Наоми Осакагийн эхний шалгуур С.Уилльямс

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Наоми Осакагийн эхний шалгуур С.Уилльямс

Наоми Осакагийн эхний шалгуур С.Уилльямс

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Индиан Уэлльс тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн 20 настай Япон теннисчин Н.Осака энэ долоо хоногт эхлэж буй Мадридын нээлттэй тэмцээнд оролцож байна. Түүний эхний өрсөлдөгч нь Их Дуулга тэмцээний 23 удаагийн аварга алдарт Серена Уилльямс байх юм.

Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн карьерынхаа анхны цомоо хүртсэн Н.Осака энэ цаг үеийн шилдгүүдтэй тоглоод үзсэн. Харин ганцхан С.Уилльямстай тоглож үзээгүй байсан юм. Тэрбээр энэ удаагийн Миамгийн нээлттэй тэмцээний эхний шатанд алдарт теннисчинтэй учраа таарч байгаа бөгөөд жинхэнэ шалгалтаа өгөх гэж байна.

С.Уилльямс Миами мастерт тэмцээнд цагаан хуудсаар оролцож байгаа. Мөн түүнээс гадна энэ удаагийн тэмцээнд Австралийн Их Дуулга тэмцээний хошой цомын аварга Беларус улсын теннисчин В.Азаренка цагаан хуудсаар оролцож байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж