Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэв | News.MN

Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэв

Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын газрын асуудлыг шийдвэрлэв

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын үйл ажиллагаатай танилцах, алба хаагчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал орон нутагт ажиллаж байгаа билээ.Тэрбээр өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажилласан байна. Энэ үеэр тус суманд шинээр байгуулагдах Гал түймэр унтраах, аврах ангийн барилгын ажлыг эхлүүлэх асуудлыг сумын Засаг даргатай хэлэлцэн, газрын асуудлыг шийдвэрлэлээ. Түүнчлэн “Оюу толгой” компанийн гүний уурхайн  үйл ажиллагаатай танилцсан байна. Тус сум нь албан ёсоор 7200 орчим хүн амтай боловч сумын нутаг дэвсгэр дээр “Оюу толгой”-н уурхай, Гашуун сухайтын боомт үйл ажиллагаа явуулдаг учир 20 мянга гаруй хүн байнгын хөдөлгөөнд байдаг байна.Ханбогд сум өнгөрсөн 2017 онд улсын төсөв 7-8 тэрбум төгрөгийн орлого оруулж, Өмнөговь аймгийн төсвийн 26 хувийг дангаараа бүрдүүлжээ.

Тиймээс хүн амын төвлөрөл, гамшиг осол, гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Ханбогд суманд Гал түймэр унтраах, аврах ангийг байгуулахаар болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж