Виннипег Жетс багийнхаа түүхэнд дэх хамгийн олон хожлоо байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Виннипег Жетс багийнхаа түүхэнд дэх хамгийн олон хожлоо байгууллаа

Виннипег Жетс багийнхаа түүхэнд дэх хамгийн олон хожлоо байгууллаа

2011 онд хуучин Атланта Трэшерс багийн суурин дээр байгуулагдсан Виннипег Жетс баг өнөөдөр /2018.03.21/ улирлын 44 дэх хожлоо байгуулж багийнхаа түүхэн дэх хамгийн олон хожил авлаа. Виннипег Жетс баг өнгөрсөн 6 улиралд улирлын тоглолтонд хамгийн дээд тал нь 43 хожлыг 2014-2015 оны улиралд авч анх удаагаа плэй-оффт шалгарч байсан. Тэгвэл энэ улиралд 74 тоглолтоос 44 хожил аваад байгаа бөгөөд улирал дуусахад өшөө 8 тоглолт дутуу байгаа.

Өнөө өглөө өөрсдийн “Bell BTS Place” ордондоо Лос-Анжелес Кингс багийг хүлээн авч нэмэлт цагт залуу тоглогч К.Коннорын гоолоор ялалт байгуулсан. Тоглолтын эхний гоолыг 2-р үед зочин багаас Д.Браун, А.Копитар нарын довтолгоо амжилттай болж Д.Браун тоглолтын эхний гоолыг оруулсан. Гэхдээ энэ өдөр талбайн эзэн Виннипег Жетс багаас К.Коннор сайн тоглож эхлээд багтаа тэнцээний гоолыг оруулсан бол нэмэлт цаг хожлын гоолыг оруулсан юм.

Ийнхүү улирлын 44 дэх хожлоо байгуулж плэй-оффын эрхээ баталгаажуулаад байгаа ч Виннипег Жетс багийн шилдэг тоглогч П.Лайне бэртэл авч талбайг орхисон. Тэрээр тоглолтын 2-р хагасат Лос-Анжелес Кингс багийн хамгаалагч А.Мартинесын цохисон шайбыг хаах үедээ баруун хөлөндөө бэртэл авсан. Виннипег Жетс багаас П.Лайнегаас гадна Ж.Труда, М.Хендрикс, Д.Кулков болон С.Мэйсон нарын тоглогчид бэртэлтэй байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж