Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан | News.MN

Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

Г.Доржпалам: Түгжрэлийг бууруулахын тулд байцаагч гаргасан

ЗЦГ-аас нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслээс бусад автомашиныг нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Гэвч хэрэгжилт хангалтгүй байгаа юм. ЗЦГ-аас хийсэн статистик мэдээллээс харахад 2016 онд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн 1.3 сая тохиолдол бүртгэгдсэн бол 2017 онд энэ тоо 1.4 саяд хүрчээ. Иймээс нийслэлийн Тээврийн газраас улсын байцаагч ажиллуулж, нэгдүгээр эгнээгээр зорчсон тээврийн хэрэгслийн зургийг авч, баримтжуулж байна. Энэ талаар нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас тодрууллаа.

Хэзээнээс хянаж, баримтжуулж эхэлсэн бэ?

 Иргэдээс нийслэлийн Тээврийн газарт нийтийн тээврийн хэрэгсэл цагтаа явахгүй байгаа талаарх гомдол, мэдээлэл их ирдэг. Иймээс автозамын нэгдүгээр эгнээгээр зорчиж, нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж байгаа автомашинуудын зөрчлийг илрүүлэх зорилгоор хяналт, шалгалтыг энэ сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл хэрэгжүүлнэ.

Автотээврийн хяналтын улсын байцаагч ЗЦГ-ын алба хаагчийн албан үүргийг давхар гүйцэтгэх зохицуулалтбайдаг юм уу?    

Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/724 тоот захирамжид үүнийг тусгасан. Иймээс нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдсан. Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын цагдаагийн албаны Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн хөдөлгөөнт эргүүл, “Сити баз консалтинг” ХХК-ийн хяналтын ажилтан хамтран ажиллаж байна.

Камер нэмж суурилуулж болоогүй юм уу. Заавал улсын байцаагч ажиллуулж, хяналт тавих шаардлага байна уу?

Таван шараас Офицеруудын ордны хооронд авто замын нэгдүгээр эгнээнд камер байдаг ч зарим уулзвар, гарц дээр камерын хүрэлцээ дутмаг. Иймээс улсын байцаагч ажиллуулах шаардлагатай болсон. Иргэд энэ тал дээр зөв ойлголттой байх хэрэгтэй. Бидний хэрэгжүүлж байгаа ажил иргэдийг торгох, мөн шинээр ажлын байр бий болгож байгаа зүйл огт биш. Харин авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгслийн тоог багасгах, замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил.

Нийслэлийн аль хэсгийн замыг хамруулав?

Энхтайваны өргөн чөлөө, Таван шарын автобусны зогсоолоос Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ болон автобусны зогсоолуудад хяналт тавьж байна.

Хэчнээн улсын байцаагч, хэдэн цагийн үед хянах уу?

Одоогийн байдлаар 20 байцаагч ажиллаж байна. Ажлын өдрүүдэд 07.00-10.00 болон 16.30-20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна.

Тэгвэл баруун гар тийш эргэхээр эгнээнд явж буй жолоочийг торгоод байдаг. Үүнийг яаж зохицуулах вэ?

Зураг авсан баримтыг ЗЦГ-т хүргэнэ. Харин ЗЦГ зөрчилд тооцох, торгох эсийг нягтална. Замын дүрэмд эргэхдээ эгнээ шилжих зайг заасан байдаг.

Торгууль ногдуулна гэсэн. Энэ нь хэчнээн төгрөг гэсэн үг вэ?

Зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг гэж заасан. Харин торгууль ногдуулах эсэхийг Замын цагдаагийн алба шийднэ. 

Зураг авч баримтжуулан замын цагдаад хүргэж, зохих торгууль ногдуулна гэлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

Шалгалтын хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд автобусны хөдөлгөөнд саад учруулж байгаа тээврийн хэрэгсэл, жолооч нарын зөрчлийг илрүүлж, фото зургаар баримтжуулан Замын цагдаагийн албанд хүргүүлнэ. Мөн зөрчил гаргагчийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг хүргүүлэх, дүүргүүдийн Замын цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нар шаардлагатай тохиолдолд ачих, журамлах үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана.

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-03-21 103.26.193.19

Автобусны зогсоол болон явган хүний зам дээр машинаа тавиад алга болдог нөхдүүдийг бас торгооч ээ, ачаач ээ. Харахад зам дагуу тавьсан машиныг л ачаад байх юм. Эхний ээлжинд автобусны буудал, явган хүний замыг танхай жолооч нараас чөлөөлдөг баймаар байна. Ачаад өгөөч ээ ийм хөгийн юмнуудын машиныг…

Avatar

Зочин 2018-03-21 64.119.17.134

Zuv shdee. Yagaad buruu gej. Durmee bariad l surchih ldaa.

Avatar

zochin 2018-03-21 122.201.21.73

zaridaa tsagdaa 20 minut gerleer yavuulahgui tenegtheer tugjree uusehgui yahiin

Avatar

dorjpalam 2018-03-21 122.201.22.250

naad yavdag camernuud chin mongol ulsiin zamiin hodolgoonii dyrmiig yadahdaa gadarlana bizdee haana zogsoj zurag avhiig ni zaaj og tegehgyi bol buruu zoryy avsan zurag bolgon torguuli bolno zamiin tsagdaa bidniig torgoj lbaival ajliin yzyylelt ni sain gej boddog

Avatar

Зочин 2018-03-21 27.123.212.136

Зөвөө зөв малаа зарж приус авч унаад хүн алаад согтуу давхиад байгаа Оркуудыг өөр яахын бэ айн шийдэл байна уу. Нэг приустэй орк намайг замын хажуугын шороон зурвас руу гартал шахсан тэгсэн миний урд хүн гар өргөөд зогсож байж урд нь орж зогсоод шаардлага тавьсан а**а х***а болоод явчлаа дорцоовоороо цохиж а**а гэнээ ямаагаа л тэгж алдаг байх оркууд, ядаж байхад ам нь цэл үмхий

Avatar

Оюун 2018-03-21

Хөөе би замын түгжрэлийн талаар нэг юм хэлье. 1- д замын цагдаа хаана байна тэнд түгжрэл үүсгэх юм энэ юуных вэ?????? 2- д ерөөсөө замын гэрлэн дохио, замын цагдаа хоёрыг байхгүйг болгочихъё. Тийм улс байдгийг би өөрөө нүдээрээ харсан. Тухайлбал Энэтхэг. Туршаад үз л дээ!!!!!!!!

Avatar

BOLD 2018-03-21 122.201.31.193

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ДЭЭР ДАЙРЧИХ ГЭЭД БАЙДАГ ЭТГЭЭДҮҮД БОЛОН 2, 3 ЭГНЭЭГЭЭР НИСЭЖ БАЙГАА АВТОБУСНУУДАА БАС ЦЭГЦЭЛ

Avatar

БҮРЭН ХЭРЭГЖҮҮЛ 2018-03-21 202.72.245.207

ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ ДЭЭР ДАЙРЧИХ ГЭЭД БАЙДАГ ЭТГЭЭДҮҮД БОЛОН 2, 3 ЭГНЭЭГЭЭР НИСЭЖ БАЙГАА АВТОБУСНУУДАА БАС ЦЭГЦЭЛ

Avatar

Зочин 2018-03-21 64.119.17.166

Mongold emegtei khun 30 aas doosh nasnii zaluuchuud mashin barikhiig khorigloson n deer. Durmee barikhgui, zamiin khajuugaar yavj bga khumuusruu undaanii sav, tamkhini ish shudne, gartsaar khun gargakhgui. Iim jolooch nariig zailuulval taarna.

Avatar

Зочин 2018-03-21 64.119.17.166

Ter gartsan deer khun luu chagnaldaj dairdag shuregdeg jolooch nartaa arga khemjee avaachee!!!!

Avatar

Зочин 2018-03-21 202.21.106.114

наад хөдөлгөөнт камер кондукторуудаа багшийн дээд шуудан 2 ын хооронд мод бариулаад зогсоо

Avatar

zochin 2018-03-21 66.181.181.147

Mongolchyyd l bolson hoino uursduu autobusnii zogsool deer machinea tavichihaad zyrag avch togloj baigaa doo.

Avatar

Руугаа 2018-03-21 27.123.214.105

Торгох шинэ санаа олж улсын төсвийг мөн дарга нарын тансаглах мөнгийг олж өгсөн чамд хөдөлмөрийн баатар цол ч багдана

Avatar

Зочин 2018-03-21 66.181.185.25

duren jurmaa baridagguy orkuud booji ukhchikh geed baykhyn orond durem juram gedeg yum baydag yum , tuuniig dagaji murdukh yostoy gedgiig shuwuun tarkhindaa shingeeji awtsgaa ,

Avatar

Иргэн 2018-03-21 202.5.196.74

Зөв ш дээ. Журам зөрчиж байгаа оркуудыг үхтэл нь, хоосортол нь торгох хэрэгтэй. Тэгвэл сая их хотын дүрэм журам баримталдаг болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж