Т.Батчимэг гуравдугаарт бичигдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Т.Батчимэг гуравдугаарт бичигдэж байна

Зуны Универсиад их наадмын шатрын тэмцээн наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. Тэмцээн амжилттай болж, хоёр өдрийн дараагаар дөрвөн өргийн тоглолт болж, наймдугаар сарын 17-ны өдөр буюу өнөөдөр шатарчид амарч байна. Дөрвөн өргийн дараагаар эмэгтэй тамирчдаас ОХУ-ын Ирина Василивич дөрвөн оноогоор тэмцээнийг ганцаараа тэргүүлж байгаа бол манай тамирчин Т.Батчимэг 3,5 оноогоор гуравдугаар байрт бичигдэж байна. Тэрээр дөрөвдүгээр өрөгт БНХАУ-ын их мастер Яан Шинтэй оноо тэнцэж, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа. Одоогийн байдлаар Б.Мөнгөнтуул 2,5 оноогоор 25 дугаар байрт, Д.Янжиндулам 2,0 оноогоор 26 дугаар байрт, О.Нямтуяа 2,0 оноогоор 30 дугаар байрт тус тус бичигдээд байна. Эрэгтэй тамирчдаас Н.Баттулга 3,0 оноогоор 18 дугаар байрт, Г.Мөнхгал 2,5 оноогоор 29 дүгээр байрт, Ц.Батчулуун 2,5 оноогоор 36 дугаар байрт, Б.Гүндаваа 2,0 оноогоор 37 дугаар байрт яваа ажээ. Эрэгтэй тэмцээнийг Армений их мастер Аветик Григорав, БНХАУ-ын Ван Хао нар адил 4 оноотойгоор тэргүүн байрт бичигдэж байна.

Одоогоор тэмцээнийг багийн дүнгээр БНХАУ 11 оноогоор тэргүүлж, ОХУ, Гүрж, Армен 10 оноогоор 2-4 дүгээр байр, Польш, Украйн, Монгол 9 оноотойгоор 5-7 дугаар байрт бичигдэн, өрсөлдөж байна. Тамирчид нийт 12 өрөг тоглох ба тэмцээн наймдугаар сарын 21-ний өдөр дуусна.    

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж