Олон улсын эдийн засагт шинэ аюул нүүрлэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Олон улсын эдийн засагт шинэ аюул нүүрлэж байна

РОБЕРТ ЗОЙЛИК: ОЛОН УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ШИНЭ
АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙНА

Дэлхийн банкны Ерөнхийлөгч Роберт Зойлик нь 2007 оны долоодугаар сарын 1-ээс эхлэн одоог хүртэл уг албан тушаалыг нэр төртэй хашиж байгаа билээ. Тэрбээр олон улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон ирээдүйн болзошгүй аюулын талаар сонирхолтой ярилцлагыг CNN агентлагт өгсөнийг  хүргэж байна.

-Роберт таныг бид хэн болохыг сайн мэднэ. Та Дэлхийн банкны хамгийн сүүлд үзүүлсэн амжилтаасаа уншигчидтай ху­ваалцахгүй юу?

-Манай байгууллагын үйл ажиллагаа хэвийн тогтвортой сайн байгаа. Хамгийн сүүлд манай банкнаас зээлсэн  их хэмжээний зээлийн эргэн төлөлт хийгдэж,  уг зээл ч хаагдсан. Харин бид олсон ашгаа Сомали улсын ядууралд хандивласан нь бидний хувьд то­моохон амжилтын нэг гэж ойлгож байгаа. 

-АНУ болон Европт дахин санхүүгийн эгзэгтэй үе ирээд байгаа. Энэ таны хувьд ямар нэг өөрчлөлтийг авчрах мэт санагдаж байна уу?

-Би болж байгаа үйл явдлыг нэг л өгүүлбэрээр тайлбарлаж чадна. Дэлхийн эдийн засгийн сүлжээ АНУ-тай зайлшгүй холбоотой. Энд бие биетэйгээ холбогдолтой томоохон сүлжээ байхад хажуугаас нь хэн нэгэн ч юм уу сүлжээний утсыг  таслахтай адил зүйл болж байна. Энэ удаагийн санхүүгийн хямрал дэлхийд шинэ аюул заналхийлж байна гэдгийг сайн ойлгож байна. АНУ-ын хувьд энэхүү хямралын дор орсноор тэргүүлэгч орнуудын эгнээнээс хасагдаж байгаа нь харамсалтай. Магайдгүй энэ байдал түр зуурынх байж болно. Гэхдээ эргээд тухайн байранд орших нь хүндхэн даваа байх болов уу. Санхүүгийн нарийн тооцоо ширхэг центнээс ч үүдэж болдгийг туршлагатай эдийн засагч нар хүртэл мэддэг.

-Энэ асуудал дээр Дэлхийн банк­наас ямар бодлого баримталж байгаа вэ?

-Манай банкны хувьд бусдын адил гадагш гарч байгаа зээлийн үйлчилгээг багасгаж, валютын тооцоон дээр илүү хянамгай, мэдрэмжтэй ажилахийг хичээж байгаа. Хамгийн гол нь олон улстай харьцдаг байгуууллага гэдэг утгаараа тал талын анхаарлыг чангатгах нь чухал болж таарч байгаа юм. Мэдээж “Дэлхийн”  гэдэг үг дэлхийтэй холбоотой учир дэлхийн хямрал биднийг тойрч гарна гэдэг нь юу л бол. Хөл дээрээ зогсч чадаж байвал бусдыгаа л өөд нь татах тийм л эрхэм зорилго бидний өмнө тулгараад байгаа шүү дээ.

-Эдийн засгийн хийгдэж, гажуудлыг Грек, Португалтай холбож тайлбарлах болох уу?

-Би энэ тал дээр сайн мэдэхгүй. Би чинь Дэлхийн банкны ерөнхийлөгч шүү дээ. /инээмсэглэв/ Гэхдээ хүнд байдалд байгаа нэгнээ түлхэх хэцүү. Бас хүнд байдалд орчихоод бусдыгаа тийш татах хэцүү шүү дээ.  Аль, аль талаа бодолцох нь зөв  байх.

-Таны энэ бөөрөнхийлөл бус­дыг гайхшруулж орхилоо. Та яагаад дэлхийн эдийн засаг шинэ аюулд орох гэж байна гэж хэлэх болов?

-Би өмнө нь хэлсэн. “Бид нэг сүлжээнд байна”. Энэ нь АНУ болон Европын санхүүгийн зах зээлд гажуудал үүссэн л бол бусаддаа их бага хэмжээгээр нөлөөлнө. Өнөөдөр манай банкаар олон улсын 187 улс гүйлгээ хийж байна. Эдгээр улсын ихэнхи нь АНУ-ын ам.доллараар гүйлгээ хийдэг. Манай банкны эдийн засагч нар долоо хоног бүр дэлхийн эдийн засгийн нарийвчилсан судалгааг хийдэг. Тиймээс л би ийм итгэлтэй хэлж байна.

-Таныг тааварлашгүй хүн гэж “TheTimes” дээр бичсэн байсан?

-Тэр нийтлэлийг уншсан юм байна. Аливаа зүйлийг хоёр талаас харах нь дараа дараагын авах арга хэмжээнд дөхөм болж байдаг. Тийм ч учраас миний гаргасан шийдвэрүүд тааварлашгүй мэт байдаг болохоор хүмүүс ийнхүү дүгнэдэг байх. Тэглээ ч бусдыг дууриах нь сайн зүйл дагуулахгүй.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж