АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /2018.03.20/ ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Владимир Путинд баяр хүргэжээ. Харин Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны дарга Жон МакКэйн Трампыг буруутгасан гэнэ.
Цагаан ордны дугуй танхимд хэвлэлийнхэнтэй уулзах үедээ Трамп Путинд улиран сонгогдсонд нь баяр хүргэсэн талаар мэдэгджээ.
Гэвч Трампыг Путинд баяр хүргэсний дараа Сенатор Жон МакКэйн “Ардчилсан АНУ-ын Ерөнхийлөгч булхайгаар сонгуульд ялсан дарангуйлагчид баяр хүргэж таарахгүй” хэмээн Ерөнхийлөгчөө буруутгасан байна.
Олон улсын шинжээчид ялангуяа барууныхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг “дэглэсэн тоглолт” гэж үзэж байгаа ажээ.
Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзах үедээ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа маш ойрын хугацаанд уулзахаар тохиролцсон тухай мэдэгджээ.
Трамп Путинд сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч биш ажээ. 2012 онд Путиныг сонгуульд ялалт байгуулахад АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама мөн баяр хүргэж, утсаар ярьсан юм.
Эх сурвалж: CNN