон тус бүтээл одоогоор 40 хувьтай яваа гэнэ. Бүсгүйчүүдээс амьдрал юу хүсдэг юм бол. Харин тэд амьдралаас юуг хүсдэг байж таарах вэ. Энэ асуултад хариулах 21 ангит уран сайхны кино есдүгээр сарын сүүлчээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.


А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Muhamad 2011-08-17 71.164.160.106

Thanks for inondtucirg a little rationality into this debate.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж