Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ | News.MN

Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ

Дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурал өчигдөр (2018.03.20) Бөхийн өргөөнд болжээ. Энэхүү хурлаар допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаярт нарт барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулсон байна.

Үндэсний бөхийн дүрмэнд Үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бусад үед допингийн шинжилгээ хийлгэх, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журамын 4,1-д заасны дагуу Улс, аймаг, сумын наадам болон бусад аль ч хэлбэрийн барилдаанд барилдах эрхийг нь хоёр жилээр хасах шийтгэл оногдуулах хэмээн заасан байдаг байна. 

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар болон Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран хэрэгжүүлж байгаа “Допингүй эсрэг үндэсний хяналт” төслийн хүрээнд үндэсний бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. 2017 оны арванхоёрдугаар сард нийт 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон юм. Дээрх бөхчүүд ‘А’ сорьцын хариуг хүлээн зөвшөөрсөн бол нэг бөх ‘В’ сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ өгсөн байна.

Дашрамд дуулгахад, Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит 8-р ‘ИХ ЭЕ’ ирэх бямба гаригт болох бөгөөд бэлтгэл ажлыг хийж байгаа аж. ‘ИХ ЭЕ’-д 10 аварга, 14 арслан, 10 гарьд, 27 заан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн улсын харцага, начин, аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн төлөөлөл журмын дагуу сонгогдон оролцоно. Үүнээс гадна 21 аймгаас нийт 42 төлөөлөгч сонгогдон оролцох юм байна. 

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-20 66.181.186.137

ГЭМТСАН ТОХИОЛДОЛД УУХ ЭМИЙГ НЬ НЭР УСЫГ НЬ ТОДОРОЙ ЗААЖ ӨГМӨӨР ПМ .

Avatar

Зочин 2018-03-20 202.21.105.13

шийтгэл чанга байна. Эхлээд 6 сар хориглоод бусдад нь сургамж болгох, дараа нь 1 жил, болгох мэтээр чангалах хэрэгтэй. 2 жил бол хатуу байна.

Avatar

zochin 2018-03-20 64.119.24.21

Dash min yah gej Monurany ner deer barildah bolov doo Naranhuugiin bohir mungu chamd hereggui bsan yumdaa Gaitai yum Odoo Naranhuu chinii umnuus Nyamdorj nart avilga uguud guihgui l bgaa bizdee

Avatar

Зочин 2018-03-20 182.160.3.68

Ө.Бат-оршихын Гарьд цолыг хураах хэрэгтэй,энэ дөрвөд эм хэрэглэж үзүүрлэсэн байна ш дээ .Шившиг. арай ахиад өмд шаачихсан биш биз ?

Avatar

Зөв шийдвэр байна 2018-03-20 66.181.185.80

Зөв шийдвэр байна. ДАШыг энэ жил цол ахих болов уу гэж харж байсан талаар боллоо. Бусад нь яах вэ.Би энэ өвлийн олимпоор Оросын биатлонч Шипулин, цаначин Уствюгов нарыг харах гээд чадсангүй. Гайтай допингоос тамирчид төдийгүй үзэгчид хохирдог юм байна шүү.

Avatar

Дэлхий нийтээрээ допингийн эсрэг хатуу тэмцэж байна. 2018-03-20 66.181.185.80

Дэлхий нийтээрээ допингийн эсрэг хатуу тэмцэж байхад Монгол мөн л хатуу тэмцэх ёстой.Зөв шийдвэр байна.Хувь хүний эрүүл мэндээс эхлээд шударга бусаар даваа авч цол авах гэх мэт олон сөрөг зүйл энэ допингоос л болж байгаа юм. Ах нар допингийн эсрэг тэмцэхгүй байж байгаад хэдэн тамирчнаа хохироод дууслаа шүү дээ.

Avatar

Зочин 2018-03-20 202.179.24.39

Шийтгэл чанга байж л нийгэм цэвэршинэ Шударга ёс ч дэлгэрэх

Avatar

Зочин 2018-03-20 103.229.122.140

Үндэсний бөх бүх шатандаа допингийн төрлийн эм тариа хэрэглэдэг нь нууц бишээ ямар сайндаа л ритаболил тариаг сумын заануудын тариа гэж нэрлэж жин тропинг гэу тариаг улсын начин горилж байгаа нь хийдэг гээд үнэ ханшнаасаа шалтгаалж нэрлэсэн явган яриа байдаг шүү

Avatar

Х.Баянмөнх аварга нь байна 2018-03-20 103.229.123.171

Үнэндээ аварга нь энэ Нямдорж, Данзан нарын нөкдийн үйл кэргийг үргэлж дэмждэг күн Миний малгайг кар ямар сүрлэг сайкан байна. Энэ хоёрын л ачаар ийм каана ч гоё карагддаг малгайтай болсон күн би. Даанч миний тойрон күрээлэгч күүкдүүд намайг суулгахгүй юм. Та бидний өмнө бай.тэкэхгүй бол бид жулдаад байна гэдэг. Жишээ нь Мөнк-эрдэнэ арслан би аварга болмоор байна, энэ бөкийн холбооныхон болгохгүй нь гэнэ. Дуламсүрэн би бөкийн холбооны дэд тэргүүнийг хөнкхөөн хийнэ гэнэ. Тэр шүлэг бичдэг чинь аан Күүрэлбаатар. Аварга минь би одоо нэг том албан тушаалтай болокгүй бол көгширлөө гэнэ. Эдлэн дээр ч тайван кэвтүүлэхгүй, өдөр шөнөгүй утасдаад өглөө оройгүй давкиж ирээд кэцүү. түүнээс биш би Бөкийн холбоо, бөкийн өргөөнд шунах шуналгүй болсон күн

Avatar

Цолыг нь хураа 2018-03-20 202.72.245.207

ЦОЛЫГ НЬ ХУРАА

Avatar

зочин 2018-03-20 66.181.166.196

хоёрхон жил багадаж байгаа юм биш үү, доод тал нь 5 жил баймаар юм

Avatar

ЗОЧИН 2018-03-20 124.158.124.169

Наад уханаас чин ухаан биш хэрүүл л гарна

Avatar

ЗОЧИН 2018-03-20 124.158.124.169

АРХИА УУГААД ХИЙХ АЖИЛГЙ ЯАВСНААС БАРИЛДАЖ АМЬДАРСАН НЬ ДЭЭРГҮЙ ЮУ

Avatar

зочин 2018-03-20 124.158.124.169

Нямдоржоо болиоч наадуул чин ноцолдож л амьдардаг хүмүүсийг юун урт хугацаагаар хасдагийм Японий сумо допинг хоргилдоггүй яагаад гэдгийг яадахдаа бодох ухаан алга уу

Avatar

зочин 2018-03-20 64.119.21.149

морь зовоож , нүцгэн ноцолдлоо гээд ,монгол хөгжсөн үе хаана байгаа юмбэ,,монголдоо баялаг бүтээж л хөгжих байх даа,,,,,,,

Avatar

Сүх 2018-03-20

Даш л хайран бн. Бусад нь ч яахав.

Avatar

Зочин 2018-03-20 66.181.185.25

SHIITGEL NI BAGADSAN BAYNA , 4 JIL BOLGO , ZUGEER NAYRAAD ZAWAARCH CHADAKHGUY BAS DOPING ,

Avatar

busad 2018-03-20 43.228.129.131

busad bainga heregledeg geed baigaa buhchuud yaj argalaad bnaa.

Avatar

зочин 2018-03-20 66.181.179.251

5-н жилээр хас хугацаа нь бага байна шудрагаар барилдаж чадахгүй бол больцгоо Баторших нэг л өөр байсан юмаа юм үнэнээрээ гарна гэж цаг сайхан болжээ.

Avatar

44 2018-03-20 182.160.5.45

[Хориотой Үг] минь баярлах боллогүй шү

Avatar

Zochin 2018-03-20 112.72.11.110

Буруу юм хийснийг зөвтгөх өмгөөлөх бурууг бусдад тохох гэдэг зангаасаа салцгааяаа

Avatar

Zochin 2018-03-20 112.72.11.110

Буруу юм хийснийг зөвтгөх өмгөөлөх бурууг бусдад тохох гэдэг зангаасаа салцгааяаа

Avatar

Зочин 2018-03-20 202.9.43.209

Ер нь Монгол үндэсний бөх нь их спорт гэхээсээ илүүтэй соёл, уламжлалтай илүү холбоотой санагддаг. Орчин үеийн их спортын допинги йн хяналт чинь их нарийн, бараг аптекаас антибиотик аваад уухад л шинжилгээнд бүдрэхээр байгаа. Манай бөхийн Холбооны хэсэг нөхдүүд "Допингийн шинжилгээ" гэдэг юм дүрмэндээ оруулчихаад, тэр нь бөхийн спортоо хөгжүүлэх, бөхчүүдээ хамгаалахад биш, таалагдахгүй бөхөө шантаажлах хэрэглүүр болчихоод байна уу гэж харагддаг. Ер нь Бөхийн холбоо өөрөө Монголд орж ирж байгаа эмнүүдийг хэрэглэж болно, болохгүй гэдэг талаас нь бөхчүүддээ сурталчилгаа таниулга хир их хийдэг юм бол.

Avatar

Зочин 2018-03-20 150.129.143.38

Тэгвэл допин хэрэглэсэн баячуудын хурдан морьдийн уралдах эрхийг хас. Яагаад гэвэл монголд морь бөх хоёроос эрхэм юм гэж үгүй болтол шагнаж байлаж, донгиорч [Хориотой Үг] нь газар авсан шүү. Энэ солиорлыг хэдэн хүн монгол соёл гэж тэнэгэрдгээ ч болих цаг нь болсон. Гайхмаар биш юмыг гайхамшиг юм шигээр сурталдахад даган навсганах нь хөгжил биш

Avatar

С.Мөнх 2018-03-20 124.158.90.7

ТББ хүний эрхэнд арай дэндүү халдаж байна. Жилд тэд барилд гээд заадаг. Тэгэхгүй бол төрийн наадамд барилдуулахгүй гэдэг. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаа залуучууд эр зориг гаргаад барилдахаар гэнэт шинжилгээ аваад эрхийг нь урт хугацаагаар хасдаг. Энэ залуучууд барилдаад бэртэл гэмтэл авбал эмчилгээ хийлгэж болохгүй юмуу. Эсвэл барилдах эрхээ хасуулах юмуу. Харин төрийн наадмынхаа өмнө шинжилгээ аваад барилдуулж байгаач

Avatar

С.Мөнх 2018-03-20 124.158.90.7

Арай их хугацаа байна. Үйлчилгээний үр дүнг нь дахин шинжлээд энэ жил барилдуулж болохгүй юу. Ер анхаарах асуудал л даа. 2 жил арай их байна. Бат-Орших гарьдыг төрийн түрүү бөхөөр тодрохыг бусад залуучуудыг цолоо ахиулахыг ард түмэн хүлээж байна. Эргэж хараач, шийдвэрээ

Avatar

Зочин 2018-03-20 27.123.214.120

За. Бат -Орших минь . Цолоо хураагаагүй нь их юм .

Avatar

Зочин. 2018-03-20 202.21.113.226

Шүүхийн шийдвэрээс харахад энэ нөхдүүд бөхчүүдтэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах эрх байхгүй байна лээ. Төрийн бус байгууллага хуулиар эрх олгогдоогүй байхад хүний барилдах эрхийг хасах эрхгүй шүү. Сэргээшийн эсрэг тэмцэх нь зөв. Ийм аргаар биш. Зөвхөн хуулийн дагуу ажиллах хэрэгтэй.

Avatar

zochin 2018-03-20 64.119.24.21

Arai oligtoi hediig n hohirooj bgaa yum bna l daa Nyamdorj Danzand avilga bagadsan yum bolov uu daa

Avatar

Зочин 2018-03-20 103.26.193.141

ЯМАР ИХ СПОРТ БИШ НЭГ ҮНДЭСТНИЙ ЗАН ҮЙЛ , НАЙРАА НЭРТЭЙ ЖҮЖИГ БИЗДЭЭ АРАЙ ЧАНГАДАЖИЙНАА .

Avatar

Xfhnh 2018-03-20 150.129.142.150

Bohiin holbooniihond ovchin tusahgui baihiig chin harnaa. Hunii zovlongoor show hiisen humuus oodlohgui dee

Avatar

kkk 2018-03-20 202.21.116.2

ovchin tussan gej hudlaa yariad yahav dee. 12 sard uusan emnii noloo 7 sar hurtel biyed uldlee yu. doping hereglehee bolichih.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж