Якузагаас үүсэлтэй Боди-арт

Хуучирсан мэдээ: 2018.03.21-нд нийтлэгдсэн

Якузагаас үүсэлтэй Боди-арт

Якузагаас үүсэлтэй Боди-арт

Боди арт гэж юу вэ. Америк болон Европын оронд хүчтэй хөгжиж буй энэ урлаг Монголд анх 2000 оны эхээр орж ирсэн юм. Товч тодорхойлолт нь “Биен дээрх урлаг”. Гэвч монголчууд төдийлөн ойлголтгүй байсан учир урлаг хэлбэрээр хөгжихөд хэцүү байж. Харин 2010 оны эхээр хүмүүсийн ойлголт өөрчлөгдөж, биеийн урлагийг сонирхох, бүр зуруулж үзэхийг хүсэх болжээ. Монголд энэ урлагийн дэлгэрүүлж, хөгжүүлж буй хүн нь зураач Ч.Ганбаатар юм.

2005 ОНД БОДИ–АРТЫН АНХНЫ ШОУГ ЗОХИОН БАЙГУУЛСАН

 Энэ урлаг Монголд эрчээ авч буй содон урлагийн нэг юм. Гадуур зөвхөн боди артын урлан болон сонирхогчдын групп хүртэл байдаг. Энэ хэрээр залуус сонирхож, дурлах болжээ. Мөн зурахаас гадна модель болох хүсэлтэй залуус олширсон тухай зураач Ч.Ганбаатар хэллээ. Тэрбээр 2005 онд нэгэн содон шоу зохиосон нь Боди-Aртынх аж. Тухайн үед моделиороо зөвхөн мэргэжлийн загвар өмсөгчдийг сонгожээ. Энэ тухайгаа “Боди–Арт бол биеийн гоо сайх­ныг тодотгох зорилготой урлаг. Мэргэжлийнхэн өөр. Бие дээрх зургаа яаж зогсвол илүү сайхан харагдуулах вэ, аль хэсгийг нь тодотгож үзэгчдэд үзүүлэх вэ гэдгээ мэднэ. Өдөржин хувцасгүй шахам зогсохдоо ичиж нэрэлхэхгүй. Түүнээс биш энгийн хүн авчраад “За хувцсаа тайл. Бие дээр чинь зураг зурна” гэвэл монгол бүсгүйчүүдийн дунд шууд хувцсаа тайлах хүн бараг олдохгүй” гэсэн юм.

Боди–Артыг зурахад бүсгүйн биеийн галбир их чухал байдаг аж. Ази бүсгүйчүүдтэй харьцуулахад монгол бүсгүйн галбир их зөв болсон гэнэ. Нуруу өндөр, бэлхүүс нарийн, ташаа өргөн. Мөн хар арьст бүсгүйн бие их ширүүн байдаг бол Ази бүсгүйнх булбарай зөөлөн. Энэ ч зурахад нөлөөлдөг байна.

 “БОДИ–АРТ ЭРОТИК ТӨРӨЛД ХАМААРДАГ”

Энэ урсгал хамгийн эрчимтэй хөгжиж буй орон нь Япон, Солонгос юм байна. Ялангуяа Японд Боди-Артын эхлэл тавигдсан гэж үздэг бөгөөд Язука нарын шивээсээс үүдэлтэй гэж урлаг судлаачид хэлдэг. Мөн дууч хүүхнүүд шанаа хүртлээ цагаан энгэсэг тавьж, хөмсгөө хусч, уруулаа час улаанаар буддаг байсан нь энэ урлагийн эхлэлийг тавьжээ. Ч.Ганбаатар “Америк болон Европын орнуудад Боди-Арт хязгаартаа хүртэл хөгжчихсөн. Иргэдийнх нь сэтгэлгээ ч харьцангуй чөлөөтэй учир энэ төрлийн арга хэмжээ их түгээмэл болдог. Энэ нь нүцгэн бие дээрх урлаг учир эротик гэсэн ангилалд багтдаг. Гэхдээ хүмүүс буруу утгаар нь биш эерэгээр ойлгож, тэдгээр зургаас сэтгэлийн таашаал авдаг болсон. Харин манайд одооноос л жинхэнэ утгаараа хөгжих эхний алхмууд хийгдэж байна” гэв. Мэдээж зотон цаас биш учир тухайн зура

Ч.ГАНТУЛГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж