Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2018.03.21/ эмчилгээний гоо сайхны мэс ажилбар, мэс заслын тусламж үзүүлдэг эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн үр дүнгийн талаар хэвлэлийн хурал хийлээ.
Шалгалтаар арьс эмчилгээний гоо сайхан, мэс ажилбар, мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 56 эмнэлэг хамрагджээ.
Эдгээр байгууллагууд нь хувийн хэвшлийн эмнэлгүүд байсан аж. Мөн гаднын эмч мэргэжилтнүүд аялал жуулчлалын визээр орж ирэн эмчлэх эрхийн зөвшөөрөлгүйгээр үйлчилгээ үзүүлсэн, эм эмнэлгийн хэрэгслүүдийг өөрсдөө ганзагаар оруулж ирсэн зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Шалгалтад хамрагдсан эмнэлгүүдийн долоон хувь нь буюу 16.4 хувь нь эмнэлгийн зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж байсан. Мөн багаж материалын ариутгалыг өөрийн байрандаа хийдэг найман эмнэлгийн ариутгалын хэсэгт стандартын шаардлагад нийцэхгүй нь тогтоогджээ.
Энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Арьс гоо заслын эмнэлгүүд нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүргэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй ботокс эхэсийн тарилга зэргийг хууль бусаар импортлон хадгалалтын горим зөрчсөн нөхцөлд хэрэглэсэн тохиолдол цөөнгүй илэрсэн’ гэв
Шалгалтын явцад зөрчилд илэрсэн газруудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 16 аж ахуй нэгж гурван иргэнд нийт 21 сая 300 мянган төгрөгийн торгууль ногдуулж 750.000 төгрөгийн хууль бус орлого, 5.1 сая төгрөгийн нөхөн төлбөрийг барагдуулж таван эмнэлэгт холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.
“Alivemax” бол эм биш хүнсний нэмэлт бүтээгдэхүүн
Нийт хоёр байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоох тухай саналыг Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн.
Хоёрдугаарт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн эм мэтээр сурталчилж ард иргэдийг төөрөгдүүлж буй “Alivemax” нэртэй бүтээгдэхүүн байгаа. Энэ бүтээгдэхүүнийг иргэдээс гомдол ирүүлсний дагуу шалгасан. Энэ бол хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Биологийн нэмэлт бүтээгдэхүүн буюу эм биш юм. Уг бүтээгдэхүүн нь хүнсний бүтээгдэхүүний ангилалд орж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тодорхойлсон. Гэтэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр эмтэй харьцуулж үр дүнг нь сурталчилж байгаа. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шалгалт хийж тухайн газарт арга хэмжээ авч авч ажилласан.
Иймд иргэд та бүхэн эмчилгээний гоо сайхны газруудад үйлчлүүлэхдээ сонголтоо зөв хийж, арьс гоо заслаар мэргэшсэн эмнэлгийн боловсон хүчнээр хангагдсан газарт үйлчлүүлэхийг анхааруулж байна” гэж мэдээллээ.
Зочин 2018-03-21 202.9.41.22
Тэр тв суваг болгоноор едер бур гараад alivmax зогсоо зайгуй худлаа сурталчилж бсан авгай нарт хариуцлага тооцож ядарсан хумуусээс луйвардсан менгииг нь буцааж олгуулах хэрэгтэй
Ахмад эмч 2018-03-21 66.181.160.17
Хүн үзэж эмчлэх эрх зөвхөн эмч нарт олгогддог. Гэтэл хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг эм гэж үзэх сүлжээний бизнест хорио тавих цаг болжээ. Үүнээс болж олон хүний эрүүл мэнд хохирч байна даа.
Зочин 2018-03-21 66.181.189.246
Тэр сурталсилаад байсан авгайчуудад ямар арга хэмжээ авсан бэ хариуцлага тооцсон бол мэдээлэх хэрэгтэй баймаар юм !!!!!!!!!
Зочин 2018-03-21 202.179.24.84
Манай иргэд нэг зүйлийг ойлго "муу бараа реклам сайтай" байдаг юм.
Зочин 2018-03-21 64.119.24.205
absolot delguur hyatadiin huuramch sunsiig shahaj irgediig toorogduulj bna oros mongoliin hartsaand sev
Зочин 2018-03-21 64.119.21.205
Зөрчилтэй эмнэлгийн нэрийг хэлэхгүй байгаа нь нэгд, тэднийг өөхшүүлсэн, хоёрт, нэрлэхгүй гэж тэднээс гараа хүндрүүлсэн гэдэг сэтгэгдэлийг эрхгүй төрүүлж байна даа. Олон түмэн тодорхой мэдэхгүй болохоор очоод л хордоод, хохироод байна гэсэн үг шүү дээ. Урьдчилан сэргийлдэггүй, олон нийт хохирсон хойно сая нэг шалгасан болдог, тэгээд тэдэнийхээ нэрийг нуугаад өнгөрөөдөг юм байна л даа
zochin 2018-03-21 66.181.191.84
hort havdrig hurtel emchilne gej ichih ch gui hudlaa yariad bdagiin boliulaad arga hemjee avaach ee
alimax 2018-03-21 66.181.191.84
ene alimax gedegiig bainga tv eer surtalchlaad bgaag boliulaach ee hudlaa ovchtei zovlontoi huniig avchirch tv eer hudlaa yariulaal boluilaach ee
Zochin 2018-03-21 211.176.15.216
Ямар эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжтойг нь мэдээлчихвэл иргэдэд тустай сан.
Зочин 2018-03-21
Alivemaks xururui Gasmhaun mungu avkhal zorilogtoi shuu !!! Bi 4sar 4 n buteegdehkuunii hererlej uzlee
үнэг 2018-03-21 150.129.142.247
төрийн хяналт шалгалт муу бгаагийнх шүү дээ өчнөөн хүмүүс хэрэглэдгээ хэрэглээд их удаж байхад шалгалтаа одоо л хийчээд нээх их сүрийг бадруулж байх ч гэж дээ.орж ирэхэд нь анхаараагүй байснаа гэнэт юу болсын гэмээр шалгаж гийгүүлэх юмаа.энэ их олон учир замбараан олдохгүй сүлжээ.нэмэлт хүнс тураах тос .цай бэлдмэлүүдээ хянамаар юмаа.сүүлдээ бүр юу хэрэглэж юу идэж уухаа ч мэдэхээ байхнээ
Зочин 2018-03-21 86.187.168.198
Эхлээд та нар дээр хэрэглүүлж хор хохиролыг нь мэдсэний дараа баталгаатай юман дээр л хөдөлдөг юмаа
хэрэглэгч 2018-03-21 150.129.140.165
саяхан зурагтаар миний таних эмэгтэй сурталчилгаа хийгээд гарч байна лээ.
Тэгээд хулхи үйлчилгээтэй болчихоо юу?
олон хүн авч хэрэглэж байгаа гэсэн шүү.
Зочин 2018-03-21 66.181.177.128
Zaraad surtalchilaad baigaa humuus n hulhi yumldaa. Buteegdehuun n zugeer l multivitamin, hunsnii nemelt buteegdehuun yum
zochin 2018-03-21 202.131.226.139
Социализмын үед өсөж төлөвшсөн миний аав ээж ТВ радиогийн сурталчилгааг туйлын үнэн гэж итгэдэг. Тэднийг зориуд төөрөгдүүлж бараагаа зардаг увайгүй маркетингтай байгууллага хүмүүс байна. Хөөрхий настангууд итгээд тэтгэврийн хэдэн төгрөгөө сайн гэж рекламдсан эм тариа хүнсэнд өгөөд сууж байна. үүнд төрийн хяналт зайлшгүй хэрэгтэй.
Зочин 2018-03-21 27.123.214.103
Батламж итгэмжлэл байхгүй байгууллага, хувь хүнийг зурагтаар суртачлах шаардлагагүй юм байна шүү. Зурагтаар гарсан бол үнэн гэж бодоод байна. Энэ л тийм биш юм шиг байна шүү.
зочин 2018-03-21 64.119.26.65
Тэгээд гоо сайхны газрыг нэр устай нь хэлээчээ. Иргэдэд нэр усыг нь хэлэхгүй бол давхиад очийш дээ. Юунд нь нууцлаад байгаа юм. Тэгэж байж л бид эрсдэлээс аврагдана. ард түмнээ бодож байвал нэр усыг нь зарла. тэгэхгүй бол шалгалт хийсэний хэрэг юу байгаан.
Сайн торгоод өг 2018-03-21 66.181.185.80
Мууу шуналын микробуудыг сайн торгоод өг. Ер нь япон, солонгос гэх мэт гадны орны янзбүрийн эм, нэмэлтүүд, цай зэргийг худлаа сурталчилж ядарсан монголчуудыг шулж байгааг зогсоогоод өгөөчээ. Яаядаа байз.
Зочин 2018-03-21 202.180.220.172
Хүн гомдол гаргахгүй бол шалгахгүй юм байна лдаа.
зочин 2018-03-21 43.243.161.9
Бүхий л шаардлагыг хангасан эмнэлэг, гоо сайхны эмнэлэгүүдийг олон нийтэд мэдээлж байвал тун зүгээр санагддаг.
Хотын залуу 2018-03-21 43.228.131.110
Хэдэн авгай ТВ ээр бараг өдөржин эмээ аваарай. Бараг хавдарыг устгана ухааны юм яриад л суудаг юм билээ. Улаан цайм худлаа яриад л байдаг улс. Саяхан ФМ ээр нэг ханиадны эм сурталчилж байна. Юу гэсэн гээч ханиад дарна, хоолой өвдөхгүй, тархи толгой сэргэлэн болно, сэтгэлгээ сайжирна, таны хүүхэд ухаантай болно гэж байна лээ. Сүүлдээ би ханиадны эм юмуу эсвэл өөр эм юм болуу гэж эрэглзсэн шүү. Уг нь зар суртчилгааны хууль гэж нэг юм бий дээ.
Зочин 2018-03-21 27.123.212.135
Yamar oroi medeh baih yumbe. Site ruu n orood harahad l vitamin nemeltuud geed bichchihsen bainalee. Tegehed l shidet urel shig yum yariad l baisan
Zochin 2018-03-21
Hamriin hererui ziul shuu