АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг биткойны хэрэглэгчдийг танддаг

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг биткойны хэрэглэгчдийг танддаг

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг биткойны хэрэглэгчдийг танддаг

Дэлхийн өнцөг булан бүр дэх биткойн хэрэглэгчдийг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг анхааралтай ажиглаж буй тухай нууц мэдээллийг Эдвард Сноуден ил болгожээ.

Сноудены илчилсэн нууц мэдээлэл биткойн хэрэглэгчдийн санхүүгийн аюулгүй байдалд аюул занал учруулна хэмээн шинжээчид анхааруулж байгаа юм.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн 2013 оны гуравдугаар сарын илтгэлд тус агентлаг биткойны гүйлгээ хийгч болон хүлээн авагчийг олж илрүүлэх арга олсон тухай дурдсан байна. АНУ-ын Тагнуулын төв агентлагийн экс ажилтан Эдвард Сноудены илчилсэн дээрх нууц мэдээллүүд “The Intercept” сайтад нийтлэгджээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн нууц мэдээлэлд дурдсанаар тэд биткойн хэрэглэгчдийн үйл  ажиллагааг хянахын тулд тэдний компьютерийн мэдээлэл, нууц үгийг олж авах замаар интернэт дэх үйл ажиллагааг нь мөрддөг ажээ.

Биткойн бол технологид суурилсан өндөр нууцлал бүхий цахим гүйлгээний хэрэгсэл билээ.

Биткойны хэрэглэгчдийг хянахын тулд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг Ойрх Дорнод, Европ, Өмнөд Америк, Азийн орнуудын цахим мэдээллийг цуглуулдаг интернетийн нууц хяналтын програм “OAKSTAR”-ын  нэг дэд хувилбар болох “MONKEYROCKET”-ийг ашигладаг ажээ.

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг 2013 оны нэгэн илтгэлдээ биткойн цахим мөнгөний тодорхойгүй, барьцгүй байдал нь зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлагын хэрэгсэл болох эрсдэлийг бий болгож байгаа тухай дурдсан байна.

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж