Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон хөл хүнд болсон гэж тагнуулын байгууллага дахь эх сурвалжийн мэдээллийг үндэслэн Korea Times мэдээлжээ.
Өдгөө 30 настай Ким Ё Жоныг өнгөрсөн сард БНСУ-ын Пёнчан хотноо болсон өвлийн олимпийн наадамд улсаа төлөөлөн очих үед жирэмсэн байсан гэх мэдээлэл анх цацагдсан юм. Тэр үед Ким хатагтай өвлийн хүрэмний цаанаас үл ялиг цодгор гэдэс товойж байсан учир хөл хүнд байж болзошгүй хэмээн хэвлэлүүд таамаг дэвшүүлж байв. Түүнчлэн Өмнөд Солонгост айлчлах үеэр Ким Ё Жон зарим нэг хоол, хүнснээс татгалзаж жирэмсэн байж болзошгүй “сэжиг” төрүүлсэн гэнэ.
Ким Ё Жонтой холбоотой хувийн чанартай мэдээлэл хомс байдаг. 2015 онд анхны хүүхдээ төрүүлсэн гэх боловч албан ёсоор баталгаажсан нь үгүй. Түүний нөхөр нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын нарийн бичгийн дарга, Ким Жон Уны зөвлөхөөр ажилладаг Чой Рён Хэгийн хүү гэгддэг ч мөн л баталгаатай бус.
Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас 2015 онд им Ё Жоныг коллежид хамт суралцаж байсан залуутай гэрлэсэн гэж мэдээлсэн ч Чой Рён Хэгийн хүү эсэх талаарх мэдээлэл өгөөгүй юм.
С.ЦЭЛМЭГ
Зочин 2018-03-21 66.181.177.128
Hervee enentei suuval ulsiihaa taliig ugnu gesen ch zuvshuurmuurgui yum baina
mongol 2018-03-21 66.181.160.100
ene novshiin solongos bidend yamar xamaa bnaa
Зочин 2018-03-21 27.123.214.102
Хэн сvрьеэтэй гичийг ш****г байнаа
Зочин 2018-03-21 103.26.194.76
1 sartai gsen kkkk
zochin 2018-03-21 202.179.25.94
yasanch charai muutai um be
Зочин 2018-03-21 66.181.185.25
enenii jiremsen uguy ni mongolchuudad yamar khamaa baynaa? ach kholbogdolguy yum bichikhee boli
Зочин 2018-03-21 104.34.132.163
Hamaatai. Hamgiin ih Hamaatai