Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв | News.MN

Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв

Геологийн судалгааны ажлын тайлангуудыг уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд хүлээлгэн өгөв

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 онуудад гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын “Росгеолфонд”-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан зохион байгуулсан ёслолын арга хэмжээ ГХЯ-нд болов.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан геологийн судалгааны ажлын тайлан, материалыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазарт хүлээлгэн өгөв.

ОХУ-ын Геологийн фондод хадгалагдаж байсан 1960-1990 оны үеэд манай нутаг дэвсгэр дээр хийгдсэн геологийн хайгуулын ажлын тайлангуудыг Монголын талд шилжүүлэн өгөх асуудал нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж яригдаж,  өндөр, дээд түвшний уулзалтууд болон Монгол, Оросын ЗГХК-ын ээлжит хуралдаануудаар  тогтмол хэлэлцэгдэж ирсэн.

Эдгээр тайлан, материалууд нь Монгол улсын геологийн мэдээллийн санд орсноор манай улсын геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах нь дамжиггүй бөгөөд Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд үнэтэй мэдээлэл болж байгаа бөгөөд геологийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй юм.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-21 202.9.43.160

Цогтбаатар сайдад баяр хүргэе. Энэ бол манайих газрын хэвлийд байгаа эрдэс баялагийн судалгааны маш чухал мэдээ, мэдээлэл бүхий материал байж таараа. Мартсанаас мал мэандүү гэгчээр манай геологийн фонд жил бүр шинээр болон ашиглагдаж байгаа эрдэс баялагийн нөөцийн хөдөлгөөнийг хийж олборлолт, алдагдал хаягдалыг нэг бүрчлэн тооцдог тогтолцоо орхигдоод байгаа сураг дуулдах юм Үнэн бол туйлын харамсалтай. Үүнд сайд маань анхаарна бизээ.

Avatar

mg 2018-03-21 202.179.8.210

Монголыг ганц тэжээдэг салбарыг бөх хүн удирддаг. Ийм тэнэг зүйл зөвхөн Монголд л харагдана.
Юунд итгэж цаашдаа амьдрахаа ойлгохгүй байна.
Ерөнхийлөгч нь бас л бөх, бүүр луйварчин. Яана даа үр хүүхдүүд минь.

Avatar

Зочин 2018-03-21 202.131.243.162

Далдаак мантуугийн ах махан толгой [Хориотой Үг] сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг зохицуулж чадаагүй, тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 1000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү [Хориотой Үг] махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Хүрэлсүх ээ, энэ [Хориотой Үг] махыг яаралтай огцруул!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж