Степен Хокингийн чандрыг Ньютон, Дарвины хажууд оршоохоор болжээ | News.MN

Степен Хокингийн чандрыг Ньютон, Дарвины хажууд оршоохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Степен Хокингийн чандрыг Ньютон, Дарвины хажууд оршоохоор болжээ

Степен Хокингийн чандрыг Ньютон, Дарвины хажууд оршоохоор болжээ

Нэрт физикч эрдэмтэн Степен Хокингийн чандрыг Лондоны Вестминистер сүмд Английн физикч Сэр Исаак Ньютон болон биологич эрдэмтэн Чарльз Дарвин нарын хажууд оршоохоор болжээ. Вестминистер сүмийн тэргүүн хамба Жон Холл энэ шийдвэрээ  Их Британийн эрдэмтэн Степен Хокингид үзүүлж буй зохих ёсны хүндэтгэл хэмээн тайлбарласан байна.

Тэрбээр мэдэгдэлдээ ‘Ертөнц болон амьдралын тухай оньсого мэт олон асуултын хариуг олоход шинжлэх ухаан, шашны эрдмийг хослуулах нь маш чухал гэдэгт бид итгэдэг” гэжээ.

Сэр Исаак Ньютоныг Вестминистерийн сүмд 1727 онд оршуулснаас нэг зуун тавь гаруй жилийн дараа 1882 онд нэрт биологич эрдэмтэн Чарльз Дарвиныг хажууд нь оршуулсан ажээ.

Олон хүн энэ цаг үеийн суут эрдэмтэнд тооцдог Степен Хокинг эдгэшгүй хүнд өвчинтэй тэмцсээр онолын физикийн судалгааны ажлаараа дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан билээ.

Түүнийг 1942 онд Английн Оксфордод, физикч, одон орон судлаач Галилео Галилейн мэндэлсний 300 жилийн ойгоор мэндэлсэн гэлцдэг байна.

Эх сурвалж: CNN

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dumb 2018-03-21 172.56.22.94

Tashaagaa tulsan P gej megeechdee haha

Avatar

Anu 2018-03-21 67.81.182.161

RIP

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.101

Хаха Степан

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.137

Оршоох, оршуулах нэг үгээ.

Avatar

Зочин 2018-03-21 202.179.31.41

Стивен гэж бичиж болдоггүй юм байх даа, орчин цагийн мэдээлэл, мэдлэг авах боломжоор бүрэн хангагдсан үеийн сэтгүүлч шүү дээ!

Avatar

зочин 2018-03-21 103.26.193.8

Орчин цагийн залуучуудын. Гое сонсогдож бна уу.

Avatar

зочин 2018-03-21 66.181.182.129

оршоох гэж монгол үг байдаг билүү, юу гэсэн утгатай юм бол…оршуулах гэдэг баймаар юм.

Avatar

Зочин 2018-03-21 139.59.247.171

baidag yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж