Британий спортын түүхэн дэх хамгийн том гэрээг Л.Хэмилтон хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Британий спортын түүхэн дэх хамгийн том гэрээг Л.Хэмилтон хийлээ

Британий спортын түүхэн дэх хамгийн том гэрээг Л.Хэмилтон хийлээ

Формула-1 уралдааны “Мерседес” багийн нисгэгч, дэлхийн 4 удаагийн аварга Л.Хэмилтон багтайгаа 3 жилийн 120 сая фунт стерлингийн гэрээ байгуулж, 2020 он хүртэл багтаа үлдэхээр болж байна. Жилд 40 сая паундын цалин авах Л.Хэмилтоны байгуулсан уг гэрээ нь Их Британий спортын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээ болж байгаа ажээ. Ирэх ням гаригт Австралийн Мельбурн хотноо эхлэх улирлын нээлтийн гарааны өмнө талууд гэрээнд гарын үсэг зурна гэдгийг “Мерседес” багийн гүйцэтгэх захирал Т.Вольфф мэдэгдсэн байна.

Түүнээс өмнө хөлбөмбөгчид л хамгийн өндөр үнэтэй гэрээг хийж байсан юм. 2013 онд Г.Бэйл Тоттенхэм Хотспур клубээс Реал Мадрид клубт очихдоо 6 жилийн 86 сая паунд буюу жилд ойролцоогоор 14 сая паундын гэрээ байгуулж байсан. Тэгвэл Л.Хэмилтон “Мерседес” багтайгээ байгуулж буй “аварга” гэрээ нь Их Британи улсын спортын түүхэнд шинэ хуудас нэмж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж