Хонконгийн 2018 оны цэцэгсийн үзэсгэлэн энэ сарын 16-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэн тус хотын Виктория цэцэрлэгт хүрээлэнд дэлгэгдсэн бөгөөд ойролцоогоор 400 мянган цэцэг дэлбээгээ нээжээ. Өнгөрсөн жил эл үзэсгэлэнг 67 мянган хүн үзэж байсан бол энэ жил түүнээс олон хүнд үзүүлэхээр зохион байгуулагчид зорьж байгаа аж.
Үзэсгэлэн энэ сарын 25-ны өдөр хүртэл гарах бөгөөд энэ жил анх удаа үзэсгэлэнгийн дараа цэцгүүдийг хотын иргэдэд бэлэглэх гэнэ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ