ХХААХҮ-ийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна | News.MN

ХХААХҮ-ийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

ХХААХҮ-ийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

ХХААХҮ-ийн сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол улсын ерөнхий сайдаар ахлуулсан Засгийн газрын гишүүдийн баруун аймагт ажиллах томилолт Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг болон ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нар ажиллаж байна.

Засаг захиргааны хувьд 13 сум, 86 багтай Баян-Өлгий аймагт нийт 17200 малчинтай, 9261 малчин өрхтэй, 14976 мал бүхий өрхтэй. Тус аймагт 2017 онд 903.0 мянган эх мал төллөж 856.8 мянган төл хүлээж авсан. 2018 онд 0.9 сая эх мал төллөхөөс 2675 төллөж төл бойжилт 100 хувь байна.

ХХААХҮ-ийн сайд аймгийн Хөдөө аж ахуйн газруудын ажил байдалтай танилцаж шинээр батлагдан гарсан хуулиуд, үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлтэй танилцаж үүрэг чиглэл өгч явна. Тус аймгийн ХААГ хуулиудаа сурталчлан хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан талаараа ярьж байлаа.

ХХААХҮ-ийн сайд экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх суурь болох Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлаа эрчимжүүлэх үүрэг өгч салбартаа сэтгэлтэй ажилдаа хариуцлагатай байхыг үүрэгдлээ.

Баян-Өлгий аймгийн хувьд энэ жил зохион байгуулагдах томоохон ажлын талаар ХХААХҮ-ийн сайдын мэдээлснээр өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар тус аймгийн бэлчээрийн 20.0 мянга га талбайд зохион байгуулж бэлчээрийн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх юм байна  .

Мөн ХХААХҮСайдын 2018 оны А-40 дугаарт тушаалаар улсын төсвийн 95.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Улаанхус, Толбо, Дэлүүн сумдад инженерийн хийцтэй 5 худаг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулна гэлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯам

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 174.204.10.254

Хасагуудыг даврааж болохгуй 1990 онд Хасагууд НУБд биднийг тусгаар улс болгоно уу гэж орогдол огч байсныг санах тун. Бас Казастаны хасагууд оорсдийгоо Чингис Хааны Монголчууд одоогийн Халх Монголчууд манж гаралтай хумуус Чингисийн Монголчууд биш гэж ЗГын дэмжлэгтэй маш хучтэй сурталчилгааг хуучин ЗХУын орнуудад явуулаад 10 гаруй жил болж байна. Одоо тэд нар Монголын Нууц Товчоо хасагуудын бутээл гэдэгт бур мосон итэгсэн байгаа. Энэ лаларуудыг даврааж хэзээ ч болохгуй тэр Кахастанруу нь зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-21 66.181.177.179

Цэргийн хувцсыг нарны малгайтай өмсөж казах ард түмний баярт очих гэж. Балай юм уу?

Avatar

Зочин 2018-03-21 66.181.179.65

Эрхэм сайд дарга нараа.. Хөдөө орон нутагт ажиллах үедээ цэргийн дүрэмт хувцас өмсдөгөө болиоч ээ. Наад дүрэмт хувцас чинь Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч нар л өмсөх зориулалттай. Та нар больчих тэгэх үү. Зэвсэгт хүчний төсвөөс хасдаг мөртлөө хувцасыг нь ичихгүй өмсөөд яваад байх юм. Хууль, дүрмээ мөрдөөч ээ.

Avatar

Зочин 2018-03-21 202.179.31.48

Энэ хүн сайд юм уу эсвэл цэргийн офицер юм уу Манай сайд нар хөдөө ажиллахаараа ард түмнээ үл хүндэтгэсэн байдалтай хамаа намаагүй хувцаслах юм. Хөдөөнийхөнтэй уулзахад ямарч хувцастай байсан яадаг юм гэж боддог бололтой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж