П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан | News.MN

П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Морин уралдаан: "Дүнжингарав-2018"

П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

П.Сэргэлэн: Соёолон морьд эргэхэд гэгээтэй байсан

Монголын морин спорт уяачдын холбооноос “Дүнжингарав 2018” төвийн бүсийн хаврын хурдан морины уралдааны талаар өчигдөр (2018.03.20) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын морин спорт, уяачдын холбооны нарийн нарийн бичгийн дарга П.Сэргэлэн сэтгүүлчдийн асуултанд хариулсныг хүргэж байна.


300 ГАРУЙ ХҮҮХЭД БҮГД 12 НАСНААС ДЭЭШ БАЙСАН

-Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт яагаад зохион байгуулахаар болов? Засгийн газрын тогтоол гарсан уу?

-Энэ уралдаанд зориулсан Засгийн газрын тогтоол гараагүй. 2002 оноос эхлэн хурдан морины хаврын уралдааныг “Дүнжингарав” нэртэйгээр зохион байгуулж ирсэн. Энэ жил 2018 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн холбооны тэргүүлэгчдийн хурлаар Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулахаар болсон. Засгийн газрын тогтоол гараагүй бөгөөд Монголын морин спорт уяачдын холбоо гуравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү уралдааны нэг онцлог нь хаврын уралдаанд 12-с дээш насны хүүхдийг уралдуулах Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлсэн байгаа. Уралдааны бүртгэлийг Баянтал суманд Гэр бүл, хүүхэд хөгжлийн төв, Хүний эрхийн комиссын хяналт дор комиссын гишүүд хийсэн бөгөөд бичиг баримтыг нь нарийн шалгасан байгаа. Зарим хүүхдийн бичиг баримт дутуу байсан учраас шөнө хүртэл үргэлжилсэн. Уралдаанч хүүхдүүдийн хурууны хээг авч бүртгэлийг баталгаажуулахад 300 гаруй хүүхэд бүгд 12 наснаас дээш байсан.

-Энэ уралдаанд 12-с дээш насны хүүхэд хурдан морь уралдана гэсэн журмыг баримталсан байна. Гэтэл бэртсэн хүүхдийн насыг 11 гээд байдаг?

-Өмнө нь Үндэсний их баяр наадмын хуулиар бол 7-с дээш насны хүүхэд хурдан морь унадаг байсан. Тэгвэл энэ удаа 12-с дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулна гэсэн Засгийн газрын тогтоолыг хатуу баримталсан байгаа. Уралдааны өмнө хүүхдүүдийг дахин үзэж, насны байдлыг нягталсан. Үүнд хүүхдийн эрхийн байгууллага маш идэвхтэй ажиллаж, 12-с доош насны хүүхдийг уралдуулахгүй авч үлдсэн.

-Шөнийн цагаар уралдаан болсныг тайлбарлаж өгөхгүй юу?

-Үүнд тайлбар хүргэе. Хаврын уралдаан азарга, их нас, соёолон болон эрлийз дээд нас гэсэн ангилалд болсон. Соёолон насны морьдын уралдаан хамгийн сүүлд болдог. Үүний өмнө их насны уралдаан болж, зөвшөөрөлгүй олон машин дагасан. Үүнээс болж, маш их тоос гарч үзэгдэх орчинд нөлөөлсөн. Баянтал сум цасгүй хуурай байлаа. Тиймээс соёолон насны уралдааныг маргааш нь зохион байгуулахыг үзсэн ч уяачид үүнийг эсэргүүцсэн. Энд тэндээс ирсэн уяачид хоноглохоос эхлээд хэцүү байна гэх олон тайлбарыг хэлсэн. Ингээд 17.30 цагийн үед соёолон морьд барианаас гарааны зурхай руу хөдөлсөн. Уралдаан талдаа орох үед бүрэнхий болчихсон. Ийм л нөхцөл байдалтай уралдаан болсон. Унаач хүүхдийг дахин шалгах гээд комиссын хувьд хяналт хийх маш их ажил байсан. Хамгийн хүндрэлтэй нь зөвшөөрөлгүй машин олон байснаас асуудал гарсан. Маш олон үзэгчид байсан. Морьд барианд ороход 18.30 цаг болж байсан. Энэ жил нар эрт жаргасан. Уяачдынхаа шаардлагаар нартай үед уралдааныг амжуулах гэж хичээсэн байгаа.

-Хэчнээн хүүхэд унаж, бэртсэн бэ?

-Нийт 304 хүүхэд уралдааны морь унасан гэж бүртгэгдсэн. 16 хүүхэд мориноос унасан. Үүнд эрлийз дээд насанд хоёр хүүхэд, азарганд гурван хүүхэд унасан. Хамгийн олон буюу их насны уралдаанд есөн хүүхэд унасан байгаа.

Орой болсон соёолонгийн уралдааны үеэр гурван хүүхэд унасан ч бэртэж гэмтээгүй. Харин азарганы уралдааны үеэр унасан хүүхэд тархиндаа гэмтэл авч Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж, өчигдөр гарсан. Баянтал суманд бүх унасан хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Нэг л хүүхдийг Улаанбаатар явуулсан. Бусад хүүхдүүд гайгүй байсан болохоор аав, ээжид нь өгсөн байгаа.

УЯАЧДЫН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРЛЫГ ХУРАЛДУУЛЖ, ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ЯРИЛЦАНА

-Уралдааны үеэр мориноос хүүхэд унасан гэдэг дээр ямар тайлбар хэлэх вэ? Мөн олон машин байсан нь тоос гаргах нөхцөлийг бүрдүүлжээ?

-Хаврын уралдаанаас “Дүнжингарав” уралдаан чансаа өндөр байдаг. 2002 оноос эхлэн зохиогдож байгаа энэ уралдаанд өмнө нь хүүхэд унаж, бэртэх тохиолдол гарч байгаагүй. Уралдааны үеэр морь унасан бичлэг сошиалд их явдаг. Энэ нь Өвөрмонголд болсон уралдааны үеэр болсон хэрэг юм. Үүнийг “Дүнжингарав” уралдааны үеэр болсон гэж андуурах нь олон болсон. Өмнөх хаврын “Дүнжингарав” уралдаан Засгийн газрын тогтоолтой болдог байсан болохоор цагдаа, цэргийн хүчийг олон тоогоор хамруулж оролцдог байсан. 500-600 цагдаа хамгаалалт авч байж зөвшөөрөлгүй машиныг хорьдог байлаа. Жилдээ ганц болдог энэ уралдааныг үзэх үзэгчид олон болсон учраас үзэгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэмэлт хүч авдаг байсан. Уралдааны санхүүжилтийг уяачид өөрсдөө гаргадаг.

-Мориноос унаж, тархиндаа гэмтэл авсан хүүхэд эмнэлгээс гарсан гэж байна гэсэн? Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Сүүлийн мэдээллээр тархиндаа доргилт аваад эмнэлгээс гарсан гэж байгаа хүүхэд 11 настай байсан гэдэг мэдээллийг өглөө. Бүртгэл хийлгэхдээ 12 настай гэж бүртгүүлээд уралдахдаа 11 настай гэж бүртгүүлсэн байна. Үүнийг бид өчигдөр мэдлээ. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд улсын их баяр наадмын үеэр морь унаж байгаад бэртсэн хүүхэд Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Харин саяны уралдааны үеэр мориноос унаж, тархиндаа бэртэл аван хагалгаанд орсон хүүхэд эмнэлгээс гарах бичгээ авчихсан байгаа. Тэгэхээр үүнийг сайн ялгаж, зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Уяачдын холбооны тэргүүлэгчдийн хурлыг хуралдуулж, хариуцлагын асуудлыг ярилцана.

-“Дүнжингарав” уралдааныг УИХ-ын дарга М.Энхболдын зөвшөөрөлтэй болсон гэж мэдээлэл гараад байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?

-Холбооны ерөнхийлөгч М.Энхболд энэ үед гадаадад томилолттой явж байсан. Уралдааны зохион байгуулалтын ажилд оролцоогүй. Холбооны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн, комиссын гишүүд гээд 35 хүн, үүнээс гадна орон нутгийн төлөөлөл нэгдэн уралдааныг зохион байгуулсан байгаа.

-Ерөнхий сайд уралдаан зохион байгуулсан комиссын баг хариуцлага хүлээх ёстой гэсэн байгаа. Уралдааныг зохион байгуулагчид ямар хариуцлага хүлээх вэ?

-Засгийн газар хурдан морины уралдааныг хий гэсэн тогтоол гаргаагүй. Үүнийг уяачдын холбоо сүүлийн 16 жилийн энэхүү уралдааныг зохион байгуулсны дагуу хийсэн байгаа. Мөн үүнд уяачид, үзэгчид энэ уралдааныг хүсдэг учраас зохион байгуулсан. Бидний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Ганц бидний бодож байгаа зүйл бол хүүхдийн аюулгүй байдал юм.

УРАЛДААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХАРИУЦЛАГЫГ БИД БҮРЭН ХҮЛЭЭНЭ

-Нийгэмд байнга шүүмжлэл байсаар байхад уралдааныг зохион байгуулсаар байх уу? Хүүхэд мориноос унаж, бэртэх нь их боллоо. Иргэдийн зүгээс хурдан морины уралдааныг эсэргүүцэж байна. Заавал хаврын уралдааныг хийх ёстой юм уу. Хэрвээ уралдаан боллоо гэхэд тухайн газарт хэр их ашигтай үр нөлөө байдаг вэ?

-Урьд нь хавар болохоор Монгол орны өнцөг булан бүрт уралдаан болдог байсан шүү дээ. Аваргын, малчны мялаалгаас эхлээд энд тэндгүй замбараагүй уралдаан болдог байлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо гэсэн байгууллага гараад өмнө байсан олон зүйл эмх цэгцтэй болсон. Жилд болж буй олон уралдааныг цөөлсөн.

Хурдан морины уралдааныг хувь хүн, соёл талаас нь авч үзэх ёстой. Уяачдын эргэн тойронд 30-40 мянган ажлын байр бий болдог. Морины үйлдвэрлэл явагдаж, маш олон хүн ажилтай болдог. Мөн нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа ажлууд ч бий.

Саяны уралдааны үеэр тухайн орон нутгийн 60 гаруй өрхийг орон гэртэй болголоо. Уралдаан болж байгаа газарт орлого багатай ард иргэдийг малжуулах ажлыг хийж байна. Уралдаанч хүүхдийн боловсролын асуудалд анхаарах гээд нийгэм рүү чиглэсэн олон ажлуудыг хийж байгаа. Энэ бол зөвхөн морь уралдуулаад зугаацах асуудал биш. Монгол Улс 300 гаруй мянган малчинтай. Үүний 120 мянган малчин-уяачтай байна. Энэ улсуудын ихэнх нь малаа хариулж явдаг малчид байдаг. Тиймээс энэ уралдаан тэдний амьдралд хэрэгтэй учраас бид зохион байгуулсан. Харин цаашид тэдний амьдралд хэрэгтэй, хууль эрхзүйн орчныг сайжруулах гээд ярилцах зүйл их байгаа. Зөвшөөрөлгүй болдог уралдаанд зөрчил гардаг. Бид үүнийг цэгцлэхийн тулд ажиллаж байна. Уяачид, малчдын хөдөлмөрийг үнэлэх гээд хийх зүйл их байгаа.

-Хүүхдийн хувцасны хамгаалалт хэр байсан бэ?

Хаврын “Дүнжингарав” уралдааны үеэр хүүхдийн эрхийн байгууллага очиж, сайн ажилласан байгаа. Хүүхэд бүрийн хамгаалалтын хувцсыг шалгасан. 12-с доош насны хүүхэд уралдах вий гэж хяналтыг сайн хийсэн. Бүрэн хяналт байсан. Хүүхэд бүрийн хамгаалалтын хувцас шалгаж, насыг тулган уралдаанд гаргасан байгаа.

-Хүүхдийн эрхийг зөрчин байж уралдаан зохион байгуулах шаардлага байна уу?

-Их хүнд асуулт байна. Монголын малчид, уяачдыг морио унаж, морио уралдуулж болохгүй гэсэн шийдвэр байж болохгүй байх. Харин уралдуулахдаа зөв зохион байгуулж, хамгаалалтын хувцсыг сайн өмсгөж, Засгийн газрын тогтоол болох 12-с доош насны хүүхдийг хурдан морины уралдаанд гаргахгүй гэсэн журмыг баримтлах нь зүйтэй байх. Энэ удаа Засгийн газрын тогтоол гараагүй, цагдаагийн хүч хүрэлцээгүй ийм тохиолдол гарлаа. Дээр нь манай үзэгчдийн ёс зүй ямар байгаа нь харагдсан. Тоос шороо их байгаа үед анхааруулга өгсөөр байтал машинтай давхин тоос гаргах нь хамгийн их хүндрэл байсныг дахин хэлмээр байна. Цасгүй, дулаан газар “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахыг хүссэн учраас Говьсүмбэр аймгийн Баянтал сумыг сонгосон.

-Уралдаан хийх болсон нь уяачдын буруу, орой болсон нь нарын буруу, машин орж ирээд тоос гаргасан нь үзэгчдийн буруу гэж хэллээ. Комиссын зүгээс ийм байдал гаргахгүйн тулд хариуцан ажилласан гэж харж байна?

-Бид зовлон, жаргалаа ярилаа. Түүнээс уралдаан зарласан нь уяачдын буруу, нар хурдан жаргасан нь нарны буруу гэж ярихгүй. Энэ уралдааны зохион байгуулалтын хариуцлагыг бид бүрэн хүлээнэ. Хариуцлагаас зугтах зүйл байхгүй. Монгол Улсад хэдэн зуунаар уралдааныг хийж ирсэн. Нэг ч хүн уралдааныг будилаантай болгочихъё гэж бодож байгаагүй. Энэ удаа үнэхээр санаанд оромгүй тоостой боллоо. Уралдааны комиссоос найман машинд дагах эрх өгсөн ч түүнээс илүү олон машин дагалаа. Цагдаагийн газрын өгсөн мэдээллээр 40 мянган хүн үзсэн байна. Тэгэхээр ард иргэд энэ уралдааныг хүсэн хүлээдэг болжээ. Олон нийт “Дүнжингарав” уралдааныг хүлээдэг болсон нь харагдлаа.

 

 

64 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

l***r 2018-03-20 58.143.165.4

Nadaas dor sogtuu morin tolgoitoi l******d bdag uym bna golognuudiin tolgoi deeguur ter moriig n davhiul 120 myangan malchin huuhdiin tsus uudag vamfir aytai l snaaj bna tsanadeleg lhamsuren chi 3 l vamfir bj

Avatar

Зочин 2018-03-20 122.201.21.125

Чи болио чээ. Хариуцлага хүлээгээд наанаасаа зайлж үз

Avatar

zochin 2018-03-20 202.179.27.161

Mori ergehed gegeetei baisan gedeg oguulber yamar teneg ve, yamar baga angiin huuhed aavdaa um yarij baigaa bishdee..Er ni hogiin uraldaan boloodoo. Dagah mashin gedeg balai umiig bolimoor umdoo,tsagdaa, turgen geed l bolooshtee.

Avatar

Энэ муу шаар 2018-03-20 122.201.24.125

Энэ шаар тэр уралдааныг явуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг юм билээ.

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.179

Уучлалт гуйгаад, ахиж ийм алдаа гаргахгүй гэдгээ амлаад, бэртсэн хүүхдүүдийг эрүүл мэндийг хариуцаад явбал дээр дээ ядаж.

Avatar

ИРГЭН 2018-03-20 150.129.143.236

Энэ эргүүгийн хэлж байгаа үгийг ээ….Ийм мангаруудад хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэйш дээ…Бас нөгөө том том юм яриад явдаг Хүний эрхийн Бямбадорж гэгч орангутан сармагчин хаана элэнцгээ хийж явна вэ…Тэр зөнөгийг тэтгэвэрт нь хөөж гаргавал тааарна………

Avatar

Нус гэж 2018-03-20 202.72.245.207

МЭЛГЭРИЙН БООЛУУД ДАНДАА ИЙМ [Хориотой Үг] ТЭНЭГ ГАЛЗУУ СОЛИОТОЙ БАЙХ ЮМ АА

Avatar

зочин 2018-03-20 66.181.166.196

худлаа биеээ өмөөрч олон долоон юм донгосоод, өөрөөр нь тэр морийг нь унуулах юмсан, яаж нусаа хацартаа наах бол

Avatar

Зочин 2018-03-20 202.179.25.243

Өөрийнхөө бурууг хүлээж чадахгүй байж, байгаль дэлхий, бусад ард түмэнд бүү чих, зоригтойгоор бидний буруу гэж хэлж чадахгүй, хулчигарсан новшнууд, төр нь харицлага тооцох хэрэгтэй, ийм юманд харицлага тооцож чадахгүй бол төр байгаад яах юм

Avatar

Zochin 2018-03-20 202.55.180.182

Enhboldiig doloogch bhaa bolison shdee ene hun. Ter hunees urvasan. Odoo hurelsuhiig dolooj bgaa.

Avatar

Zochin 2018-03-20 202.55.180.182

Sergelen segsruuljdee huurhii. Saidiin suudlaasaa multraad hurelsuh jenko 2-lu urvasan. Enkold ah teriig medelguidee. Yum negeer duusah bish yostoi hariuga goyo avlaadaa. Boloogui ee sergeleeen odoo suudlaas chin avch hayna. Urvagch baih iim ayultai bgaam shdee.

Avatar

Зочин 2018-03-20

буудаач

Avatar

Зочин 2018-03-20

МЭнхболдын багс долоогч

Avatar

Зочин 2018-03-20

энэ хулгайчийг өөртйг нь дөрөөнд нь чиргүүлье .хүүхдээр нь морь унуул шуналынхаа төлөө хүүхдүүд тамлагч

Avatar

ТӨРИЙГ БУЗАРЛААД МОРИЙГ Ч БУЗАРЛААД ЯВАХЫМ. 2018-03-20 202.179.25.241

ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХДӨӨ САЙН. НЭГ ЮМ ОЙЛГО. СЭРГЭЛЭН ХЭН МИНЬ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОХООР ШИЙДЭЭД ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ЗҮТГЭХ БОЛ МОРЬ УЯХАА БОЛЬ. ЭСВЭЛ МОРЬ МАЛД ХАЙРТАЙ ДУРТАЙ БОЛ МОРИО УЯ. ЗҮГТЭЭ ЗАЙЛААД ӨГ ГЭСЭН ҮГ. ЁС ЗҮЙН АСУУДАЛ ШД.

Avatar

Зочин 2018-03-20 103.26.193.79

Хөгийн [Хориотой Үг]

Avatar

Зочин 2018-03-20 103.57.95.75

Олон улсын хүний эрхийн хороонд хүсэлт гаргачих хэлтэй усьай хүн байна уу.Манай улс төрийн өндөр дээд тушаалтнууд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлээд байна аа.Хариу арга хэмжээ авч өгөөч ээ гээд.Олон улсад нэр хүндийг нь унагаах хэрэгтэй

Avatar

зочин 2018-03-20 203.91.116.222

Энэмуу луйварчин юу гэж арьсаа хамгаалаад гоншигоноод байна аа, Тэр гэмтэж бэртсэн хүүхдүүдийг өрөвдөх сэтгэл алга аа,

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.96

Арьсаа хамгаалсан дурак морь хvvхэд зовоогоол?????

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.96

Арьсаа хамгаалсан дурак морь хvvхэд зовоогоол?????

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.96

Арьсаа хамгаалсан дурак морь хvvхэд зовоогоол?????

Avatar

pkxny 2018-03-20 203.91.118.180

дараа жилийн шөнөжингарав хэдэн сард болох бол……..??????

Avatar

Teneg 2018-03-20 103.57.92.23

Өөрийхөө ач хүүхдээр унуулаад уралдуулаад үз. Мал

Avatar

зочин 2018-03-20

Хөөе эрхэмээ морин уралдаан 1990-ээд оныг хүртэл өвөл хийдэггүй байсан.та нар л гараад ийм арга хэмжээ зохион байгуулдаг болсон шүүдээ.Чи бол цаашидч энэ арга хэмжээг зохион байгуулна гээд байгаа юм биздээ.Нэг юмуу хэдэн хүүхдийн аминд хүрч байж л зогсоох юмуу

Avatar

зочин 2018-03-20 182.160.1.214

Зөвхөн наадмаар зун цагтаа уралдаж, бусад уралдааныг зогсооё. Хөлсөө гоожуулсан хөдөөний [Хориотой Үг] эрчүүдн зугаа

Avatar

zochin 2018-03-20 66.181.181.147

Morinoos doloon dor morinii holbootoi um baina.ene holboog taraah hegertei.ed nartai ed nargui bolood l baisan um.boloh ch bolno.

Avatar

Зочин 2018-03-20 202.180.218.40

Хурдан мориний уралдааныг жилд ганцхан удаа улсын наадмаар зохион байгуулдаг болгохын төлөө Хүний эрхийн комисс, хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд, нийт Монголын иргэд хамтарч тэмцэх хэрэгтэй. Урд нь жилд ганц уралдаж болоод байсан юм чинь одоо яагаад болохгүй гэж. Эхнэртээ ар гэрийнхээ бүх ажлыг даалгаж хаяаад хаваржин,зунжин, намаржин наадам хэсээд явдаг уяач-малчин тоймоо алдлаа. Эрийн гурван наадам гэж гоё нэрлэсэн мөртлөө хамгийн хурдан, омголон морьдоо айлын балчир хүүхдээр унуулаад амь нас, эрүүл мэндий нь хохироож суухаасаа ичдэггүй энэ уяачид уг нь өөрсдөө үр хүүхэдтэй аав хүмүүс шүү дээ. М.Энхболд, П.Сэргэлэн та нар Монгол хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө тэмцэх ёстой байтлаа эсрэгээр нь явж байдаг та нарыг х****л идэж далд оруулайсаа.

Avatar

UYACH 2018-03-20 66.181.169.114

SAIHAN HUDALAA SHAAJ BNA

Avatar

Зочин 2018-03-20 202.179.26.2

huuhduud uraldana geed uilaad uyavhid uurlaad bsn gesen uu

Avatar

адуучин уяач 2018-03-20 202.131.236.250

эрийн жудагтай, ухамсартай, ард түмэн өв соёл дээдэлж, малгай цолны төлөө явахаа больё.

Avatar

Ezengui tur! 2018-03-20 27.123.212.137

Ene ulsad China zasag tur khuuli tsaaz gej baina uu! Neg muu kholboo duraaraa shiideed. Khurelsukhee ajlaa khiivel khiisen shig khii. Esvel boli! Chinggis khaan mini baisan ch boloosoi!!!

Avatar

адуучин уяач 2018-03-20 202.131.236.250

Допинг хэрэглэсэн бөхчүүдийн эрхийг 2 жилээр хассан байна. Уралдаан будилуулсан Монгол адуунд эрлийзээ уралдуулсан уяачдын морь уралдуулах эрхийг 1-3 жилээр хасах, цолыг хураах, тэдгээрийг дэмжсэн эрх бүхий ММСУХ-ы удирдах зөвлөлийн гишүүдийг албан тушаалаас түдгэлзүүлэх зэргээр морин уралдааны дүрэм, журманд өөрчлөлт оруулж дагаж мөрдөх шаардлагатай. Тэгж байж л сайхан Монгол өв соёл уламжлагдан үлдэнэ. Монголчууд аа… Уяачид аа… Шударга сайхан морио уралдуулж, наадацгаая.

Avatar

Зочин 2018-03-20 202.9.43.48

Хүүхдээ морь унуулж эрүүл мэндийг нь эрсдэлд оруулдаг эцэг эхчүүдийг л гайхаад байдаг юм.

Avatar

zochin 2018-03-20 43.242.243.12

Ta nar bugd ogtsor.Sergeleen odoo bolno.Yumand hemjee bii.Bitgii hudlaa malchdiin ner bari.

Avatar

Зочин 2018-03-20 202.21.117.194

Барилгын дэд сайд энд юу хийж яваа юм?

Avatar

Зочин 2018-03-20 202.9.43.48

Энэ жил нар эрт жаргасан гэнээ. Юу гэж ойлгохуу? Түрүү жил тэр өдөр нь нар их л оройжаргасан юм байх даа. Ингэж худлаа ярьж болохуу

Avatar

Зочин 2018-03-20 66.181.185.122

М.Энхболдын хар мөнгийг угаадаг энэ этгээдийг эзэнтэй нь огцруулах хэрэгтэй арай дэндэж байна

Avatar

Зочин 2018-03-20 202.9.42.206

энэ солиотыг галзуугийн эмнэлэгт гэж байдаг бол тэнд хэвтүүлж монголчуудад буян болно уу, за даа монголчууд нь ч энэнтэйгээ таарсан амьтас байлгүй

Avatar

Harvey Weinstein 2018-03-20 112.72.8.2

tanai uher mongolchuud songoson darga nar n ch dee…

Avatar

Zochin 2018-03-20 64.119.26.51

Ene bas ymar novshn garaad irvee zailuul jinhene shiidtsen hudalch bna

Avatar

Зочин 2018-03-20 59.153.113.113

Өөрсдөө морио унаад уралд л даа, хүний хүүхдүүдийг битгий гэмтээгээд байгаач. Та нар наад [Хориотой Үг] хурлийз ямар ч гэнүү морио өөрсдөө унаад өдөр, шөнө, өвөл зун хэдийдээ уралдах чинь хамаа алга. Хүүхэд тамлахаа л больчихоочээ.

Avatar

Зочин 2018-03-20 64.119.18.41

энэ адсага өөрөө морь унаад машин мөргөөд үзвэл тэр хүүхдийн зовлон бидний уур хилэнг ойлгох байх

Avatar

Зочин 2018-03-20 64.119.18.41

Ийм юмнуудаас болоод улс орон хөгжихгүй байна гэгээтэй байсан ч гэх шиг эхлэхэд байсан гэгээ төгсөхөд харанхуй болно гэдгийг л ойлгож ухаж чадахгүй аалзнууд төрд гараад самарч байнаа хүн ардыг мад амьтныг. Бөөн хар авилга авчихсан байхыг ч үгүйсгэхгүй

Avatar

Зочин 2018-03-20 202.131.236.170

Энэ пээдгэр нөхрөөр ХААХҮ-ийн сайд хийлгэхээр манай улс дампууралгүй яахав дээ.

Avatar

Зочин 2018-03-20 202.70.34.70

УЛС ТӨРИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ ВЭ? БИ Л ЛАВ ДҮНЖИНГАРАВ УРАЛДААНЫГ ХҮЛЭЭГЭЭГҮЙ. ТИЙМ ДУРТАЙ БОЛ УЯЧИД НЬ ӨӨРСДӨӨ МОРДООД СЭРГЭЛЭН САЙД ТА Ч ГЭСЭН МОРИО УНААД УРАЛДАЖ БОЛНО. ТЭГЭЭД ҮХНЭ ҮҮ ӨНХӨРНӨ ҮҮ БИДЭНД ХАМААГҮЙ.

Avatar

ИРГЭН 2018-03-20 150.129.143.236

Нялх хүүхдүүдийн амиар дэнчин тавьж, догшин адгуус уралдуулж таашаал авдаг ГAЖ ДOHTOН та нарыг үзэн ядаж байна. Та нар хүүхэд хүчинддэг этгээдүүдээс ялгаа алга….Тийм л их уралдах дур чинь хүрээд байвал өөрсдөө тэр морьдоо унаад, малгайныхаа бүч гүзээ хоёроо газар чирээд, унаж үхээд уралдаж байхгүй юу цаашаа….Та нарын дэргэд хүүхдүүд Монголын эрдэнэ, харинн та нар удахгүй үхэх зөнөгүүд шү дээ…………..

Avatar

????? 2018-03-20 202.72.245.122

ийм л хүн ХХААХҮЯ-ны сайд хийж байсан гэж бодохоор хэлэх ч үг алга, албан тугаалын шантаажчин Ө.Энхтүвшингийн гаргасан ЗГ-ын тогтоол, 12 нас заасан нь буруу болохоос М.Энхболд тэргүүтэнгүүдэд ямарч буруу байхгүй, хүү Анарын азарга уралдаагүй, ингээд л хийж гаршсан схемээрээ бүгд уснаас хуурай гарч, хүний балчир үрс хохироод үлдэх юм байна л даа, ЕС Хүрэлсүхийг л энэ хүмүүстээ ямар хариуцлага тооцохыг харья, энэ бол балчир хүүхдүүдийн амь настай, төрийн мөнгө угаагч хэдэн уяач нэртэй хүмүүсийн алдар цолонд хүрэх гэсэн ноцтой гэмт хэрэг.

Avatar

asdf 2018-03-20 202.21.106.142

ядуучуудын хүүхдүүдээр зугаа цэнгэлээ гаргаж ямар ч ханадаггүй с** вэ

Avatar

ИРГЭН 2018-03-20 150.129.143.236

Нялх хүүхдүүдийн амиар дэнчин тавьж, догшин адгуус уралдуулж таашаал авдаг [Хориотой Үг] [Хориотой Үг] та нарыг үзэн ядаж байна. Та нар хүүхэд хүчинддэг этгээдүүдээс ялгаа алга….Тийм л их уралдах дур чинь хүрээд байвал өөрсдөө тэр морьдоо унаад, малгайныхаа бүч гүзээ хоёроо газар чирээд, унаж үхээд уралдаж байхгүй юу цаашаа….Та нарын дэргэд хүүхдүүд Монголын эрдэнэ, харинн та нар удахгүй үхэх зөнөгүүд шү
дээ…………..

Avatar

Зочин 2018-03-20 202.21.117.194

Морь эргэхэд гэгээтэй байх нь чухал биш, барианд гэгээтэй орж ирэх ёстой юм биш үү.
Шулуухан хэлэхэд Уралдуулах шийдвэрийг гэгээтэй байхад гаргасан гээд хэлчихгүй.

Avatar

Зочин 2018-03-20 175.223.10.34

САНААНД БАГТАМГҮЙ ИХ ТООС ГАРСАН НЬ ГАЗРЫН БУРУУ ГЭЭД ДУУС ЧДЭЭ

Avatar

Зочин 2018-03-20 203.91.115.38

Нарнаас болсон

Avatar

zochin 2018-03-20 202.9.43.159

Энэ жил нар эрт жаргасан.

Avatar

!!!!!!!!!!!!!!! 2018-03-20 202.179.18.49

Энэ нөхрийн яриагаар бол орой болсон хойно соёолон уралдсан нь байгаль дэлхийн буруу болох нь ээ? Сунжирч оройтно гэдэг чинь та нарын ажил зохион байгуулж байгаа царай л тэр шдээ!!! Уяачид ч гэж таарсан таар шуудайнууд. Маргааш хүртэл хүлээж чадахгүй бол бүр больчихно л биз. Орой болсон хойно заавал уралдуулж байж сална гэж зүтгэдэг!!! Хүүхдийн амь насаар дэнчин тавьж таашаал авдаг, маньякууд юм уу, хаашаа юм???

Avatar

21 2018-03-20 103.9.90.2

Naadkhaa buud

Avatar

Зочин 2018-03-20 202.55.191.130

энэ жил нар эрт жаргасан гэж ярьдаг хүнийг яахаа өөрсдөө мэд махан толгойнуудаа

Avatar

Uyach 2018-03-20 49.142.130.114

Ene bol hyatad garaltai Enhbold darga tednii toiron hureelegchidiin alsiin zorilgotoi uil ajillagaa.Gol zorilgo n 1t.Mongolchuud yavaandaa morio uralduulahaa bolih morio edelj hereglehee bolih 2t Uyach hunii judagiig alga bolgoj mongol soeliig ustgah 3t Mongol darhlaanii neg helberiig buren ustgah zorilgotoi.Enhbold eniig mash sain tolovloj shat daraatai uil ajillagaag zohion baiguulj b.ga

Avatar

Teneg 2018-03-20 49.142.130.114

Nar ert jargasan narnii buruu toos ih bosson toosnii l buruu minii hyatad darga Mi uamarch buruugyi ee Bi dargadaa heneesee ch iluu hairtai

Avatar

Зочин 2018-03-20 66.181.169.202

Энэ нэг морины уралдааныг болчихоочээ. Эсвэл хуульчлаад наадмаар ганц удаа уралддаг болмоор юм. Хүн, адгуус зовоосон хүн адгууснууд

Avatar

Зочин 2018-03-20 202.21.100.210

М.Энхболдоо Сэргэлэн Цандэлэг та нар ямар их ард түмний хорсол зэвүүцэл үзэн ядалтыг төрүүлж байгаагаа мэдэрч чадахгүй байна гэж үү. Энэ их хорсол үзэн ядалт бүрийн та нарыг баян их хөрөнгө чинь хаазайлж чадах юм уу. Нийгмийг яах гэж дарьтай торх шиг болгоод байгаа юм вэ. Та нар хөрөнгөтэй болсон бүгд 50 нас өнгөрч намба сууж байгаа одоо наад тохуурхсан үзлээ хаяж болохгүй гэж үү. Сэргэлэн чи өөрийнхөө ачыг харанхуй шөнөөр уралдуулаад үз дээ. Ядуу айлын хүүхдээр та нар битгий зугаа цэнгээгээ хийгээж. Та нарын үйлдэсэн үйлдэх гэж байгаа муу үйлийг чинь 1000 лам байтугай аргалаж чадахгүй шүү.

Avatar

Зочин 2018-03-20 66.181.177.128

Muhul n oirtohoor ulam teneg munhag boldog yum gesen. Uvliin uraldaanii tuhai hichneen ch yarij bainadaa. Humuus uuruur huleej avcu baigaam baina shuu gej dugnelt hiih chadvar edend alga. Bur l muiharlaad baih yumdaa

Avatar

Зочин 2018-03-20 66.181.185.122

Цандэлэг гээд цадигүй бүдүүлэг нөхөр байна

Avatar

Зочин 2018-03-20 174.213.1.74

За битгий балайтаад бай Энэ нэг [Хориотой Үг] нөхөр бас байнаа Бас нэг цүнх баригч хоосон толгой Нялх балчир хүүхдүүдийн ирээдүйг баллаж хаячихаад бас юун хариуцлага яриад байгаан хэзээ хүлээж байсын та нар Гэдсээ чирсэн халтар том том баасан хэдэн уяач нэртэй морь малаа ч олигтой мэдэхгүй хоцрогдсон бүдүүлгүүдээр монгол орон маань дүүрлээ Ийм байхад хөгжил ч хаа билээ Хэдхэн төгрөгөөр хүүхдийхээ эрүүл мэндийг ирээдүйг золиослож байгаа нүгэлт ээж аав нэртэй юмнууд болиочээ

Avatar

Зочин 2018-03-20 27.123.212.134

Энэ хүн биш шүү хоёр хөлтэй явдаг жорлон .Явдаг хог боловсруулах үйлдвэрүүд нэг нэгэндээ цол гуншин өгөөд Хятадын өгсөн мөнгөөр морь уралдуулж дундад зуунд нь байлгах даалгавартай хүмүүс гэдгийг мэдэх үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж