Монголын шигшээ баг маргааш Малайзтай тоглоно | News.MN

Монголын шигшээ баг маргааш Малайзтай тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Монголын шигшээ баг маргааш Малайзтай тоглоно

Монголын шигшээ баг маргааш Малайзтай тоглоно

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг энэ сард хоёр тэмцээн хүлээж байна.

Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан шигшээ баг маргааш (2018.03.22) ‘Малайн барнууд’ буюу Малайзын шигшээ багтай тоглоно. Энэхүү тоглолт Куала Лумпур хотноо болох юм. Харин үүний дараа өөрийн талбай дээрээ Африкийн Мауритус улсын багтай албан ёсны тоглолтыг хийх гэж байна. Түүхэнд тэмдэглэгдэн үлдэх энэ тоглолт гуравдугаар сарын 27-ны өдөр Хөлбөмбөгийн ногоон талбайд болох учиртай. 

FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны шигшээ багуудад албан ёсоор гаргаж өгдөг хуваарьт өдрөөр анх удаагаа албан ёсны тоглолт хийх болсон нь ‘Талын хөх чононууд’-ын хувьд чансаа ахиулах томоохон боломж билээ. Энэ удаа хоёр ч тоглолт манай хөлбөмбөгийн шигшээ багийг хүлээж байгаа учраас тэд бүхий л боломжоо дайчлах нь дамжиггүй. Харин бидний хувьд Улаанбаатар хотод болох тоглолтыг дэмжих л үлдлээ. 

Олон улсын хөлбөмбөгийн холбооны шинэчилсэн чансаагаар Монгол 189-д бичигдэж байгаа бол Малайз 175-д, Африкийн тивийн Мауритус улс 157-д эрэмбэлэгдэж байна.

Мауритусын шигшээ Африк тивийг төлөөлөн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог улсуудтай тоглож байсан туршлагатай баг бөгөөд 1999, 2000 оны үед дэлхийн чансаагаа 118-д хүргэж байжээ. 

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дундговь Баянжаргаланчуудаас 2018-03-20 202.70.34.115

Нутгийн дүү Н.Наранболддоо өндөр амжилт хүсье. Олон удаа шилдэг тоглогч-мэргэн буудагчаар шалгарч Жаргалан нутгийнхаа нэрийг гаргаж яваад баяр хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе……….

Avatar

зочин 2018-03-20 66.181.166.196

хөлбөмбөгийн холбоо хуучнаа бодвол сайн ажиллаж байгаа, хожигдох магадлал нь өндөрч хожихын төлөө л тоглоно, ингээд оролдоод яваад байвал дэлхийд биш юм аа гэхэд азидаа амжилт гаргаж л таараа, амжилт залуусаа

Avatar

Зочин 2018-03-20 66.181.184.80

Та нар соёолон морь унаж уралдвал амжилт олно. Хайран мөнгө хайран цаг хугацаа. Тө нар очоод 0:10 болж шившигээ дэлгэнэ.

Avatar

Зочин 2018-03-20 202.21.126.30

Ямар ч юм хэзээ 100-аас эхэлж байсан юм. Бид агуу хөлбөмбөгийг тоглож сурах гэж хичээж л байна. Бага багаар өснө ш дээ. МАнай Эба ерөнхийлөгчийн тохирсноор 2040 онд УБ дэлхийн аваргын тэмцээн хүлээн авна шдээ. Юун муу амлаад байгаа юм. Аа алтаар урс гэж.

Avatar

Зочин 2018-03-20 43.242.242.57

100m ARVAN SEKUND GYIDEG HULBUMBUGCHIN BNA UU

Avatar

Paвcaл 2018-03-20 174.216.19.5

Яаая даа байз. Яс л бага хавталзуулаарай. Бишдээд ирвэл ганц хоёроороо гэмтсэн болоод доголдог юм шүү. Тэгвэл хүмүүс муудаа биш гэмтэлтэй ч эцсээ хүртэл тэмцдэг ээ энэ монголчууд чинь мундаг юмаа гэж шагшина. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-03-20 202.131.243.162

4:0-r hojigdono oo.

Avatar

jojo 2018-03-20 61.134.99.235

2land n hojigdono. baga l toogor hojigdoh heregtei. deer n shigshee bagiin bureldhuun gj sonin sonin humuus shineer avsan haragdana lee.

Avatar

Зочин 2018-03-20 122.201.24.104

8:0 хожигдоно

Avatar

Зочин 2018-03-20 43.228.131.110

Гурван гоолоор хожигдоно. Ойлгомжтой.

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.128

Medeelliin heregsleer zarlahgui shig chimeeguihen toglochihoo. Hojchihvol zarlana biz. Buun hel am bolno shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж