Ньюс хөтөч: Хүүхдийг ивээх сангаас унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Хүүхдийг ивээх сангаас унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Хүүхдийг ивээх сангаас унаач хүүхдүүдийн асуудлаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР гуравДУГААР САРЫН 21

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

 

09.00

  • “Татварын албаны удирдах ажилтны сургалт, семинар, зөвлөгөөн – 2018”  ‘Корпорэйт Конвэйшн центр’-ийн хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88873012

  • Төрийн ордонд “Монгол Улсын усны нөөц, ашиглалт, хамгаалалт, усны бодлогын хэрэгжилт’ хэлэлцүүлэг болно.

  •  ‘Тогтвортой хот суурин ба ой-хүүхэд залуучуудын оролцоо’ зөвөлгөөн Монгол Японы төвийн Хурлын танхимд болно. Холбоо барих утас: 99153766

  • Ой ба тогтвортой хот сэдэвт Ойн салбарын үндэсний III хурал МУИС-ийн Е-номын санд болно. Холбоо барих утас: 99153766

  • 2016 онд Органик хүнсний тухай хууль батлагдсантай холбогдуулан “Органик хүнсийг улсын бүртгэлд бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам”-ын төслийн хэлэлцүүлэг ХХААХҮЯ-ны I давхарын хурлын танхимд болно. Холбоо барих утас: 262437, 8001-9000, 9919-3886

  • Төрийн ордонд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлөөс “Монгол Улсын шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн гарц” зөвлөгөөн зохион байгуулна.

10.00

  • НМХГ-ын хурлын танхимд ‘Арьс, гоо заслын эмнэлэгүүдэд хийгдсэн хяналт шалгалт’-ын талаар хэвлэлийн бага хурал болно. Холбоо барих утас:91887887

11.00

  • MN- мэдээллийн төвд Хууль хяналтын байгууллагын алдаатай үйл ажиллагаа, шүүхийн шударга бус байдлын талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

  • Үндэсний мэдээллийн төвд ‘Улс-Хөгжил’ хүүхэд залуучуудын анхдугаар чуулганы талаар Монголын усний түншлэл ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • ‘Ирээдүйн мистер’ Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулах талаар Хангарди ордны нэг давхрын Мэдээллийн төвд Хэвлэлийн бага хуралтай. Зохион байгуулагч: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг Фитнессын Холбоо ТББ  Холбоо барих утас: 89017101

  • ГХЯ-нд ОХУ-ын “Росгеолфонд”-ын архивд хадгалагдаж буй 1960-1990 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн геологийн судалгааны тайланг Монголын талд шилжүүлэн өгөх ёслол болно.

12.00

  • MN-мэдээллийн төвд “Алтан гадас 10” олон улсын хүүхдийн урлагийн наадмыг Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулж мэдээлэл хийнэ. Хуралд урлаг соёлын одод, Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэгийн төлөөллүүд оролцоно.

  • Монгол хүн сансарт ниссэний 37 жилийн ойг тохиолдуулан “Би ирээдүйн сансрын нисэгч”гар зургийн уралдаан, асуулт хариултын тэмцээний шагнал гардуулах ёслол болон гар зургийн үзэсгэлэн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн дэргэдэх Сансар Од Эрхсийн ордонд 12:00 цагаас эхэлнэ. “Би Сансарт ниснэ” өдөрлөгийн үндсэн үйл ажиллагаа 13:00 цагаас ‘Emart’ худалдааны төвийн 5-н давхарт “DuDu музей” хүүхдийн тоглоомын төвд үргэлжилнэ. Холбоо барих утас: 99717977

  • Нийслэлийн Хүнс ХААн газар, Монголын Хүнсчдийн холбоо хамтран Монгол улсын Хүний аж үйлдвэрийн ажилтан, ажилчдын өдрийг тохиолдуулан Хан-уул дүүрэгт Монгол дээд сургуулийн замын хойно байрлах Технологийн дээд сургууль дээр өдөрлөг арга хэмжээг зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд Мах шулах, ангилах тэмцээн, Бялуу чимэглэх уралдаан болон ‘Хүнсчдийн алдар -2018’ спортын тэмцээнүүд болно.  Холбоо барих утас: 8884-0055 Батхүү

  • Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНТУ-ын Шадар сайдыг хүлээн авч уулзана.

  • Маастрихтын Удирдлагын сургуулийн Монгол улс дахь салбар сургуулийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа 12:00 The Corporate Hotel Ulaanbaatar(Soul зааланд) болно. Утас: 88099925 88309918

12.30

  • MN-мэдээллийн төвд Монгол Улсын шүүхийн шийдвэр ба хурдан морины хаврын уралдааны талаар Хүүхдийг ивээх сангаас хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00

  • УДБЭТ-ийн хамт олон 55 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ‘ҮЕ ҮЕИЙН УДИРДААЧТАЙ УУЛЗАХ ӨДӨРЛӨГ’ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Тус үйл ажиллагаа нь УДБЭТ-ийн болно.

14.00

  • Хүүхдийн төв номын сангийн Уншлагын танхимд “XX зууны хүүрнэл зохиолын шинэ хандлага” эрдэм шинжилгээний хурал болно.

15.00

  • Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн "ОРД" галерейд уран бичлэгийн үзэсгэлэн, яруу найргийн уншлага болно. Холбоо барих утас:9919-4709, 9915-8806

 

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1924.03.21 Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татаж буулгаж, Ховдын сайдын газарт захируулав.

1930.03.21 МАХН-ын VIII Их хурал хуралдав. Хуралд 201 төлөөлөгч оролцжээ.

2000.03.20-26 БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга  Ли Пэний урилгаар Монгол Улсын Их хурлын дарга Р.Гончигдорж БНХАУ-д айлчлав. 

2008.03.21 Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Монгол Улс БНХАУ-ын төрийн бодлогыг тууштай дэмжиж, Түвд бол БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж