УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ | News.MN

УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

УИХ-ын дарга М.Энхболд казах иргэдийн төлөөлөлд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Наурызын баярыг тохиолдуулан казах иргэдийн төлөөллийг өнөөдөр /2018.03.21/ Төрийн ордонд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтад төрийн өндөр албан тушаал хашиж явсан болон одоо хашиж байгаа хүмүүс, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, спортын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд хамгийн ахмад нь өдгөө 94 насыг зооглоод буй Жалелийн Хазира гуай байлаа.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист аж төрж, амьдран суугаа нийт казах иргэддээ мэндчилгээ дэвшүүлээд, Монголын казах иргэд ёс заншил, өв соёлоо өвөрмөц онцлог, агуулга хэлбэрээр нь уламжлан хадгалж, баяжуулан хөгжүүлж байдагт талархал илэрхийлэв. Наурызын баяр бол ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус соёлын үнэт өвд бүртгэгдсэн дэлхийн хэмжээний баяр юм гэлээ. Тэрбээр казах иргэд маань орчин цагийн Монгол Улсыг бүтээн байгуулахад, ялангуяа мал аж ахуй, газар тариалан, барилга, зам тээвэр, уул уурхайн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан болохыг онцлов.

Дараа нь УИХ-ын гишүүн асан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Таукейн Султан, шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор профессор Хавиш Ислам нар Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, төр засгаас үеийн үед казах иргэдээ анхаарч, бодлогоор дэмжиж байгаад баярлаж байна гэлээ.

Зочдыг төлөөлөн Улсын Их Хурал,  Засгийн газрын гишүүн асан, гавьяат тээвэрчин Раздыкын Сандалхан казах түмний дуу хуур, аз жаргалын бэлгэдэл домбор хөгжмөө Улсын Их Хурлын даргад дурсгаж, Төрийн их цагаан тугны дэргэд дурсгалын зураг авахууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-21 174.204.10.254

Хасагуудыг даврааж болохгуй 1990 онд Хасагууд НУБд биднийг тусгаар улс болгоно уу гэж орогдол огч байсныг санах тун. Бас Казастаны хасагууд оорсдийгоо Чингис Хааны Монголчууд одоогийн Халх Монголчууд манж гаралтай хумуус Чингисийн Монголчууд биш гэж ЗГын дэмжлэгтэй маш хучтэй сурталчилгааг хуучин ЗХУын орнуудад явуулаад 10 гаруй жил болж байна. Одоо тэд нар Монголын Нууц Товчоо хасагуудын бутээл гэдэгт бур мосон итэгсэн байгаа. Энэ лаларуудыг даврааж хэзээ ч болохгуй тэр Кахастанруу нь зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-03-21 202.9.40.109

Дахиад морь уралдуулаж болно шүү дээ. Дүнжингарав №2 одоо гарааны цагийг дахиад 30 минутаар ухрааж 18 цаг болгох хэрэгтэй. Сэргэлэн Цандэлэг Наранхүү Ч.Улаан Ж.Эрдэнэбат Даваасүрэн нарын уяач нөхдөө дахиад баярлуулах хэрэгтэй

Avatar

Юрий бояка 2018-03-21 202.131.225.150

Ассалаумагалейкум барша охырмандарга жане Бай Бесикеги хандастарга Барлықтарыңызды Көктем мерекесі Ұлыстын ұлы күні “Наурыз” мерекелерінізбен қызу қҰттықтаймыз. Төл мерекеміз, Жыл басы Әз-Наурыз барлығымыздың от басымызға амандық, береке бірлік, бейбіт өмір сыйласын. Ұлыс он , Ақ мол болсын,

Avatar

Зочин 2018-03-21 202.131.236.170

Хасагуудыг хөөж гаргах хэрэгтэй. Монгол улсын нутаг дэвсгэрт Монгол хэлээрээ ярьдаггүй новшын хулгайчууд.

Avatar

Зочин 2018-03-21 182.160.2.243

Казакууд казактаа очиж баярлацгаа МОнгол иргэд болосн бол монголын хуулийг сахи

Avatar

Хотын залуу 2018-03-21 43.228.131.110

М. Энхболдоо чи эхлээд хар хүйтнээр хүүхдүүд уралдуулж хууль зөрчсөнийхөө төлөө эхлээд уучлал гуйгаач чи. Дүүрчихсэн амьтан шүү энэ.

Avatar

Казак 2018-03-21 150.129.142.81

Казакууд нэг л өдөр Баян-Өлгийг минь авна гээд өр лүү өшиглөнө дөө! Казакууд нэг л өдөр Баян-Өлгийг минь авна гээд өр лүү өшиглөнө дөө! Казакууд нэг л өдөр Баян-Өлгийг минь авна гээд өр лүү өшиглөнө дөө!

Avatar

Зочин 2018-03-21 66.181.161.49

Kazak tumendee bayariin meend!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж