Генералууд дуулж бай!!! | News.MN

Генералууд дуулж бай!!!

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Генералууд дуулж бай!!!

Генералууд дуулж бай!!!

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 19-нд “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо “Жишээ нь, одоо дөрвөн генералын цолыг хураах гэж байна. Би дөрөв дэхийг нь жич зарлая. Одоохондоо хэлэхгүй. Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн гурван генералын цолыг удахгүй хураана. Энэ бол хуульд заасан учраас хурааж байгаа юм” гэв. Энэ талаар ярихдаа Дүнжингаравын уралдааны бичлэгийг үзэж байгаад түүнтэй холбогдуулан үргэлжлүүлж ярьсан, мөн уяачдын цолыг хураах асуудалтай хамтатгаж хөндсөн болохоор “уяач генералын цолыг хураах нь” гэсэн таамаг ч төрүүлсэн. Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйл- “Ерөнхийлөгчийн бусад бүрэн эрх”-ийн нэг дэх хэсэгт “Хууль тогтоомжид заасны дагуу улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах, хүртээсэн цол, шагнасан одон, медалийг хасна” гэж заасан байдаг.

Харин цолоо хураалгах дээрх дөрвөн генерал хэн хэн юм бол? “Нэг үхрийн эвэр дэлсэхэд мянган үхрийн эвэр доргидог” гэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хийсэн энэ мэдэгдэл Монгол Улсад генерал цолтой нийт 181 хүн, тэдгээрээс амьд сэрүүн байгаа 97, бүр нарийвчилбал ажил үүрэг гүйцэтгэж яваа 35 генералыг түгшээгээд авав бололтой.

Эхлээд ял шийтгэл хүлээж байсан генералууд нь хэн байж болохыг эргэн харцгаая.

Хошууч генерал М.Жаргал. ЗХЖШ-ын Ар талын газрын даргаар ажиллаж байсан, БХЯ-ны харьяа “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан тэрбээр бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, Дүүргийн I прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо хэргийг хянан яллах дүгнэлт үйлдээд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн нэгэнтээ шүүх хурал дээр согтууруулах ундаа хэрэглэж орж ирсэн учраас хурлыг хойшлуулж, шүүхийг үл хүндэтгэсэн учраас цагдан хорьж байсан талаар өдөр тутмын хэвлэлүүд мэдээлж байсан. Мөн түүнд холбогдох өөр нэгэн хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн II прокурорын газарт шилжүүлсэн байна. Шүүхийн шийдвэрийн санд М.Жаргалд холбогдох хэргийг 2016 оны дөрөвдүгээр сарын 28-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж таслан шийдвэрлэсэн байдаг.

Бригадын генерал Т.Дашдэлэг. ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа Улсын нөөцийн газрын дарга асан Ж.Бямбаноров, иргэн М.Сэргэлэнбаатар нартай хамтран байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “МИГ-21” онгоцны моторыг БНАСАУ-д 679.800 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар нэг тэрбум орчим төгрөгөөр худалдахыг завдсан хэрэгт холбогдсон юм. Түүний энэ үйлдэлд нь анхан шатны шүүх 2014 оны нэгдүгээр сарын 6-нд гурван жил таван сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Улмаар дээрх мөнгийг Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нараас гаргуулан тус улсын Ардын Зэвсэгт хүчний харьяа “Ылмир” компанид олгохоор шийдвэрлэсэн. Бригадын генерал Т.Дашдэлэг ШШГЕГын харьяа хорих 411 дүгээр ангид ял эдэлж байсан бөгөөд  2015 оны хоёрдугаар сард буюу цагаан сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийн хүрээнд уучлал үзүүлсэн байдаг.

Хошууч генерал Ч.Амарболд. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан түүнийг “долдугаар сарын 1-ний үймээний үед хэлмэгдүүлсэн гэж салбарынхан нь үздэг ч шүүхээс Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар “Захирагч эрх мэдэл, албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр 6.6 жилийн ял сонсож, батлан даалтаар хугацаанаасаа өмнө суллагдаж байсан билээ. Харин өнгөрсөн оны наймдугаар сард Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ы Эрээн хотод суух консулын албан үүргийг хүлээн авсан байдаг.

Мөн ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал П.Даш 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр суллагдсан. Тэрбээр ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшсан хэмээн  гурван шатны шүүхээс буруутгаж,  3.6 жилийн хорих ял сонсч ялаа бүрэн эдэлсэн байдаг.

Зарлаагүй дөрөв дэх нь уяач байж болзошгүй гэж дээр дурдсанчлан хоёр таамаг дэвшүүлэхэд эхнийх нь ММСУХ-ны удирдлагын багт багтдаг, Батлан хамгаалахын дэд сайд асан, хошууч генерал С.Баасанхүү байж болох юм. Гэхдээ гэм буруутай нь тогтоогдвол шүү дээ.

Эндээс харахад эрхэм генералууд маань төрийн эрх мэдэлд, тэр тусмаа улс төрийн замаар, төрийн өмч хариуцсан ажил хийхээр л буруутаад байдгийг өнгөрсөн цаг хугацаанд харлаа.

Мөн нууц задруулсан хэрэг гэж аюултай хэрэг байдаг юм байна. Шүүх хурал нууцаар болно. Тэнд хэн хэлмэгдэж, эс хэлмэгдэж буйг мэдэхэд амаргүй. Тухайлбал, 2000 онд Ж.Баатар генералд бусдын нэр хүндийг гутаан доромжилсон, нууц задруулсан гэх үндэслэлээр долоон жилийн ял шийтгэсэн байдаг. Хэрэв ял шийтгүүлсэн генерал цолтон байж болохгүй гэж үзвэл тэр ч мөн үүнд хамаарах нь.

Дашрамд дурдахад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны хавар  генералуудын өдрөөр 22 генералд хаус барьж өгч, эдлэн газар өгөхөөр болсон талаар мэдээ түгж баярласан, муулсан олон “коммент” цуглуулж билээ. Хожим нь буюу гурван жилийн дараа 2015 оны арванхоёрдугаар сард УИХ-ын чуулганы танхимд одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ “Энхбаяр аа, чиний “Санзай” дахь генералуудын нэрээр барьсан байшинг хөндөөгүй шүү” гэх утгатай зүйл хэлж олныг цочирдуулж билээ. Үнэн хэрэгтээ Монгол Улсын зэвсэгт хүчинд залуу нас, бүхий л амьдралаа зориулж, тэр дундаа XX зууны хүйтэн дайны үед хүнд бэрхийг ачаандаа үүрсэн цэргийн дээд цолтой 20 гаруй ахмадад хүндэтгэл  үзүүлж, нийгмийн асуудалд нь анхаарал хандуулсан нь тэр байж. УИХ-ын гишүүн Л.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа гаргасан санаачилгын дагуу “Санзай”-д газар олгож, санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд тухайн үеийн Сангийн яам санаачилж, үе үеийн Батлан хамгаалахын сайдууд 23 генералынхаа асуудлыг бага багаар шийдээд явж байсан нь тэр аж. Нэг генералын амины орон сууцанд 50 орчим сая төгрөг гэж төсөвлөгдсөн энэ санаачилга гүйцэд хэрэгжээгүй л яваа гэдэг.

Мөн генералуудын цолны нэмэгдэл болон хуульд заасан хангамжийг эдлүүлэхэд бидний харах цалингийн хүснэгт бага тоо харуулдаг ч үл үзэгдэх цалин, хангамж, удаан ажилласны болон цолны нэмэгдэл, амьдрал ахуй, хэтэвч данс руу нь ахиухан өнгийвөл сар бүр юу ч идэж уухгүй, хувцас хунар, боловсрол, эрүүл мэнддээ огт зарцуулахгүйгээр хадгалсан ч худалдаж авахад арай л хүч хүрэхээргүй үнэтэй хаус, зуслангаас эхлээд олны нүднээ илт харагдах, ямар арга  замаар гэнэт буюу онцгой их хэмжээний хөрөнгө цуглуулав гэдэг асуудал анхаарал татсан хэвээрээ байна. Эцэст нь хэлэхэд “Алтан мөрдөстнүүд минь авлигаас хол байгаасай”. 

54 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-03-21 103.212.118.31

Өчигдөр Н.Энхбаяр С1 ТВ-ээр Цензургүй ярианд орж, эх оронч, үнэнч шударга хүн болж жүжиглэж байхыг харахад бөөлжис цутгаж суулаа. Мөнхбаясгалан хүүхэнд их таалагдаж байгаа бололтой хөөрхий. Эхлээд энэ нэвтрүүлэг Эрдэнэтийн 49%ийн тухай сэдэвтэй бсан боловч Энхбаярын өөрийгөө зөвтгөх, рекламдах, хуншгүй муухай чөтгөр санаат гэдгээ харуулах талбар болж хувирлаа. Эфирийг ингэж ашиглах нь сэтгүүлчийн ёс зүйд тохирох уу, мөнгө хөлс авсан байхаас гарцаагүй. Өөрөө улсын хөрөнгийг идэж шамшигдуулснаа

Avatar

зочин 2018-03-21 202.55.191.205

УИХ, Засгийн газрын гишүүдийг дайрч давшлаад суух хирнээ улс төрийн тодорхой бүлэглэлийн хамгаалагч, гар хөл болж суугаа Хурц гэгч генералынхаа цолыг хураагаач. Сүүлийн үед хийсэн ажил, байгуулсан гавьяагүй хирнээ генерал болдог сонин тогтолцоо Элбэгээгийн үед гарсан шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-21 103.10.23.89

МОНГОЛ*ТӨР*[Хориотой Үг]*ЛУЙВАРЧИН*НАРЫН*ТӨР*БОЛСОН

Avatar

Зочин 2018-03-21 103.10.23.89

[Хориотой Үг]*үүрэлсэн*төр*[Хориотой Үг]ад*цэргийн*өндөр*цол*өгнө

Avatar

Зочин 2018-03-21

Ц.Бямбажав өөрийнхөө сайн найз Т.Дашдэлэгийг хурандаа Ш.Энхбатын оронд чичирсээр байж томилсон нь Хойдуулд байлдааны онгоцны мотор зарах бэлтгэл ажил нь байсан. Одоо дарга Д.Даваа нь Ц.Бямбажавынхаа идсэн уусаныг аргалаад л сууж байгаа даа.

Avatar

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОХ ХУУЛЬ БАЙХГҮЙ 2018-03-21 202.179.24.95

Цэргийн сургууль төгсөөгүй, ямар боловсролтой нь ч ойлгомжгүй одоо бүүр хошууч генерал болчоод байгаа ОБЕГ-ыг өөрийн хүрээллээр дүүргэчихээд байгаа Т.Бадрал энэ жагсаалтанд багтах ёстой.

Avatar

иргэн 2018-03-21 202.5.196.42

Цэргийн сургууль төгсөөгүй, ямар боловсролтой нь ч ойлгомжгүй одоо бүүр хошууч генерал болчоод байгаа ОБЕГ-ыг өөрийн хүрээллээр дүүргэчихээд байгаа Т.Бадрал энэ жагсаалтанд багтах ёстой.

Avatar

Lkham 2018-03-21 74.96.75.97

Энэ дотор чинь бурхан болсон хүн бна шүү дээ үхсэн хүний яс өндөлзүүлээд хар хог

Avatar

ИРГЭН 2018-03-21 150.129.143.236

Чаддым бол тэр Ц.Тогоо гэгчийн цолыг хураагаач….Тэр бол 1996 онд гэмт хэрэгт холбогдож сайд Дорлигжавын тушааалаар армиас хөөгдсөн хүн. Дараа нь тэр нам дагаж намирсаар дахиж хууль бусаар армид орж ирээд генерал болсон этгээд шүү дэээ…Гэхдээ та нар чадахгүйл дээ…Чадвал та нарын жинхэнэ шударгад итгэе…Битгий ингэж төрийн өндөр албан тушаалыг хувийн өс хонзон авах хэрэгсэл болгож бай, за юу ёрын муу Зика вирус ээ, чи ч төрийн их өмчийг хувьдаа зувчуулсан улаан луйварчинш дээ, хэрэг хэзээ ч хуучирдаггүй юм дypaк аа…

Avatar

Sogtuu Zagaa 2018-03-21 174.210.8.122

b** ataarah. Nasaaraa zovoj olson yum. Uls ih hural ideed hogsin general idej bolohgui hereg uu. 30 hureegui bacaan ulsiin ih hurald orood ganc huuhen hel amgui govoj chadahgui aliagaa aldaa biz dee. Neg muu hogsin general nasaaraa azilsan hodolmorooroo yavaj bnaa.

Avatar

БЭЛТГЭЛ ОФИЦЕР 2018-03-21 150.129.143.236

Өөрийнхөө хэдэн генералаа олигтой тэжээж чадахгүй бол өрөөлийн олон генералын босгоных нь боол болж мэднэ шүү Монгол Улс!!!………….

Avatar

Зочин 2018-03-21 182.160.3.68

Ямар ч ашиггүй ,шаардлагагүй генерал цол авсан сахалт Билэгт,Нямдорж долгинож машин авч өгсөн ,хахууьд драпан польта авч байсан Амгаланбаяр ,М.Энхболдын тэрбум төгрөгийг шалгаагүй түүний ХОШНОГИЙГ илэгч,ивээлдэн байдаг,тэтгэвэрт гаргаччихсан байхад нь өгсөн Ганболд /АТГ-ын дарга байсан,нарт олгоон Генерал цолыг дээр нэмж авах хэрэгтэй.

Avatar

иргэн 2018-03-21

Ахмад цэрэг таны гаргасан генерал цолны нэр хүндийг барагсадын жагсаалтыг үзэв,бараг үнэн талдаа байх,харин хамгын адгийн амьтан бол гэмт хэрэгтэн ДАШ гэж нэг хулгайчын нэр үлдсэн байна.

Avatar

Zochin 2018-03-21 66.181.189.227

Sandag ochir gej mafiin tolgoilogcj bna

Avatar

Ахмад цэрэг 2018-03-21 122.201.24.61

Энэ олон нутгархан улстөржсөн генерал хүүхэлдэй нарын хуурамчаар авсан цолыг хураан авч төсөвөөс авч байсан цол хэргэмийн мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх нь шудрага ёсонд нийцнэ.Эдгээр хүмүүс нь Бямбажав,Энхбаатар ,Баасанхүү,Тогоо,Ганбаатар,Бямбадорж,А.Ганбат,Дашдэлэг,Эрдэнэдалай,Наран очир,Батбилэг,Сайханбаяр,Доржсүрэн,Онцгойбаяр,Даваацэрэн гэх мэт генерал цолны нэр хүндийг навс унагасан нөхдөд хариуцлага тооцож Зэвсэгт хүчний эгнээнээсгаргах ёстой шүүЕрөнхийлөгч өө???

Avatar

Зочин 2018-03-21

Б.Баярмагнай гуай өөрийнхөө нэрийг яагаад энд бичихгүй байнаа…

Avatar

Шээбэр 2018-03-21 122.201.24.61

Зарлигаар "баатар" болох мөн ч амархан болжээ.
Зүрхэнд нь зориг үгүй боловоос мөн ч инээдтэй болой???
Энэ" баатар" бол Монгол түмний их элэглэл???
Зарлагаар "генерал" болох бүр ч амархан болжээ.
Тархинд нь эрдэм үгүй боловоос мөн ч харамсмаар болой.
Энэ "генерал" бол монгол цэргийн гүн эмгэнэл болой???

Avatar

ЗОЧИН 2018-03-21 103.57.95.140

СОЛОНГОСРУУ БАЙЛДААНЫ ОНГОЦ ЗАРСАН ГЭХ ХЭРГЭЭР Т . ДАШДЭЛЭГ ГЕНЕРАЛЫ ЯЛ ЭДЭЛЖ БАЙХАД НЬ ЭЛБЭГДОРЖ ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭН ЯЛААС ХЭЛТРҮҮЛСЭН БАЙЖ , ТЭГВЭЛ ЯАГААД ОНГОЦ НАЙМААЛАХ ЭРХИЙГ НЬ ӨГЧ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ , МӨНГИЙ НЬ ХАЛААСАЛСАН ТУХАЙН ҮЕД БХЯ -НЫ САЙД АСАН НАЙЗ Лу .БОЛД ГУАЙ ТАНЬ НАЙЗАН ДУНДАА ИХ ХУРЛААР ЗАЛАРСААР ЯВНАА

Avatar

100 n yamaand 60 n uhna 2018-03-21 59.153.87.15

yun ch olon general ve soliorch duusahgui yum da ene buh generaluud chini avilagiin golom uur uurhai boljiin shuu jishee ni naad zah ni oyutan tsereg ,Temuujin orlog edgeert jiriin irgediin chadaltai huuhed yavah oroh yamarch bolomjgui baidag

Avatar

Mongol 2018-03-21 202.179.25.18

Mongold emegtei general baidaggui yum uu da

Avatar

Зочин 2018-03-21 202.21.118.6

Oros hyatad 2 n dund yun general yun tsereg aan. umduuruu daraad alchina shu dee

Avatar

зочин 2018-03-21

Сүүлийн үед цэргийн байгууллагын нэр хүнд маш их уналаа. Хурандаа, генерал нь борооны дараах мөөг шиг маш их төрлөө. Энэ бүгд улс төржиж байгаатай холбоотой болов уу. Мөн бригадын генерал гэж цол бий болгосон, цэргийн алба хаах хугацааг богиносгосон, бас оюутан цэрэг гэж 3 сар улсын хөрөнгө үр дүнгүй үрсэн гээд улс төржөөд яваа зүйл их харагдах юм. Ер нь ганц армид биш төрийн байгууллага дээр алдаа гаргасан хэн ч бай хариуцлага хүлээлгэх, цол хэргэмийг нь хураах, төлбөрийг нь төлүүлдэг болмоор байх юм даа

Avatar

Инээдтэй ч эмгэнэлтэй ч юм даа 2018-03-21 202.72.245.207

МАНАЙД ЦОЛ ТЭМДЭГИЙН ТӨЛӨӨ ҮХЭН ХАТАН ЗҮТГЭЭД БАЙДАГ НЬ ЕРДӨӨ МӨНГӨ ШҮҮ ДЭЭ, НӨГӨӨ ГАЙТ СОЦИАЛИЗМААСАА ОЛОН ЮМААР ХОЛДООГҮЙ БАЙГАА МОНГОЛД ЯНЗ БҮРИЙН ЦОЛ ХЭРГЭМ ОДОН МЕДАЛИАР ЖААХАН МӨНГӨ НЭМЖ АВДАГТ ЛБАЙГАА ЮМ Ш ДЭЭ, ЭНИЙГ ӨӨРЧЛӨХГҮЙГЭЭР ЭНЭ ДАЙН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ БОЛНО, ТИЙМЭЭС НӨГӨӨ ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭДЭГ ШИГ АМЬТАСОЛОН ШҮҮ ДЭЭ

Avatar

ХУРЦ ГЕНЕРАЛ 2018-03-21 202.179.25.153

ЗИКА ЯНЗТАЙ БАЙГААРАЙ! ККК

Avatar

иргэн 2018-03-21

Эрхэм зочин ер нь их үнэн зүйлийг….ЗАХЫН БААГИЙ ГЕНЕРАЛ ЦОЛ АВЧИХСАН ХАРАХАД ИЧМЭЭР ГЭЖ яасан сайхан онож үнэн үг хэлэвээ,ер нь шагналын нэр хүнд шалдаа буулаа,улсын баатар гэдэг эрхэм дээд цолыг ямар их гавьяа байгуулсан улсууд авч байлаа,гэтэл цэрэгт явах байлдаанд оролцох нь байтугай казаарамд ганц хоноогүй орж ч үзээгүй,баруун зүүнээ мэдэхгүй хүн ч хамгын дээд одон авах,улсын баатар ч болох явдал гарсан нь харамсалтай,ичгүүртэй.

Avatar

зочин 2018-03-21 66.181.179.251

Өмнөх нийгэмийн үед хуруу дарам чанартай хэдхэн генерал байлаа цолондоо тохирсон ажил үүргээ гүйцэтгэсэн хархад хайр хүрмээр хүмүүс гэтэл одоо юу болж байна аа захын баагий генерал цол авчихсан харахаас дургүй хүрмээр өмнөөс нь ичмээр.

Avatar

Иргэн 2018-03-21 66.181.182.31

Тив алгасаж хүн хулгайлдаг хурц ширүүн зантай гeнeрал байнаа байна

Avatar

Иргэн 2018-03-21 66.181.182.31

Цол тэмдгийг нь хувцас хэрэглэлтэй нь бүрэн хурааж авах хэрэгтэй. Тэр нөхөрт гeнeрал цолтой холбоотой юу ч үлдэх ёсгүй. Цэргийн цол ингэж байж нэр хүндтэй үлдэнэ. Онцгойд байсан Дашийн гeнeралын хувцас хэрэглэлийн бүрэн хурааж гeнeрал гэдэг үгийг дахиж хэрэглэх эрхгүй болсныг бичгээр мэдэгдэж сануул

Avatar

Амарболд генералын цолыг хураах үндэслэлгүй 2018-03-21 202.179.25.51

ЯАГААД ГЭВЭЛ ЦОЛ ХУРААХ ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮСИЙГ САЙН ШАЛГАВАЛ ӨӨРСДӨӨ 7.1-НИЙ ЭЛ ХЭРЭГТ ХОЛБООТОЙ. ЕР НЬ УЛС ТӨРИЙН ШАЛТГААНААР ЦЭРГИЙН ЦОЛ ХУРААХ НЬ УТГАГҮЙ.

Avatar

Зочин 2018-03-21 202.179.26.2

арми бүрэн утгаараа байсан соц үед ийм олон генерал байгаагүй дээ Одоо 100 ямаанд 60 ухна болчижээ

Avatar

Зочин 2018-03-21 38.64.179.98

Жеки улсаас урвасан учир хураана.
Урвагч генерал түүхэнд байж болохгүй

Avatar

Зочин 2018-03-21 202.9.44.71

Үнэн л байх болтугай

Avatar

Шал хэрэггүй 2018-03-21 122.201.24.125

Шал хэрэггүй цол хэргэмтнүүд. Зүгээр л хэрэггүй л амьтад.

Avatar

Шал хэрэггүй 2018-03-21 122.201.24.125

Шал хэрэггүй цол хэргэмтнүүд. Зүгээр л хэрэггүй л амьтад.

Avatar

Мөнгөн шагай 2018-03-21 202.131.239.186

Яагаав нөгөө сагсуу генерал жанжин штабын дарга ч байл уу?,Өөрөөрийнхөө гадаадад сурч байгаа хүүхдүүдээ, армид алба хааж байгаа тушаал гаргаж баахан мөнгө цохиж, баяжин хөөрцөглөж, Номтой баярын компанид алт ухуулахаар цэрэг армийг бүхэлд дайчилж байсан том толгой. Энэ ёс суртахуйнгүй,цэргийнхнийхээ дотор шившиг болсон балайг Ерөнхийлөгчийн зөвлөх Бямбажав сайн л мэдэж байх учиртайсан даа. Сүүлийн үед цэргийхнийг талцуулан БХЯ,ЗХЖШ-ын удирдагын эсрэг турхилж байгаа энэ нөхөр яалтачгүй 4 дахь нь шүү

Avatar

Зочин 2018-03-21

Сахал Бямбажав өөрийн найз Дашдэлэгтэйгээ хамт цолоо хураалгах ёстой доо

Avatar

иргэн 2018-03-21 180.149.93.14

авилгатай тэмцэх газраар очсон л бол цолыг нь хураа. онцгойгийнхон очоод л байгаа

Avatar

Зочин 2018-03-21 64.119.27.82

Zuv !!!!

Avatar

Зочин 2018-03-21 43.242.242.57

DUULJ BAI GEDEG BOL PIONERIIN KOMAND

Avatar

Зочин 2018-03-21 66.181.179.65

Даш гэдэг хүний генерал цолыг 2004 онд хурааж авсан. Өөрөө л зүүгээд яваад байгаа гар шдээ. Олон хүний амьдралаар тоглосон доо [Хориотой Үг] бузар өвгөн..

Avatar

Зочин 2018-03-21 64.119.24.8

зөв өө цол, зэрэг, одонг хураадаг жишиг тогтоох нь зөв. Хүний гэдсэнд мэс заслалын хайч орхисон эмч гавьяат болж байсан жишээ саяхан Дорнодоос гарсан сонин мэдээлсэн шүүдээ.гэх мэт олон гавьяатууд хураалгавал таарна. Эх барихын Бүлтэнгээс эхлээд банкны Золжаргал хүртэл хөвөрнө дөө. төсвийн мөнгөнд ч хэмнэлт гарна.

Avatar

Зочин 2018-03-21 202.131.227.82

ДАЙСНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОНСОЦГОО гэдэг шиг сонсогдож байна уу даа! Яасан айхтар нэр өгөө вэ?

Avatar

Зочин 2018-03-21 122.201.31.224

50 сая төгрөгөөр яг хауз барьж харагдана даа. Зүгээр л 6*4-ийн дажгүй тоноглолтой өвөл зуны байшин барихад элбэг хүрнэ. Цэвэр бохиртой.

Avatar

hm 2018-03-21 202.9.43.72

Jargal general nas barsan shuu dee. uhsen hunii yasiig undulzuulsen muuhai sejigiin avgai ve

Avatar

Зочин. 2018-03-21 66.181.161.23

Амарболд генерал чинь хариуцлага алдаагүй шүү. Тэр үсийн төр засгийн бодлогогүй алдаа гэж үзэх ёстой Мөн тэр үед Цагдаагийн даргаар тушаал гаргаагүй ажилуулж байсныг юу гэж ойлгох вэ?,

Avatar

Баатар генерал 2018-03-21 64.119.23.113

Баатар генерал нэр төрөө сэргээлэх байлгүй дээ.Улсын нууц задруулсан юм уу харин ч ярих ёстой зүйлийг ил тод болгосон юм уу

Avatar

Зочин 2018-03-21 203.91.119.114

Урвасан генерал Жекей, тагнуулын дарга асан биеэр ял эдэлсэн Баатар, ял эдэлж гарч ирээд генерал болсон казино Энхбаатар гээд бас батлан хамгаалах шүүхийн шийдвэрийнх хил хамгаалах гээд хэрэгт холбогдсон олон генерал байдаг билүү

Avatar

He he 2018-03-21 66.181.161.49

Armi ontsgoi hiliin tseregiihend avilga gj yu bhavde eh oron ard irgedee l hamgaalj bgaa humuus shuu dee tsalingaas uur yu bhiin be ! baga saga aldaa dutagdal haana ch l bga shde. Heterhii medleg bolovrsolgui iim manguu yumnuud yahlaaraa eh ornii er tsereguudiin tuhai iim elii balai yum bichdegiin be ! Irged avilga ali haviar yamar salbar ih bayajdagiig har uhaanaaraa mediishde he he yostoi baad shig niitlel bn.

Avatar

Зочин 2018-03-21 202.179.30.194

ЗӨВ

Avatar

Zochin 2018-03-21 210.106.196.67

Generaluudaa duulj bai bish sonsoj bai geh bailgui dee. Yana daa

Avatar

зочин 2018-03-21 103.26.193.207

Энхбаатар казино

Avatar

ийм л хүү дээ 2018-03-21 124.158.107.71

Энхбаатар бол ёстой цөс ихтэй буриад хүү байсан шүү. Тэр шүүхийн танхимд 20 мянган төгрөгний хахууль авсан хэргээр ял сонсоод, шүүгдэгч нарт хэлэх үг байна уу? гэхэд нь надад санал байна. Монголын шударга шүүх мандтугай. Би чанга дэглэмтэй хорих ангид ял эдлье гэж хэлээд шүүх ёсоор болгож өөр өгсөн ялыг нэр төртэйгээр эдэлсэн хүү шүү.

Avatar

казах генерал 2018-03-21 202.180.216.19

Урвасан генерал Жекей бас цолоо хураалгах байх даа

Avatar

Зочин 2018-03-21 202.70.40.186

Eh ornoosoo urvaj uur orond ochson Hun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж