БСШУ-ны сайдын 2009 оны 131-р тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам”-ын 2.2-ыг үндэслэн сурах бичгийн зохиогчийн багийг шалгаруулна. Шалгаруулалтад оролцох хүсэлтэй зохиогчийн баг дор дурдсан материалыг бүрдүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагаас өмнө Багшийн хөгжлийн ордны 304 тоотод ирүүлнэ үү.
Үүнд :
- Зохиогчийн багийн гишүүдийн анкет (Анкетын загварыг Боловсролын хүрээлэнгийн www.mier.mn цахим хаягаас татаж авах)
- Боловсролын болон мэргэжлийн зэргийг гэрчлэх баримт бичиг (Нотариатаар баталгаажуулсан байх)
- Тухайн боловсролын болон ЕБС-ийн сурах бичиг, сургалтын чиглэлээр гаргасан бүтээлийн жагсаалт (сүүлийн 5 жилээр)
- Зохиогчийн багийн ахлагчийн захидал (Захидалд багийн гишүүдийн ажлын чиг үүргийг тодорхойлон, сурах бичгийн агуулга, арга зүй, үнэлгээ, зохиомжийн шинэлэг санааг тусгасан байх)
- Зохиох сурах бичгийн тодорхой нэг сэдвийн боловсруулалт (2-4 нүүр байх)
Зохиогчийн баг 5-аас доошгүй гишүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Тухайн боловсролын болон тухайн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшсэн гишүүнтэй байх;
- Тухайн боловсролын агуулга, арга зүй, дидактикаар мэргэшсэн гишүүнтэй байх;
- Сурах бичгийг сургалтын практикт ашигладаг гишүүнтэй байх;
БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭН
Хаяг: Багшийн хөгжлийн ордон, Сурах бичиг сургалтын орчны судалгааны сектор, 304 тоот өрөө. Харилцах утас: 96003031, 99242744
Зочин 2018-03-21 202.126.90.1
hen durtai nom zohiodog bolje bolimoor um neg garagsan ydaj 5n jil uzeech
b 2018-03-21 66.181.161.126
odogin 5-r angin tooni nom hereg bhgu jishee bhgu. Dyy hugjin 4 jil limbe . bid china huuhed beldej bgan shg bn le. tom angias morin huur orj bolno do. bolovsrolin yam gej bodlogogui zavaan gazar
Зочин 2018-03-21 66.181.161.126
odogin 5-r angin tooni nom hereg bhgu jishee bhgu. Dyy hugjin 4 jil limbe . bid china huuhed beldej bgan shg bn le. tom angias morin huur orj bolno do. bolovsrolin yam gej bodlogogui zavaan gazar
ЗОЧИН 2018-03-21 202.9.40.16
СУРАХ БИЧГЭЭ ЖИЛ БОЛГОН ЗОХИОЖ ӨӨРЧИЛДӨГӨӨ БОЛИОЧ ЭЭ !!!!!!!!!!!! 5 ЖИЛД Л ГАР ХҮРЧ БОЛОХ ЮМ.