Солонгос хэлний “тусгай” шалгалтын бүртгэлийн тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Солонгос хэлний “тусгай” шалгалтын бүртгэлийн тов гарчээ

Солонгос хэлний “тусгай” шалгалтын бүртгэлийн тов гарчээ

БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутагтаа ирсэн иргэдийн дунд солонгос хэлний “тусгай” шалгалтыг авахаар болсон билээ. Тэгвэл энэхүү шалгалтын бүртгэлийг дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар авахаар болжээ. Харин шалгалтыг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр авах товыг гаргасан байна.

Энэхүү тусгай шалгалтанд зөвхөн тус улсад урьд нь гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа ирсэн иргэд орох бөгөөд одоогоор 4587 иргэн албан ёсоор бүртгэлтэй байгаа аж.

Монгол, Солонгосын Хөдөлмөрийн яамд хоорондын байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх Санамж бичгийн дагуу энэхүү тусгай шалгалтыг нэмэлтээр авахаар болсон байна.

Солонгос хэлний “тусгай” шалгалтын мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn, БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын www.monkor,net болон www.pstopik.hrdkorea.or.kr хуудсар дамжуулан хүргэж байгаа аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж